2011-02-09

Нийслэлийн иргэний татвартай болно гээд байсан чинь яав аа...


                Єнгєрсєн жилийн бараг єдийд юм уу даа, нийслэлийн иргэний татвартай болно энэ тэр гээд л байсан ийнхvv ойн дээрээ ирлээ. Нэг жилийн ой гээд нэг их сvр бадраагаад ч яахав дээ, угаас удаан улс тєрчид, тєрийн албан хаагчидтай юм хойно. Уг нь овоо эрvvл саруул зvйл сэтгээд байсан санагдах юм. Даанч хол явсангvй дээ хєєрхий. Єнгєрсєн хавар л энэ талаар тєсєл боловсруулж, УИХ-аар хэлэлцvvлж батлуулах юм яриад байсан ч одоог болтол сураг алга.
                Ер нь дэлхийн ихэнхи улс оронд оршин суугчийн, иргэний гэсэн татварууд байдаг. Энэ татварынхаа vрээр тухайн нутаг дэвсгэр хєгжиж, хvн амын тэнцвэржилт, зєв хот тєлєвлєлт бий болдог туршлагууд бий. Харамсалтай нь манай улсад ийм зvйл болохгvй нь бололтой.
Хэрэв бид татвар тєлдєг болох юм бол иргэний татварын хувь хэмжээг тохируулан тогтоох хэрэгтэй. Нийслэл хотын тухайд хэт тєвлєрлийг сааруулах хамгийн энгийн бєгєєд зєв зvйтэй арга нь энэ байж болох талтай. Vvний тулд тухайн иргэний оршин сууж буй нутаг дэвсгэрээс хамаараад татварын хувь хэмжээг тогтоох нь зvйтэй. Жишээлбэл. Нийслэл хотыг нийтдээ таван бvсэд хуваасан байдаг. Тэдгээр таван бvс дундаас мэдээжийн хэрэг хэт тєвлєрєл vvссэн бvс бол нэг хоёрдугаар бvсvvд. Энэ бvсvvдэд татварын хэмжээг арай илvv хэмжээгээр тогтооход гэмгvй. Ингэснээр хотын тєв хэсэгт тєвлєрєх нь багасч бусад зах зайдуу бvс нутгуудаар иргэд суурьших vvдийг нээж єгєх юм. Харин vлдсэн гурав, дєрєв, тавдугаар бvс нутгуудад тус тусын газар нутагт нь тохируулан татварын хувь хэмжээг тогтоох нь зvйтэй байх болов уу.
Єнгєрсєн жилийн єдийд ярьж байснаар татварын квотыг цалингийн доод хэмжээний 20 хувиас дээшгvй байхаар яригдаж байсан. Хэрэв ингэж vзвэл нийслэлийн иргэн та хамгийн ихдээ 21600 тєгрєгийг нэг жилд нийслэлийн татвартаа тєлєх болж байгаа юм. Энэхvv тоог 12 сардаа хуваан vзвэл та сард ердєє 1800-хан тєгрєг тєлєхєд л хангалттай гэсэн vг. Ийм хэмжээний татварыг хэн ч тєлчихєд чадах тул хотын хэт тєвлєрлийг сааруулья гэвэл нэг болон хоёрдугаар бvс нутгийн татварын хувь хэмжээг vvнээс дээгvvр тогтоох нь зvйтэй болов уу. Харин гуравдугаар бvс нутгуудад энэ хэмжээний татвар ногдуулахад болохгvй зvйл vгvй. Цааш дєрєв болон тавдугаар бvс гэдэг бол ихэвчлэн алслагдмал нутаг дэвсгэрvvд байдаг тул эдгээрт маш бага хэмжээгээр, бvр огт татваргvй ч байж яагаад болохгvй гэж. Энэ vед нь тєр засаг бvтээн байгуулалт, хєгжил дэвшлийг зах зайдуу бvс нутгуудад нь хvргэж, иргэдээ татах нь чухал.
Энэ мэт нийслэлийн иргэний татварын талаар маш нарийвчлан судалж, энэ чиглэлээр яаралтай арга хэмжээ авахгvй бол хуулиа батлах гэж мунгинасаар байтал хvн ард чинь болохоо байх нь ээ.
Хэрэв vvнийг шийдвэрлэж чадвал дараачийн алхмууд бий. Тэр бол хэт тєвлєрєл саарч, нийт нутаг дэвсгэрээр иргэд тархан бутарч, улмаар иргэдээ дагаад дэд бvтэц, бvтээн байгуулалт хєгжсєний дараа хийх алхам юм. Хэдий хол санагдах боловч бодоход илvvдэхгvй. Нийслэлийн иргэд нэгэн жигд тархан бутарч, аль ч нутаг дэвсгэрт ялгаагvй дэд бvтэц, бvтээн байгуулалт, хєгжил дэвшил нэг тvвшинд очсоны дараагаар татварын хувь хэмжээг дахин хуульчлан тогтоох нь зvйтэй байх болов уу.
Тодруулбал нийслэлийн иргэн бvр ижил татвар тєлдєг болох юм. Харин тэрхvv татварын мєнгєє хянадаг байх нь зvйтэй. Дээрх иргэний татварын мєнгє тухайн татвар тєлєгч иргэний нутаг дэвсгэрийн хєгжил дэвшил, бvтээн байгуулалтанд зарцуулагдаж байх нь чухал. Аль хот суурингийн иргэд татвараа идэвхитэй тєлж бvрдvvлж чадна тухайн нутаг дэвсгэрт дэд бvтэц, бvтээн байгуулалт тэр хэрээр хєгжиж дэвшинэ. Татвараа бvрдvvлж чадахгvй хот суурингууд та бидний хэлдэгчилэн хотын хєдєє байсаар л байх болно. Нэг vгээр тухайн нутаг дэвсгэрийн хєгжил дэвшил, бvтээн байгуулалт иргэн бvрийн татвараа хэр идэвхитэй тєлєхєєс хамаарна гэсэн vг юм. Энэ бол дэлхийн ихэнхи улс оронд баримталдаг зарчим.

No comments:

Post a Comment