2011-01-13

Ангийн багш Америкаас айсуй


 "Ангийн багш ирж байна" гэхээр сурагчид суудал суудалдаа суун, багшийн нvдэнд хичээлээ хийж байгаа мэт дvр vзvvлдэг. Энэ тод жишээ Монголын нийгэмд, тэр дундаа эрх баригч МАХН-д яг таг хэрэгжиж байгаа мэт.
Хэсэг хугацаанд намын даргаа євчтэй байх vеэр дээр доороо бужигнан, хєл толгойгоо солих хvртэл элдэв жиг жуг яриа чихнээс салахаа байгаад байлаа. Гэтэл С.Баяр дарга Америкээс ирэх сураг гарч намын хэсэг нєхєд бєєн баяр болж байна. Учир нь намын аврагч хэмээн нэрийдээд байсан элч нь ирж байгаа нь тэр. Гэхдээ хэсэг нєхєд нь шvv. Vлдсэн хэсэг нєхдvvд дээр дурдсан жишээ шиг дvр vзvvлэн таг чиг болчихов. Гэхдээ удахгvй л болов уу. С.Баяр намдаа ирээд байдал хаашаа эргэхийг хэн ч хэлж мэдэхгvй. Намын дотор "дайн" ч болж мэднэ.
Яахаа мэдэхээ байсан МАХН-ын ирээдvй цаашдаа хэрхэх нь удирдагчийн тэнгэрт хадсан эрх мэдлээс шалтгаалах бололтой. Ганц МАХН ч бус Монголын ирээдvйтэй зайлшгvй холбогдоно. Нэгэнт тэнгэрт хадсан хvн буух гэж овоо л юм болох биз. Мэдээж одоогийн байр сууриа хамгаалахаар баттай зогсож таараа. Єєрийх нь эсрэг довтолж байгаа намын хуучин анд Н.Энхбаяртай тогтоосон анд нєхдийн холбоо ч одоо vгvй болоо биз. Vгvй болохоос ч яалтай билээ. 2005 оны сонгуулиас хойш зvv орохооргvй vй зайгvй найзууд маань зvv байтугай багтахуйц зайтай болсон.
С.Баяр ирээд намынхаа бага, их хурлыг зарлаж хуралдуулна гэдгийг хэн хvнгvй л мэдэж байгаа. Хурлын vр дvн, удирдагчийн хэлэх vгийг хэн ч тааж мэдэхгvй. Гэхдээ одоогийн МАХН-ын дотоод хагарал тэр дороо шийдэгдэх нь юу л бол. " Их" удирдагчийн хэлсэн vг, vйл хєдлєл болгон намынхны анхаарлыг татсаар байх нь ойлгомжтой. Намын дотоод хагарал дунд С.Баярыг намын дарга байхыг эсэргvvцэх хvний тоо нэг нэгээр нэмэгдсээр л байгаа. Саарал захын Сайхансамбуу хvртэл тvvний эсрэг баттай зогсдог нэгэн. Энэ мэт эсэргvvцэгч нар дахин нэмэгдэхээс ємнє С.Баяр дуудлага авч Монголдоо ирэх гэж байгаа нь энэ бололтой.
Хэвлэл мэдээллийн бай болоод байгаа С.Баяр, Н.Энхбаяр хоёрын нэгнийхээ эсрэг шидэх гранатын тоо ч замаа алдсан. Vхэхгvй сэхэхгvй гэгчээр аль нэг нь єєртєє гранатаа авч vлдсэн нь ялагдаж, шидсээр байсан нь ялагч болно. С.Баяр салаагаа тэр чигээр нь зєнд нь хаяж, єєрийн байр сууриа тавьж єгєх нь ээдээ юу л бол. Гэтэл эсрэг талын довтлогч Н.Энхбаяр уурссан сэтгэлээ татаж авах нь бас л юу л бол доо. Энэ "дайн" ч тийм хурдан хугацаанд шийдэгдэхгvй нь. Шийдэх гэж нэгнийхээ булхиа, луйврыг амныхаа хайрцагаар л нээн дэлгэх байх. Эхнээсээ ч нэгнийхээ булхиаг нээчихсэн дээ.
