2011-01-13

Д.Зоригт сайдыг огцруулж барах юм болов уу даа


Салбарын сайдыг тойрсон асуудал оюутолгойгоос улбаалаад тавантолгойгоор vргэлжлээд УИХ-д дуусах гэж байх шиг байна. Учир нь УИХ-ын гишvvн Ц.Батбаяр, С.Эрдэнэ, Ц.Сэдванчиг нарын гишvvд саяхан УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд Эрдэс баялаг эрчим хvчний сайд Д.Зоригтыг огцруулах бичгийг єргєн бариад байгаа юм. Оюутолгойн гэрээ байгуулагдах vеэс л салбарын сайдыг огцруулъя гэсэн иргэдийн турхиралт, гишvvдийн шvvмжлэл салахгvй байсаар улмаар тавантолгойгоор мєн л салбарын сайдаа тойрсон шvvмжлэл асуудлууд ундарсаар л байсан. Харин єнєєдєр олон хавар нэгэндээ гэгчээр УИХ-ын гишvvд Д.Зоригт сайдыг тэвчих аргагvй болсон гэнэ. УИХ-ын гишvvд удаа дараа Засгийн газрын гишvvн, Эрдэс баялаг эрчим хvчний сайд Д.Зоригтоос мэдээлэл авахыг хvсэхэд єгєєгvй, санал бодлоо хэлж, тєсєл хєтєлбєр, хуулийн тєслvvдэд тусгахийг сануулахад єєрийн дураар ямар нэг асуудалд хандаж, гишvvдийн санал санаачилгыг ойшоож авч vздэггvй сайд Засгийн газарт байх эрхгvй гэж нэр бvхий УИХ-ын гишvvд vзжээ. Мєн тэрээр 120 гаруй лицензийг єєрийн мэдлээр эзэмшvvлж, хууль бус vйлдэл хийсэн хэмээн огцруулах бичиг єргєн барисан гишvvд vзэж байгаа аж. 
УИХ-ын дарга ємнє нь Сангийн сайд С.Баярцогт, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт нарыг ёс зvйн хариуцлага тооцохыг Ерєнхий сайдад анхааруулж байсан ч тухайн vед ёс зvйн хариуцлага тооцоогvй єнгєрсєн. Харин энэ удаа хатуухан vзэх бололтой. Ялангуяа Ц.Батбаяр гишvvн байнгын хорооны хуралдаан дээр луйварчин Д.Зоригтыг огцруулна гэж хэлж байсан амандаа хvрэхээр сэтгэл шулуудсан гэнэ. Тэрээр тvvнийг огцруулах хангалттай баримт єєрт нь хадгалагдаж байгаа аж. Баримтаа эцсийн шатанд асуудлыг шийдвэрлэх vеэр дэлгэх бодолтой байгаа гэнэ. Тvvний талд Ардчилсан намын хоёр гишvvн илээр нэгдэж байна.  Харин далдаар ардчилсан намын бараг ихэнхи гишvvд нэгдсэн байгаа нь тодорхой. Єрсєлдєгч намынхаа нэг ч гэсэн хvнийг суудлаас нь унагах алтан боломж ардчилсан намд гарч байна шvv дээ. Гэвч МАН харин намын нєхрєє тийм амархан сэнтийгээс нь унагахгvй л болов уу.
УИХ асуудлыг хэлэлцэх эсэхийг гишvvдийн 3/1 саналаар шийдвэрлэдэг. Хэлэлцсэний дараагаар гишvvдийн олонхиор асуудлыг эцэслэн шийднэ. Тэгэхээр огцруулна гэдэг бас л хэцvv. Бас шvvх засаглал тvvнийг шvvх дээрээ тулбал шийдвэр яаж гарах нь бас л эргэлзээтэй. Ингэж бодохоор Д.Зоригт сайдыг огцруулж барах юм болов уу даа. Ээ дээ мэдэхгvй.

No comments:

Post a Comment