2011-01-13

5.5 тэрбум тєгрєгийг vхсэн малд єгєх vv? Амьд хvндээ єгєх vv?


Гамшгийн улмаас хорогдсон малын сэг зэмийг устгахад 5,5 тэрбум тєгрєгийг зарцуулахаар засгийн газрын саяхны хуралдаанаар баталчихлаа. Дээрх мєнгє нь устгал, ариутгал, халдваргvйжvvлэлтэд л зарцуулагдах юм байна. Устгал, ариутгалыг хоёр шаттай явуулах аж. Эхний шат 3 дугаар сарын 20-ны дотор, дараагийн шатыг 4 дvгээр сард багтаан хийж дуусгахаар тєлєвлєжээ. Малын сэг зэмийг устгахад зарцуулж байгаа энэ хєрєнгє хэрэг дээрээ салхинд хийсгэж байгаагаас єєрцгvй мэт санагдана. Энэ бол малчдын єєрсдийн хийх ажил. Малчид зуданд нэрвэгдэж хорогдсон малаа газарт, жалганд булж, устгасаар ирсэн. Тэгээд ч зуднаар vхсэн мал болохоос халдварт євчнєєр мал vхээгvй. Чоно нохой, шувуу зооглоод дуусна. Эсвэл байгальдаа шингээд хєрсєє бордоод дуусна. Гэтэл зудаар далимдуулаад дээрх ажилд баахан машин техник, бодис, хvн хvч хэрэгтэй гэсээр тєсвєєс 5,5 тэрбум тєгрєг гаргуулах шийдвэр гаргуулчихлаа. Энэ мєнгийг єєр vр ашигтай бvтээн байгуулалтад зориулах боломж бий. 5,5 тэрбум тєгрєгєєр томоохон биш юм аа гэхэд дунд хэрийн хvчин чадалтай цахилгаан станц барьж болно. Энэ бол манай улсын шийдвэл зохих томоохон асуудлуудын нэг. Єєр юу хийж болох вэ? Гахайн ханиадны хоёр дахь шатны дэгдэлт эхэлчихээд нийслэлийн хvvхдийн эмнэлгvvд хvрэлцэхгvй сандарч байна. Єнєєдєр манай улсын эмнэлэг хvчин чадлаасаа даруй гурав дахин олон хvнийг хvлээн авч байна. Ханиадны дэгдэлтийн уршгаар эмнэлгийн нэг оронд гурван хvvхэд ногдож байгааг мэргэжилтнvvд нотолжээ. Энэ бол дайны vе биш. Магадгvй дайны vед л ийм ачаалалтай ажиллах байх.
Нийслэлийн тєрєх газрууд хэрэг дээрээ хvчин чадал нь хvрэлцэхгvй байгаа. Нэг, хоёрдугаар тєрєх газар хувийн эмнэлгийг байранд амиа тvр аргацааж байна. 5,5 тэрбум тєгрєгєєр хоёр ч Тєрєх газар байгуулж болно. Бодит байдал ийм байхад vхсэн малын сэг зэмийн тєлєє хэдэн тэрбумаар тоологдох хєрєнгє зарцуулах гэж байгаа нь хэр оновчтой шийдэл вэ? Амьд хvндээ санаа тавьж хєрєнгє зарцуулахын оронд vхсэн малд ийн хєрєнгє хаяхын учир юу билээ. Гарз дээр гарз нэмэхээс цаашгvй байх. Эмнэлэгт хэвтэж, эмчлvvлж эдгэж чадаагvйн улмаас таалал тєгссєн хvний араас тєр ингэтлээ санаа тавьж байсныг санахгvй л юм байна. Улс орны амин сvнс иргэн та малын амьнаас дор гэж vv?
Ядаж тэр их мєнгийг зvгээр л газарт булаад хаяж байхын оронд 200,000 мянган тєгрєг худалдаж авч болно. Тэгээд малгvй хоцорсон иргэдээ малжуулж болно шvv дээ. Монгол улс байгалийн баялгаараа ирээдvйгээ гэрэл гэгээтэйгээр харж бай-гаа. Гэтэл олсон баялгаа энэ мэтээр салхинд цацаад байвал Монгол улс эцэстээ баялаг ч vгvй, хэтэвч хоосон хоцорч мэднэ.
5,5 тэрбум тєгрєг зvгээр л малын сэг зэмийг устгахад зориулж жалганд хаяж, булж байгаа нь даан ч хайран. Улсынхаа ирээдvй болсон 600,000 гаруй хvvхдэд 10,000 тєгрєгийг нь нэг cap ч байтугай єгч болох л байлаа. 5,5 ТЭРБУМ ТЄГРЄГИЙГ VХСЭН МАЛД ЄГЄХ VV АМЬД ХVНДЭЭ ЄГЄХ VV

No comments:

Post a Comment