УИХ-ын чуулганы vйл ажиллагааг сурвалжлахын тулд тухайн сэтгvvлчийг туршлага, чадвараар нь ангилан парламентын vйл ажиллагааг сурвалжлах эрх олгох юм гэнэ. Бас болоогvй ээ, УИХ-ын байнгын хороодын хурлыг хаалттай хуралдуулахаар болчихсон. Дээрх хоёр томоохон єєрчлєлтийг УИХ єнгєрєгч оны сvvлчээр баярын синдромоор хvмvvс бужигнаж байх vед нь батлаад хуульчлаад амжчихсанд нь баяр хvргэх хэрэгтэй байх. Тэд ийн єєрчлєлт оруулсанаараа хожсон болов уу, аль эсвэл...
Тэд 76 ямаа, ухна, ишиг, луйварчин, хулгайч, бирд гээд єєр юу ч билээ дээ олон алдартай нэртэй. Ингэн барин дуудуулан байж сэтгvvлч нарт мэдээлэл єгєх нь албагvй гэж гомдсон бололтой хєєрхий. Эсвэл нэгнийх нь булхиа луйвар гишvvдийн хоорондын єс хонзонгоор ч юм уу, єрєєсгєл гvтгэлэгээр ч юм уу яригдаад эхлэхээр багийнхаа тоглогчдийг хамгаалах гэсэн далд санаа агуулсан байхыг ч vгvйсгэхгvй. Ер нь шуудхан хэлэхэд энэ удаагийн парламент урьд vед байгаагvйгээр гишvvд нь хоорондоо хэрvvл уруултай, турхиралт хардалттай, гомдол шvvхтэй болж байгаа. Энэ vvднээсээ ч эдгээр нєхдvvд араа бодож уг єєрчлєлтийг оруулсан байж болох талтай. Vгvй бол энэ чигээрээ энэ парламентын нэр хvнд хєрсєн доогуур шургаж, дийлэнхи олонхи нь ирэх сонгуулиар УИХ-д гарч чадахаасаа єнгєрнє. Ер нь явж явж энэ 76 нєхрийн нэр хvнд єдий зэрэгт хvрсэн нь сэтгvvлч нарын л гавъяа юм байгаа шvv дээ. Хотын ховч шарыг, хєдєєний хєєрхєн борыг єєд нь татаад тэрбумтан, бирд, хєрєнгєтєн энэ тэрээр єргємжлєєд л явж байдаг сэтгvvлч нарт баярлаж явбал таарна. Vгvй яахав ямаа, ухна гэж хэлсэн сэтгvvлч нартаа гомддог л юм байгаа биз. Гэхдээ тэд чинь 76 таануудын нэрийг сайнаар ч бай, муугаар ч бай энэ Монголд єндєрт дуудуулж л яваа ачтангууд.
Хэрэв дєрєв дэх засаглал гэж байгаагvй бол ‘’хаалттай 76’’ таануудын ажил хэрэг олон тvмэнд хvрэх ч байсан юм уу даа. Сэтгvvлч нар шvvмжилж болох ч уншигч єєрийнхєєрєє дvгнэдэг гэж мэддэггvй л юм байх даа.
Шvvмжлэх нэгнийг нь шvvмжилж, магтах нэгнийг магтаж, уулзах нэгэнтэй уулзуулж, учруулах заримтай нь учруулж явсан сэтгvvлч нар эцэстээ буруутан болж таарах шив. Нvvрэн дээрээ хэвлэл мэдээллийн салбарынхан та бvхэн байгаагvй бол гэж хэлэх мєртлєє нvvдлээ ухрааж бvхнээс нуугдах нь юуны учир вэ. Хаалттай хаалганы цаана тэд хууль хэлэлцээд байна уу, хуйвалдаан зохиогоод байна уу хэн мэдэх юм. Хаалттай байх тусам сэтгvvлч нарын хардах бодох нь ихсэж асуудлыг гуйвуулчихвал та нєхєд аягvй бол 76-гийн талаар муу юм бичихийг хориглоно гээд дараагийн шинэ жилийн сиймхийгээр батлачих юм байгаа биз.
Сvvлийн vед дээрх єєрчлєлт хийгдсэнтэй холбогдуулан єнєєх байнгын хороодын гишvvд нь ч хуралдаа ирэхээ байсан сурагтай. Аргагvй шvv дээ. Хэчнээн зєв зvйтэй юм яриад ч хэвлэлийнхэн тvvнийг олж харах биш дээ. Сэтгvvлч нарт хаалттай юм чинь.
Vvнээсээ болоод нэг бус удаа байнгын хороодын хуралдаан ирц нь бvрэлдэлгvй хойшилсон гэж байгаа. Аягvй бол хаалттай юм чинь гээд хоёулахнаа сууж байгаад ч хамаагvй хуулиа хэлэлцээд боловсруулаад нэг єдєр улсын их хуралд єргєн барьж мэдэх л хар толгойнууд. Ёстой нуухыг нь авах гээд... гэдэгтэй адил болж байна даа. Дандаа магтуулах дуртай ‘’хаалттай 76’’ юм байна л даа. Магтаад єгдєг юм уу.
Улсынхаа тєлєє зvрх сэтгэл, хvч хєдєлмєр, ур ухаан гарган байж авлигачдыг даврааж, архидалтыг єєгшvvлж, ажилгvйдлийг нэмэгдvvлсэн, баялагаа алдаж балгастайгаа хоцорсон, баатар царайлж байр орон сууц гардуулсан, ядарсан ард тvмэндээ яажгий гэр бэлэглэсэн, авлигад бохирдсон мєнгєєрєє ард тvмэндээ хишиг тvгээсэн УИХ-ын эрхэм 76 гишvvддээ баярлаж, талархсанаа илэрхийлж, та бvхнийхээ ачийг vеийн vед, vр хойчдоо сануулж байх болно.
No comments:
Post a Comment