2011-02-17

Санаашрал


Эх хэл, эрх чєлєє, энэрэнгvй сэтгэл, ёс заншил, єв уламжлал, мєнх хєх тэнгэр, монголын тал нутаг, монгол хvний саруул ухааныг vгvйлж байна би...
                Тал сайхан нутаг минь, цэлмэг хєх тэнгэр минь, ой хєвч тайга минь хаана байна аа. Агуу vнэт хэл соёл, алдар цуут ёс заншил, аймшиггvй vнэн эр зориг, vнэн сэтгэл хаачих нь энэ вэ. Тэнгэрийн цараар сэтгэж, газрын энгээр амьдрах учиртай Хөх Монгол улс минь юу болчихов оо.
Их Монгол Улс минь шашин ухаантай шалбаагт, социализм коммунизмын дундах солиоролд, ардчилал эрх чєлєє нэртэй авлигалын нийгэмд, алт баялагаа барж ядсан атаачингуудын хєлд vрэгдэх ёстой юм гэж vv. Дуугарсан нэг нь дарлуулж, дарласан тэр нь даврах энэ эрvvл нийгэм мєн vv.
Хєх Монгол минь хєєрхий Монгол болж, хэдэн халтар тал нутагтай, хэрцгий хэдэн тєрийн єндєрлєгvvдтэй, эцэстээ хэл соёл ч vгvй Орос, Хятад, Английн эрлийз орон болон хувирах байна шvv дээ.
Монгол vндэстний оршин тогтнох эх vндэс нь монгол ген, vндэстний эрх ашиг, газар нутаг, хэл соёл, єв уламжлал байдаг. Гэвч єнєєдєр ген нь холилдож, vндэстний эрх ашиг бус хэсэг бvлэг нєхдийн эрх ашиг эрхэмд тооцогдож, газар нутгаа гадныханд алдаж, хэл соёлоо умартаж, єв уламжлалаа хєсєр гээх болов.
Гудамжинд алхаж яваа залуус хоорондоо ‘’Hi, Bye’’ гэлцэж байхад, гvйгээд аав ээжээ тосох хvvхэд хvртэл ‘’мама, папа’’ гэж дуудах нь хэний ч нvдний ємнє илхэн байгаа. Даяаршина даяаршина гэхэд аль ч улс vндэснийхээ хэл соёлоос гаждаггvй, єв уламжлалаа мартдаггvй.
Эх хэл, эх соёлоо мартаж байгаагийн дээр үндэсний аюулгүй байдалд заналхийлээд буй бас нэг ноцтой асуудал бол Монгол хүний удмын сан алдагдахад хүрээд байна. Монгол хүний удмын санг хадгалж үлдэхэд  хамгийн гол нь цус цэвэр байх, хүн ам зүйн бодлого, эрүүл мэнд онцгой үүрэгтэй. Мөн гэр бүл төлөвлөлт, цагаачлалын квот, гадаадын иргэдийн бүртгэл, түүнд тавих хяналт, гадаадаас ажилчид авах, үр хөндөлт зэрэг олон асуудал хамаарна. 200 сая, 300 сая хүн амтай улсууд үр хөндөх асуудлыг хуулиар хориглож байхад хоёрхон сая хүнтэй Монгол улс үр хөндөлтийг хуулиар зөвшөөрдөг нь хачирхалтай.
Мєн бас нэг зvйл бий. Миний нутгийн газар шорооноос бурхан ч гуйсан бvv єг гэдэг дээ. Гэвч єнєєдєр буг чєтгєрєєс єєрцгvй харийнханд худалдаад дуусах нь байна. Vvнээс vvдэн үндэстний эрх ашиг дэндүү ихээр зөрчигдөж байна. Аливаа Улсын хууль тухайн улс, үндэстний эрх ашигт эн тэргүүнд үйлчилдэг жамтай. Үндэстэн өөрийн эрх ашгаа, газар нутгаа худалдвал, үндэстэн өөрийн соёл, ёс заншил, хэлээ умартаж, охид эмсээ худалдаж, цусаа булингартуулваас мөхөх нь гарцаагүй. Энэ бол Ертөнцийн хууль. Монгол Үндэстний орших, эс орших нь Монголчууд биднээс шалтгаална.  
Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Ардчиллаар халхавч хийсэн зальт этгээдүүдийн боловсруулж гаргасан хуулиудын ачаар Монгол улсын нийт газар нутгийн тал хувийг лиценз хэлбэрээр гадна дотны хэн дуртайд нь олгожээ. Дээрх газар нутгийн гуравны нэгийг харийнхны эзэмшилд нэгэнт өгчихөөд байна. Гар бариад бугуй барихын адилаар муусайн харийнхан газар нутгийг минь аваад зогсохгvй, тєрєлх нутагт нь тєрмєл ардыг минь боолчилж байгааг vл тэвчнэм.
Тєрсєн нутгийнхаа хєрсєн дээр, тєрт улсынхаа далбаан дор та бид тансаглах ёстой атал харийн хvний хатавчин дор, хаяа хонхорыг сахиж сууж байх ёстой юм гэж vv.

No comments:

Post a Comment