2011-02-28

Тєрийн ордныг нvvлгэе, тєв суурингаа сэлгэе


                Єдгєє нийслэл хэмээх Улаанбаатар хот маань нэг сая гаруй хvн амтай болжээ. Монголдоо л монополь хот гэхэд болно. Улаанбаатарыг гvйцэх нь бvv хэл дvйцэх хот одоогоор байхгvй. Хэдийгээр єнєєдєр сая гаруй хvн амтай, дэлхийн бусад хотуудтай дvйцэхvйц хэмжээний метрополис хоттой боллоо гэж бахдаж болох ч, харамсалтай нь монголд ганцхан хот байдаг гэдэг чамлахаар vгийг vргэлж араасаа дагуулдаг нь нууц биш, гашуун vнэн.
                Сvvлдээ Улаанбаатар хотод амьдарч байгаа нь XXI зууных, хєдєєд амьдарч байгаа нь ХХ зууных гэж ч хочлуулах болсон. Хот хєдєєгийн ялгаа vндсэндээ хойд ємнєд хоёр туйл шиг болсон нь газар нутгийн хуваарилалт, тєв суурингийн байршил, дэд бvтцийн зохион байгуулалт, хvн амын тєвлєрлийг буруу тооцоолсоноос vvдэлтэй гэж ярих нь бий.
                Vнэндээ єнгєрснийг яриад юу ч єєрчлєгдєхгvйгээс хойш харин цаашид яах ёстойгоо хэлэлцсэн нь чухал бус уу. Єнгєрсний мянга дурсаад эргээд ирэхгvй, єнгєрсєн борооны хойноос цув нємрєєд нэмэргvй гэгч болох биз.
                Харин vvний оронд нийслэл Улаанбаатар хотын дайтай дараа дараачийн хотуудаа хэрхэн бий болгож, хєгжvvлэх талаар ухаанаа уралдуулж, уран цэцэн vгээрээ уяраасан нь дээргvй юу тєрийн тэргvvнvvд, тvмэн олны илч нар минь.
                Нийслэл хотын даац хэтэрлээ гэж хий дэмий амаа билvvдэхийн оронд харин наад єєрсдийнхєє хувийн болон тєрийн харшуудыг нийслэлээсээ нvvлгэчихвэл ямар вэ. Тєрийн ордон нvvж, тєрийн тvшээд бууриа сэлгэвэл энэ Улаанбаатарын чинь даац зохих хэмжээндээ байх юм биш vv. Ємч хєрєнгєндєє хорогдоогvй л юм бол тэр яригдаад байгаа Хархорин луугаа нvvчихээч ээ.
                Мэдээжийн хэрэг нvvчихвэл нийслэл Улаанбаатар байхаа болих нь тодорхой. Улаанбаатар минь энгийн нэгэн хот болж, оронд нь улсын нийслэлийг Хархорин болгочихвол тэнд хєгжил, дэд бvтэц, хvн амын суурьшил бий болох бус уу. Ер нь явж явж тєрийн тvшээд, тєрийн ордон хоёр хаана байна тэнд л хєгжил очих нь батлагдаагvй л гэхээс баттай vнэн шvv дээ. Та нар хаана байна, тэнд дор хаяж 76 хаус бий болно, тєрийн том том бандгар хар машинууд хєлхєлдєнє. 
                Эсвэл тэгтлээ их хол санагдаад байгаа юм бол хайртай дуртай Дархан Эрдэнэт, Сэлэнгэ хэмээх аймаг руугаа нvvчихэж яагаад болохгvй гэж. Аймаг гэж дээ. Уг нь хот юм шvv дээ. Энэ хэдэн тєрийн тvшээд л аймаг гээд хуулиндаа заагаад єгчихсєн болохоос биш.
Та хэдэн тєрийн тvшээд тэр парламентын ордон дотроо хэлэлцэж суухдаа ихэвчлэн гадны улсын жишээг л татаад яриад байдаг юм билээ. Би тэгвэл ганц хоёрхон жишээ татаад єгvvлчихье.
                Улсынхаа хєгжил дэвшил, бvтээн байгуулалт, дэд бvтэц, хvн амын суурьшил зэргээ тэнцвэртэй байлгах vvднээс зарим улс орнууд тухайлбал АНУ, Австрали нийслэл хотоо байгуулахдаа заавал хамгийн хєгжингvй хотоо бус харин хєгжvvлэх хотоо сонгодог байх юм. Жишээ нь АНУ-ын нийслэл нь Вашингтон. Гэхдээ єнєєдєр Вашингтон хот бусад хотуудаасаа хєгжлєєр дутна уу л гэхээс илvv гардаггvй. Тухайлбал АНУ-д хамгийн алдартай хотыг нэрлэ гэвэл би лав Лос Анжелосыг нэрлэх байх. Казино, Холливvvд, наргиан цэнгээний хот гэдгээрээ алдартай энэ хот єнєєдєр Америкын нvvр царай болж явдаг. Гэхдээ нийслэл нь биш.
Мєн Австрали улс байна. Австралийн нийслэл Канбэрра хот єнєєдєр дэлхийн хэмжээнд тєлийлєн танигдаагvй гээд хэлчихэд нэг их хилсдэхгvй биз ээ. Харин єєєдєр та бид Австралийг Сидней хотоор нь л хамгаас сайн мэднэ. Зарим нэг нь Сидней хотыг Австралийн нийслэл нь биш байсан юм уу гэж уулга алдахыг ч vгvйсгэхгvй.
Ердєє хоёрхон жишээ єгvvлэхэд л ийм байна. Єєр олон улсын нийслэлvvд ийм замаар хєгжингvй хотоо дагаад нийслэл нь хєгжиж ирсэн жамтай. Тэгвэл бид энэ замыг сонгох эрх нь яг одоо нээлттэй байна.
Аль хотыг нийслэлээ болгох нь чухал бус, харин Улаанбаатар хотоо л энгийн хот болгоё. Vvний тулд л тєрийн ордноо нvvлгэе, тєв суурингаа сэлгэе гэдгийг л уриалаад байгаа юм.

No comments:

Post a Comment