Нэрээ солилоо л гэнэ, хоёр хуваагдлаа л гэнэ, байхгvй боллоо л гэнэ. Гэхдээ одоо болтол МАХН байсаар л байна. МАХН нэрээ сольж МАН болсон ч ард тvмэн МАХН гэж дуудах л болно, хоёр хуваагдсан ч МАХН гэсэн овогноос ангижирч чадахгvй, байхгvй боллоо ч хэдэн vеэр минь МАХН гэсэн нэр тvvхэнд дуурсагдах л болно. Ёстой хусавч арилахгvй, хvсэвч алга болохгvй МАХН юм аа.
Саяхан МАХН их хурлаараа намынхаа нэрийг єєрчилж МАН болгосон. Vvнийг намын дэмжигчид, гишvvд, хєндлєнгийн ажиглагчид бvгд янз бvрээр л дvгнэж байгаа. Ер нь бол МАХН-ын дийлэнх хvмvvс нэрээ єєрчлєхийг дэмжсэн нь vнэн. Харин vлдсэн багахан хэсэг нь МАХН гэсэн нэрээрээ байхыг эрмэлзэж нэрээ солихыг эсэргvvцэж байсан. Гэвч цєєнхи нь олонхийн ємнє сєхєрдєгтэй адил хvчээр намын нэр МАН болж єєрчлєгдсєн. Хэдий МАН болж єєрчлєгдсєн ч цєєнхи одоо болтол эсэргvvцсээр л байна.
Тэд МАХН-аа авч vлдэх улмаар МАН-аас єєр улс тєрийн томоохон хvчинг дээрх алдарт нэрээ ашиглан байгуулах эрмэлзлэлтэй байхыг vгvйсгэхгvй. Хэрэв тэд МАХН гэсэн нэрээ хуулийн дагуу авч vлдээд мєн дээр нь нэр нєлєє бvхий улс тєрчдийг єєрийн нам /МАХН/-даа элсvvлж чадвал XXI зууны шинэ ардчилсан МАХН шинээр мэндэлж болох юм. Харин одоогоор тэд хvчин мохос байгаа. Энэ хэвээрээ хэдий хэр удаан тогтохыг хэн ч хэлж мэдэхгvй. Нэг л єдєр энэ талаар хэн ч сєхєж ярихгvй болчихож мэднэ. Одоо тэдэнд хамгийн чухал нэг зvйл бол Н.Энхбаяр мэтийн нэр нєлєє бvхий МАХН-ын ууган гишvvдийг намдаа авчирч хамтдаа зvтгэх. Ингэж чадвал тэд улс тєрд нєлєє бvхий нам байж чадна. Vгvй бол тэд тvvх л болон vлдэхээс єєр замгvй. Хэрэв МАН, МАХН гэсэн улс тєрийн хоёр тусдаа нам бий болбол лидерvvдээрээ МАН, нэр хvндээрээ МАХН хvчтэй байх болно. Нэр хvнд тэдний талд байх тул парламентад суудал авах нь энvvхэнд. Цаашлаад УИХ-д єєрийн бvлгээ байгуулах хэмжээнд хvртэл суудал авахыг vгvйсгэхгvй.
Тиймээс гагцхvv ганц Шинэбаяр гишvvн, Удвал хуульч нараас гадна намын vvх тvvхтэй салшгvй холбоотой нэр хvндтэй улс тєрчид тэдэнд хугас байна. Гэхдээ намын нэрийг авч vлдэх эсэх нь одоог болтол эргэлзээтэй л байна. Авч vлдлээ гэхэд МАХН-д нэр нєлєє бvхий улс тєрчид элсэн орох уу гэдэг бас л эргэлзээтэй. Гэхдээ тvvх МАХН-ын талд...
Ямартаа ч МАХН нэрээ сольж МАН болсон ч, эсвэл МАХН, МАН гэсэн хоёр нам бий болсон ч, МАХН vгvй болсон ч тvvхэнд болон ард тvмэнд МАХН гэсэн нэр байсаар байх нь мэдээж. Энэ нэрийг хэн ч алга болгож чадахгvй, бас арилгаж дєнгєхгvй.
No comments:
Post a Comment