2011-01-13

Урагшлах уу Ухрах уу


Монгол Улс 1992 оноос эхлэн парламентын засаглалтай болж, УИХ-ын 76 гишvvнийг сонгуулийн можаритари системээр сонгосоор хориод жилийн нvvр vзжээ. Гэтэл єнєєдєр Парламентын засаглалыг буруушаах хvн нэмэгдэж, Ерєнхийлєгчийн засаглалыг дэмжих хvмvvс олширлоо.
УИХ-аас баталсан тойрог бvрт нэг тэрбум тєгрєгийн хуваарилалтын асуудал хурцаар хєндєгдєж, иргэд УИХ руу дайрч довтлох боллоо. Дээрх их хэмжээний мєнгє нь улс тєрийн авлига хэрээс хэтэрч буйг харуулж байна гэх хvн ч нэлээдгvй байгаа бололтой. Тєрийн тогтолцоо буруу тийшээ хазайж, эрх vvргээ ч ухамсарлахаа байж, 76 сангийн сайдтай болж байх шиг...
УИХ-ын бvх гишvvн хєрєнгийн мэдэлтэй болж, захиран зарцуулах эрх мэдэл эзэмшиж, нэг vгээр сангийн сайдаас ялгаагvй болжээ. Дээрх vйлдлийг «тєрийн хямрал» гэж тодотгох нэгэн ч бий. Эцэстээ тєрийг хямралд хvргэсэн гол шалтгаан нь сонгуулийн систем болж хувирлаа. Сvvлийн хэдэн сонгуулийн турш можаритари системийн сул талыг бид хангалттай харлаа. УИХ-ын гишvvн тєсвийн хуваарилалт, зарцуулалтанд хэрхэн нєлєєлж байгааг vзэв.
Тойрогтоо 10 сая тєгрєгийг анх хуваарилж байсан бол єнєєдєр нэг тэрбумд хvрсэн. 2012 онд 2-3 тэрбум тєгрєг болбол хэн ч гайхах аргагvй болчихлоо. Тойрогтоо мєнгє хуваарилсан нь дараагийн сонгуульд дахин сонгогдох бэлтгэлээ хийж байгаа хэрэг хэмээн vзэх хvн ч бий болжээ. Хэрэв тийм бол 2012 оны сонгуульд єєр нэгэн нэрээ дэвшvvлээд ч нэмэргvй болж байгаа хэрэг. Нэр дэвшvvллээ ч гараанаасаа нэг зурвасаас эхлээгvй юм чинь хэн сонгогдох нь тодорхой зvйл. Мэдээж тойрогтоо нэг тэрбумаар нь хаясан хvн нvvр бардам байж таараа. Энэ мэтээр vргэлжилж дуусашгvй булхай, хуйвалдаан, эзэрхийлэл, толгой нь уруугаа харсан тєрийг эцэслэж, цэг тавих цаг нь иржээ.
Vvний тулд можаритари системийг халж, пропорциональ системд шилжиж, шинэчлэлийг хийх хэрэгтэй. Монгол Улс тvvхэндээ нэг л удаа пропорциональ системээр сонгуулиа явуулсан. Тэр бол 1990 онд ардчилсан хvчин 40, МАХН 60 хувийн санал авсан vе. Ардчилсан хvчин гэдэг нь МоАН, МVДН, МСДН гэхчлэн улс тєрийн хvчнvvд байсан. Харин 1992 онд єнгєрєгч сонгуулъ шиг олон мандаттай томсгосон тойргоор, 1996, 2000, 2004 оны сонгуулийг нэг мандаттай жижиг 76 тойргоор явуулж можаритари системийг єнєєг хvртэл дагнасаар ирлээ. Энэ бvхнээс юу ажиглагдав аа. Єнєєгийн парламентын хямрал, улс тєр эдийн засгийн бvлэглэлvvдийн илт хуйвалдаан, олон тvмний сэтгэлзvйг хоёр хуваан тэмцэлдvvлж, тэнцвэргvйдvvлдэг байдал харагдлаа. Хэдийгээр можаритари систем сонгогч, сонгогдогч хоёрын дунд холбоо vvсгэх эерэг талтай ч дээрх системийн сул тал болох намын удирдлагын эрх ихэссэн тохиолдолд сонгогч, сонгогдогч хоёрын амьд холбоо шууд алдагддаг.
