2011-02-25

Тєрийн тvшээ болж байна гэж зvvдэндээ ч болов зєгнєх юмсан


Монголчууд малаа тоолохдоо тун сайн. Тоолуулахдаа ч дуртай. Харин єєрсдийгєє тоолуулахдаа их дургvй гээч. Арга ч vгvй юм уу. Монгол хvний vнэ цэнэ єнєєдєр хєрсєн доогуур булагдатлаа унаад байгаа юм хойно ингэхээс яалтай билээ гэж ард тvмнийгээ нэг ємєєрмєєр санагдлаа.
Машинд дайруулж нас барав, Амиа хорлолоо, Нэгнээ хєнєєжээ, ор сураггvй алга боллоо гэх мэт гарчиг бvхий нийтлэл мэдээллvvдийг та сонин хэвлэл, бусад мэдээллийн хэрэгслvvдээс бишгvй л уншиж, сонсож л байсан байх. Харин энэ бvх гарчиг танд нэг л хэвийн, хачирхалтай санагдахгvй, сонсогдохгvй байна гэж vv.
Vvний цаана ямар ч харуусал, гутрал, мэдрэмж гээч зvйл харагдахгvй байгаа юм биш vv. Амьд байсан хvмvvний алтан амь vрэгдэж, аз жаргал нь тєгсєж байхад зvгээр нэг мэдээлэл тєдийхєнєєр хvмvvнийг vнэлэх нь зохимжтой гэж vv. Одоо бvр ийм мэдээ нийтлэлийг хэр барагийн хvн уншаад тоохоо байсан. Улс нь ч, ард тvмэн нь ч адилхан хєсєр гээсэн гэж хэлэхэд нэг их хилсдэхгvй болов уу.
Ард тvмэн ийм гарчигтай мэдээллийг нь уншаад ‘’хєєрхий дєє,  сайн хvн байсан юмсан‘’ гэх зvйл яриад уулга алдаад л єнгєрнє. Харин улс тvvнийг бvр тоох ч vгvй. Эгээтээ л ‘’єє єнгєрчихєє юу, за болж дээ, улсаас оршуулганы зардал мєнгийг нь батлуулж авна биз’’ гэх юм яриад гэмших сэтгэлгvй, бvлтэлзэх нvдгvй таг дуугvй єнгєрєєсєєр олон ч жилийг vдэж байна даа.
Даанч яав даа. Дахиад олдохгvй хvмvvнээ хамгаалж, хайрлахгvй яав даа гэж санаа алдах хvн энэ монголд минь бvр дэндvv гэхэд дэндvv цєєхєн болчихжээ. Тэгсэн хэрнээ хvмvvнээсээ илvvтэйгээр малдаа барж идэхээргvй хєрєнгє, батлаад ч vр дvнд хvрэхгvй тєсєв хєтєлбєр боловсруулж, тvvндээ тэрбум тэрбумаар нь мєнгийг цацна гээч.
Энэ жил тийм хэмжээний мал устлаа, дараагийн жил энэ тоог бууруулахын тєлєє улсаас бид юуг хийвэл зохих вэ гэсэн бодол тєрийн хэдэн тэргvvнvvдийн тархинд єдрийн бодол шєнийн зvvд. Харин ар талд нь єнєєх ард тvмэн нь арван мянгад хуурагдаад, алтан амиа алдсаар л байгааг хэн ч анзаардаггvй.
Улсаас єгсєн нэртэй єнєєх арван мянгаа авсан хvнийг л бvртгэж, єгсєн мєнгєє л тоолохоос энэ улсын тєлєє єєр юу хийсэн юм бэ тэд. Хvмvvнээ хорогдохоос нь ємнє, эхийг эндэхээс нь ємнє аврах талаар ухаанаа уралдуулж болохгvй юм гэж vv энэ тєрийн тэргvvнvvд.
Єнєє жил хичнээн хvмvvн тэнгэрийн орон руу хальсаныг хэлж мэдэхгvй юм. Магад урьд жилvvдийнхээс илvvтэйгээр хальсан биз. Эсвэл хvмvvн нь олноор vрэгдэх тусам энэ vнэ цэнэ гээч нь алдагдаад байдаг юм уу. Vгvй бол єнєєх хар єдєр эрдэнэт таван хvний амь нас vрэгдсэнээс хойш та бидний алтан амь vнэлэгдэхээ байчихсан юм уу.
Гэтэл дэлхийн бусад улс орныг хар л даа. Уурхайд ажилчид нь дарагдахад улсын Ерєнхийлєгч нь хамтран зvтгэж аврах ажиллагаанд биечлэн оролцож байна, Хvний амь эрсдэхээс сэргийлж хуулийн дагуу зохицуулалт хийж байна, Харийн улсад энгийн иргэн нь шийтгэгдэх гэж байхад тєрийн тvшээ ємнєєс нь єршєєл ирж байна, гадаадад ажиллаж, хєдєлмєрлєж байгаа иргэдийнхээ хєдєлмєрийн баталгааг хангахын тулд тєр засаг нь анхаарч байна, дайнд мордсон цэргvvдийнхээ ар гэрийг тєр дааж vлдэж байна.
Харин манай улсад бvх зvйл эсрэгээрээ. Уурхайд дарагдана уу, цас шуурганд хєлдєнє vv, бусдад хорлогдоно уу, амиа хорлоно уу тєр тvvнийг vл анзаарна. Ерєнхийлєгч нь єндєр дээд зэргийн хvмvvстэй л ойр байхаас зовлонд нэрвэгдсэн ард тvмэнтэйгээ элэг нэгтэй байсныг л санахгvй юм. Тєр засаг нь гадаадад ажиллаж хєдєлмєрлєж, сурч байгаа иргэдээ тоох ч юм алга. Хичнээн хvн гадаадад зовж зvдэрч, худалдагдаж, vхэж vрэгдэж байгааг анзаарах сєхєє ч алга. Энхийн сахиулахын тєлєє дайны талбар луу залуус бор зvрхээрээ зvтгэж, мєнгєний хойноос улайрч л явна. Мєнгєнєєс єєр юуг ч тєр засаг амлаагvй шvv дээ.
Тэгсэн хэрнээ нэг УИХ-ын гишvvн хаа нэгтээ тєєрєхєд улс даяараа сvр дуулиан болно. Тєрийн нэг єндєр албан хаагч нь гадаадад хэрэгт холбогдоход тєр засгаараа сандралдана. Нэг намын даргын бие нь євдвєл бєєн сvр бадруулж, бичихгvй сонин, мэдээлэхгvй телевиз, ярихгvй хvн гэж vгvй. Тєрийн тvшээ хvн усанд живж буй хvнийг аврах юм бол тэнгэрийн мундаг атгалаа л гэсэн vг. Харин би амьдралынхаа туршид арван хvний амь насыг аварсан байлаа ч падгvй.
Ийм байж болно гэж vv. Эрх мэдэл хvнийг vнэ цэнэд хvргэдэг юм бол би ч vнэ цэнэтэй баймаар байна. Vхсэн хойноо ч vнэ цэнэтэй баймаар байна. Тэгэхийн тулд заавал тєрийн тvшээ болох хэрэгтэй юу. Тєрийн тvшээ болж байна гэж зvvдэндээ ч болов зєгнєх юмсан.

No comments:

Post a Comment