Улс тєрийн амьдрал сонирхолтой хэрнээ бас ээдрээтэй vйл явдлуудаар дvvрэн байна. Бид улс тєр гэхээр л Монгол Ардын Хувьсгалт нам, Ардчилсан нам гэгчээр л тєсєєлдєг байсан цаг ард хоцорчээ. Харин одоо дахин шинэ намууд тєрєн гарч илvv адал явдалтай, сонирхол татахуйцаар цааш єрнvvлэх нь бололтой.
Єнгєрєгч 2010 оны сvvлчээр Монгол Ардын Хувьсгалт нам XXVI их хурлаа хуралдуулж намын нэрээ єєрчлєн Монгол Ардын нам болсоныг мэдэхгvй хvн бараг vгvй биз. Гэтэл намын хэсэг гишvvд нэрээ єєрчлєхийг дэмжихгvй гэдгээ илэрхийлж хуучин нэрээ авч vлдэхийн тєлєє хvчтэй тэмцэл явуулж, улмаар улс тєрийн нэр нєлєє бvхий улс тєрчдийг єєрсдийн эгнээндээ нэгтгэж чадсанаар одоо тэдний нэр хvнд хурдацтай єсєж байгаа. Нэр нь тодорхойгvй тус намын даргаар Монгол Улсын Ерєнхийлєгч асан Н.Энхбаяр заларсан.
Тvvний хувьд одоогийн суудал нь жижиг байж болох ч ирээдvйд тэрээр улс тєрд том байхыг хvссэн учраас энэ замыг сонгосон. Том байхын тулд тэрээр улс тєрд нєлєєлж чадахуйц нэр хvндтэй, чадвартай, чадалтай шинэ намыг цогцлоох гэж хvйн холбоотой /одоогийн Монгол Ардын нам/ гэгддэг нєхдєєсєє нvvр буруулж, шинэ бартаат зам руу жолоогоо залсан. Алсын замд гарах гэж байгаа юм хойно багагvй зэхэж бэлдээ л байлгvй. Хар багын шартай хортой Н.Энхбаяр замын дундаас буцах хvн лав биш.
Эхний ээлжинд Намбарын хvv маань одоогийн улс тєрийн томоохон хvчингvvд болох Монгол Ардын нам, Ардчилсан нам хоёрыг нухчин дарах нь ч хаашаа юм. Гэхдээ тэдний єєдєєс дуугарч чадахуйц, сєрж цохилт єгєхvйц улс тєрийн гуравдагч хvчин болохын тєлєє зvтгэх нь ойлгомжтой. Vvний дараагаар харин засгийн эрхийг гартаа авах талаар ярьж болох юм. Эр хvний цээжинд эмээлтэй хазаартай морь багтдагийн адил Энхбаярын санаанд Ардын нам, Ардчилсан намтайгаа хамт багтаж байгаа биз ээ.
Гэтэл гуравдагч хvчний суудалд байгаа vгvй нь ч мэдэгдэхгvй, байж чадах эсэх нь ч тодорхойгvй байсан намууд болох Монголын Ногоон нам, Иргэний зориг намууд гэнэтийн шийдвэр гаргаж эхлэх нь тэр. Тэд Н.Энхбаярын санаархалыг таслан зогсоож, оронд нь єєрсдєє гуравдагч байхын тулд хvчээ зузаатган нэгдэн нийлж, нэг нэрийн дор, нэг уриан дор, нэг далбаан дор зvтгэх улс тєрийн зоримог шийдвэрийг гаргаж амжлаа. Одоо УИХ-аар батлуулах л vлдсэн гэх.
Уг нь хамгийн анх Ногоон намын дарга Д.Энхбат Иргэний зориг намын дарга С.Оюунд эвсэж нэгдэх саналыг жилийн ємнєєс тавьж эхэлсэн аж. Тухайн vед яаран шийдвэр гаргахыг хvсэлгvй, улс тєрийн хувьслыг анзааран, азнахаар талууд тохиролцжээ. Харин яг энэ мєчид л эвсэн нэгдэхээ олонд зарлах хэрэгтэй хэмээн намын удирдлагууд санаа нэгдэж ийнхvv бас нэгэн гуравдагчийн тєлєє єрсєлдєх нам бий боллоо. Мэдээжийн хэрэг тэдэнд Н.Энхбаярын нам гай болох нь тодорхой. Н.Энхбаярын намыг цэвэрхээн замаасаа зайлуулж барах нь ч юу л бол. Харин шударгаар єрсєлдєн, шулж мєлжих тактикыг баримтлан, эвийн аргаар улс тєрийн карьераа єсгєх нь зvйтэй. Vvний дараагаар Монгол Ардын нам, Ардчилсан намын талаар хєндєж болох юм.
Ийнхvv улс тєр хэмээх єрсєлдєєн илvv адал явдалтай болж эхэллээ. Єрсєлдєєний явцад хэн нь хэнийгээ дарж, хэн нь дарагдах нь бvр ч сонирхолтой. Тэр дундаа гуравдагч хvчний єрсєлдєєн гал гарсан тулаан болох биз. Гуйгаад болохгvй байсан гуравдагч хvчний орон зайг гуядаад ч болов авах санаархал євєртлєсєн намуудын дунд ч гал гарах нь дээ.
No comments:
Post a Comment