Намын удирдлагын эрх ихэссэн тохиолдолд гишvvний vг хэлэх, санал гаргах нєхцєл боогдмол болно гэсэн vг. Єєрєєр хэлбэл сонгогдсон тойргоо анхаарах хvчгvй болно. Нам тєвтэй тєр бий болж буй нь дэлхийд байдаг vзэгдэл ч энэ нь сайн гэхээсээ илvv муу талтай юм. Ялангуяа Монгол улс шиг хоёр нам нь дотоод ардчилалгvй оронд ихээр ажиглагдаж байна. Олон нийтэд єєрсдийгєє ардчилагчид гэж тодотгодог Ардчилсан намд дотоод ардчилал МАХН-аасаа хомс байж мэднэ.
МАХН аливаа асуудлаа Бага хурал, Удирдах зєвлєл дээрээ шийддэг. МАХН-ын XXV их хурлаас хойш намаа дотоод ардчилалтай байгаа гэдгээ мэдэгдэх болсон юм. МАХН-ын бvхий л бvтэц зохион байгуулалтыг Ардчилсан нам даган дуурайсаар ирчихээд «Жинхэнэ Ардчилсан» гэсэн тодотголыг єєрсдєдєє єгєєд байгаа нь яав ч vнэнд нийцэхгvй. Vндэсний зєвлєлдєх хороо /VЗХ/, «Алтангадас» фракц гэж хэд хэдэн хэсэг хуваагддаг тэдний хувьд МАХН -тай єрсєлдєх бус єєр єєрсєдтэйгээ тэмцэл єрнvvлж байгааг намын гишvvд нь ч єгvvлэх болсон. Ардчилсан намын єрсєлдєгч хэмээн нэрлэгдээд байгаа МАХН-д даргаас хамаардаг vзэгдэл бий авч, Удирдах зєвлєл бодлогыг хэрэгжvvлдэг. Бага хурал дээрээ ч гэсэн. Vvгээрээ АН-аас арай илvv дотоод ардчилалтай гэж хэлж болохоор байгаа юм.
Дотоод ардчилал бvрэн утгаараа хєгжєєгvй тохиолдолд пропорциональ эр сонгууль явуулья гэвэл эрэмблэх, жагсаалт гаргахад асуудал гарч ирнэ. Энэ тохиолдолд намын удирдлагын vзэмж, vнэлэмж маш чухал нєлєєтэй. Хэрэв намын удирлагатайгаа санал зєрдєг, намынхаа аль нэг бvлгvvдэд харьяалагддаггvй бол нилээн л хойгуур, сонгогдох гишvvдийн тєгсгєл хавиар л бичигдэх нь мэдээж. Энэ мэтчйлэн нам доторх єрсєлдєєн бий болох талтай.
Хэрэв дээрх системээр сонгууль явуулах юм бол аль нэг нам дийлэнх буюу 70,80, 90 хувийн саналыг авч чадахгvй. Улс тєрийн хоёр том нам болох МАХН ч тэр, Ардчилсан нам ч тэр тогтвортой буюу дунджаар 35-40 орчим хувийн санал авна. Иймд намын гишvvд жагсаалтны дээгvvр л бичигдэхгvй бол сvvлд бичигдсэн гишvvд сонгогдох магадлалгvй юм.
Жагсаалтыг гаргахад маш vр дvнтэй арга бол олон нийтийн санал асуулгыг авч жагсаах, мєн намын бvх гишvvдийн дунд нууц санал хураалт явуулах зэрэг арга байж болно. Дээрх асуудал пропорциональ системийн нэг сул тал ч можаритари системийн хамгийн том дутагдал болох иргэн бvрийн санал тоологдарггvй дутагдлаас хоёр дахин илvv шийдэл юм. Можаритари системийн хамгийн их яригддаг дутагдал бол сонгогдогчид єгсєн санал хэдий 10, 20, 30 хувь хvрсэн ч олонхийн саналд хvрээгvй тул хvчингvй болдог. Харин пропорциональ системээр сонгуулиа явуулбал иргэн бvрийн санал тоологдож, иргэдээс авсан саналын хувиар парламентад тэр хэмжээгээр суудал авдаг. Vvнээс гадна олон давуу тал байгаагийн нэг ньтухайн нам олонхи болохын тулд улс нь нэг тойрог тул мєрийн хєтєлбєрєє орон даяар бодитойгоор танилцуулна.

No comments:

Post a Comment