2011-02-28

Том зорилго чинь ‘’тоглоом’’ болчих вий дээ Ногоон намынхаан


Улс тєрийн талбар дээр чимээгvйхэн тогтохоо бодохгvй бас нэг нам амиа хорлож эхэллээ. Уг нь бvр тэнхрэх гэж байсан бололтой харамсалтай нь бvр дордчихов гэлтэй.
Єнгєрсєн хугацаанд Иргэний Зориг нам, Монголын Ногоон нам хоёрын нэгдлийг эсэргvvцэж Ногоон намын хэсэг нєхдvvд єєрсдийн онц хурлаа хуралдуулж, уг хурлаасаа намын дарга Д.Энхбатаа огцруулах хvртэл шийдвэр гаргасан зэрэг хачирхалтай vйл явдлаар дvvрэн байлаа. Зvгээр байж байгаад суудлаасаа огцорчихсон гэх Д.Энхбат ч vvнд нь гайхаж тэдгээр хэсэг бvлэг намын гишvvдээ буруушааж, цєєнхийн vг тул vvнд нь нэг их сенсаацилаад хэрэггvй юм байх аа.
Гэхдээ л хумс хумсаар, эсвэл чимх чимхээр тvvний ар хормойноос нь тэдгээр цєєнх нь зулгаагаад байгааг Д.Энхбат мэдэхгvй л байгаа юм байх даа. Ялангуяа улс тєрийн хариуцлагатай тvvхэн vе ирж байгаа энэ vеэр хумс, чимхээр татаж чангаах нь тvvний том зорилго гэх гуравдагч болох хvслийг нь таслан зогсоохыг оролдож буйг энэ хvн ер нь мэдэж байгаа юм болов уу.
Уг нь улсдаа овоо гайгvй намууд болох хоёр нам нь нэгдэх гэж байтал сайны хажуугаар єнєєх л саарууд чинь жам ёсоороо гараад эхэллээ. Одоо ч Ногоон нам, Иргэний зориг намуудын том зорилго болох ирэх 2012 оны УИХ-ын сонгуулиар дор хаяж найман суудал авах хvсэл нь ч ‘’лєєлєє’’ болж байх шиг байна. Зєвлєєд хэлчихэд ногоон намын тэр олонхи гээд байгаа нєхдvvд хэрvvл маргаан хєєцєлдєєд явж байсан дор бушуухан олонхийн саналаараа намын нэгдлээ баталчих хэрэгтэй юм байгаа ш дээ. Баталсан хойно байдгаараа бахираад ч тарааж чадахгvй юм хойно тэр хэдэн сєргєлдєгчид нь дарагдахгvй хаачихав. Энэ янзаараа байгаад байвал элэнцэгний чинь найман гишvvний эрх авах. Аягvй бол єєрсдєє ч суудалгvй хоцорчихов доо.
Энэ хэдэн элээ хэрээнvvдээсээ салсаны дараагаар Иргэний Зориг, Ногоон намд бас нэгэн алхам, горьдлого бий. Мэдээж тvvн нь Сонгуулийн систем байх нь ойлгомжтой. Хоёр намын нэгдэн нийлэхийг хvмvvс бараг ойлгомжтой гэж бодож байгаа байх. Тийм ч байж болох юм.
Гэвч бас дахиад нэг асуудал бий. Намууд нэгдэн нийлсэний дараа тэд сонгуулийн системийг єєрсдєдєє ашигтай талаас нь харж УИХ-аар батлуулахаар зvтгэх хэрэгтэй. Тэр нь мэдээж хувь тэнцvvлсэн буюу пропорциональ систем байх болно.
Нэгдэн нийлэх гэж буй Иргэний Зориг-Ногоон намууд Улсын дээд шvvхэд одоогийн Монгол Ардын нам болон Ардчилсан намуудын дараагаар гурав болон дєрєвдvгээрт бичигддэг ууган намууд тул рейтенг тєдийлєн бага биш ээ. Харин ч одоогийн тєрийн эрх барьж буй хоёр намын хvчтэй єрсєлдєгч байсаар ирсэн. Єнгєрсєн 2008 оны УИХ-ын сонгуулиар л гэхэд Иргэний Зориг нам нийтдээ 120 мянга орчим иргэний санал авсан гэж байгаа. Харин Монголын Ногоон нам 100 мянга гаруй иргэний саналыг нийт дvнгээрээ авсан. Харамсалтай нь єнєєдєр тус хоёр намын хамтдаа олж авсан 220 гаруй мянган иргэний санал хоёрхон гишvvнийг л УИХ-д оруулсан.
Иймээс л тус намуудад хувь тэнцvvлсэн хувилбараар УИХ-ын сонгуулийг явуулбал тус хоёр намын санал нийлээд хангалттай бvлэг байгуулах хэмжээнд буюу УИХ-д найман гишvvний эрхийг олж авах бvрэн боломжтой нь харагдаж байна. Гагцхvv энэ хувилбарыг засгийн эрхэнд даналзаж буй хоёр нам батлах эсэх нь эргэлзээтэй. Энэ эргэлзээг л арилгахын тєлєє тэд зvтгэж чадвал ирэх сонгуульд та бид хоёр намын бvлгийн хуралдаан бус гурван намын бvлгийн хуралдаан гээч зvйлийг олж харах нь.
Бvлэг байгуулна гэдэг парламентад нєлєєтэй байхын vндэс. Нєлєєг олж авна гэдэг хэрэгждэггvй хуулинд хязгаар, хэрэггvй хуулинд цэг тавихад хангалттай сєрєг хvчин байх болно.
Харин бvлэг байгуулж чадахгvй бол С.Оюун, Д.Энхбат нар єнєєх л парламентын ордонд єдєржин эсэргvvцэн орилоод ч, єєгvй цэмцгэр хэрэгждэггvй хуулиа, єєдгvй цоорхой хэрэггvй хуулиа хамтран батлалцсаар л байх бус уу.
Том зорилгоо тоглоом болгочихов доо Ногоон намынхаан...

No comments:

Post a Comment