Н.Энхбаяр "Зууны мэдээ" сонинд єгсєн ярилцлагандаа "Би Ерєнхийлєгчийн сонгуулийн тухай нуусан, хаасан vнэнийг хэлэлгvй єдий болтол дуугvй байсан. Ингэсэн нь харин миний буруу ч байж магадгvй. Зарим нь намайг тэр чигээрээ дуугvй байгаад байгаасай гэж бодсон, хvссэн ч байх. Хамгийн хачирхалтай нь, Ерєнхийлєгчийн сонгуулийн тухай худал vгийг МАХН-ын дарга, Сонгуулийн тєв штабын дарга С.Баяр хэвлэл мэдээллээр эхэлж цацсан явдал.
Миний хувьд улсын хэмжээнд ялаад Улаанбаатарын зургаан дvvрэгт луйвардуулаад дууссан. Энэ ажлыг зориуд санаатайгаар гардан зохион байгуулсан, эсхvл луйврыг мэдсээр байж таслан зогсоогоогvй МАХН-ын цєєн тооны удирдах бvрэлдэхvvн, бvр тодорхой ярьвал намын дарга, Сонгуулийн штабын дарга С.Баяртай хариуцлага тооцох нь шударга ёсонд нийцнэ." гэжээ.
Гэтэл С.Баяр "Vндэсний шуудан" сонинд єгсєн ярилцлагандаа-: "Ерєнхийлєгчийн сонгуулиар МАХН ажиллаагvй, нэр дэвшигчээ зєнд нь хаясан, бvр цаашлаад тvvнийхээ эсрэг ажилласан гэдэг золбин яриа бол ор vндэсгvй худал зvйл, эрээ цээргvй гvтгэлэг юм шvv. Би намаас хариуцлагатай даалгавар авч Монгол Улсын Ерєнхийлєгчийн сонгуулийг дєрвєн удаа удирдах vvрэг хvлээж байсан хvн. 2009 оны сонгууль шиг МАХН-ын гишvvд, дэмжигчид маань єргєн массаараа хєдєлж, ийм их зардал гаргасан сон-гуулийг би урьд ємнє vзээгvй... Сонгуульд уначихсан хvн бол ерєєсєє л бєєн гомдол байдаг л даа. Гомдсон, бухимдсан хvний vгийг vг болгоод байх хэрэггvй ч байж магад. Тиймээс энэ сэдвийг бол ор тас орхих хэрэгтэй" гэсэн байх юм. Энэ мэтээр нэгийгээ газар доогуур ортол муулсан нь єнєєдрийн хувьсгалт намын дотоод хагарал vvссэнтэй яалт ч vгvй холбоотой. Шалтгаан нь ч энэ мєн.
Хувьсгалт намын 90 жилийн замналд бас ийм айхтар зvйл болдог юм байнаа хэмээн та бvхэн гайхах байх. Одоо гайхах цаг биш харах цаг л ирж байна. Ардчилсан намын дотоод хагарал илvv их хєндєгддєг байсан бол, єнєєдєр МАХН-ын дотоод хагарал тvvнээс ноцтой болоод байна. Хэрэв С.Баяр болон Н.Энхбаяр нарын хоорондох "дайн" Н.Энхбаярын ялалтаар єндєрлєж, намын дарга болох юм бол улс тєрийн эрх мэдэл тэр чигээрээ тvvний гарт орно. Учир нь тvvний доор М.Энхболд санаа зорилго нэгдэх нь мэдээж. М.Энхболдын санхvvгийн барьцаанд орсон С.Баяр, С.Баярын улс тєрийн барьцаанд орсон С.Батболд гээд Монголын тєрийн эрх мэдэл бvгд Н.Энхбаярын мэдэлд орох юм. Хэрвээ гэдгийг санаарай.
Харин С.Баяр "дайн"-д єєрийн байр сууриа баттай хамгаалж их удирдагчаараа vлдэж чадах юм бол байдал дээр дурдсанаас эсрэгээрээ болох юм. Ганхсан намыг тогтоож чадах нь гагцхvv тvvний чин зориг мэднэ.
Одоо зєвхєн С.Баярын цаашдаа хэрхэх нь намын болоод улсын ирээдvйг тодорхойлох нь ээ.

No comments:

Post a Comment