2011-02-09

Хvн айлгах гэж тэгдэг юм уу, хvvхэддээ гайхуулах гэж эрддэг юм уу


                Том том бандгар хар машинуудаар хvрээлvvлсэн тєрийн єндєрлєгvvдээс бvр сvрдэх юм аа. Хvн айлгах гэж тэгдэг юм уу, хvvхэддээ гайхуулах гэж эрддэг юм уу тєв замын дундуур тэс хєндлєн давхихыг нь яана. Цаанаас нь бvр цагдааг хvртэл захираад замын хєдєлгєєнийг хаалгаж байгаад л дардан замаар дарга нарыг явуулахгvй бол болохгvй гээч. Тэгсэн хэрнээ дуудлагаар яаран ганц ч болов хvний амийг аврах гэж яваа тvргэний машинд цагдаа зам зохицуулж єгдєг билvv. Гал тvймрийн машинууд ч замын голд тvгжирсээр байгаад л таардаг. Цагдаагийн машин дохиогоо хангинуулсаар байгаад л хоцордог. Ийм байхад тєр засгийн ноёд дээдсvvд урд хойноо тусгай хамгаалалттай, єєрєє єндєг шиг цэвэр єрєєлєєс хамгаалуулж явах ямар гавъяа байгуулсан хvмvvс вэ. Лав тэгж харуул хамгаалалттай явсныхаа гавъяагаар нэг хvний амийг авраагvй, нэгэн гэр бvлийн орон гэрийг аюулаас хамгаалж туслаагvй, гадаа гудамжинд элгээ тэврээд хэвтэж байгаа хvнд тус болоогvй л байх.
                Тэнд ихэс дээдсvvд бандгар хар машиндаа ганцаар заларч явахад энд эмнэлгийн нэг машинд хоёр євчтєнг нэгэн зэрэг авч явна. Тэнд тєрийн ордондоо, тєрєлх гэртээ, тvмнийхээ ємнє ч хамгаалалтанд байхад энд шатаж буй гэр, нурж буй барилга байгууламж дээр хамгаалалтгvй ажиллаж явна аврах ангийнхан. Тэнд тvмнээс нуугдаж ил гаралгvй буглаж байхад энд тvмэнд хараагдаж, тєрд дарлуулж явна цагдаагийнхан.
                Энгийн нэгэн жишээг дурьдахад л эмнэлгийн машин нэг чиглэлдээ хичнээн дуудлагатай байна бvгдээр нь л орж євчтєнгvvдийг vзэж анагаадаг. Хvндхэн євчтєнтэй тулгарвал эмнэлэг авч явж яаралтай эмчлэхээс єєр сонголтгvй. Зарим vед нэгэн зэрэг хоёр хvндхэн євчтєнтэй тулгарвал хоёуланг зэрэгцvvлэн хэвтvvлээд ч болов яаж хийгээд л авч явах тохиолдол багагvй байдаг байна.
                Аврах ангийнхан гэлцдэг Онцгой байдлын алба, Шуурхай бvлэг, Гал командынхан ч мєн л хvндхэн нєхцєлд ажилладаг. Гал унтраахын тулд аюулгvйн баталгаагvй, нурах магадлалтай байр байгууламжин дээр хатан зоригоороо зогсож л байдаг. Хорт угаар, хийн дунд амны хаалт ч хvрэлцэхгvй байгаа харагддаг. Євлийн хvйтэн цагаар гал тvймрийн аюул гарахаар усаар тvймрийг унтраадаг нь хэнд ч нууц биш. Тог цахилгаанаас болсон уу, томоогvй болгоомжгvйгээс нь болсон уу гэдгээс vл хамаарч нойтон усаар унтрааж л байдаг. Гэтэл цахилгаанаас vvдэлтэй бол дэлбэрэлт ч болж болзошгvй шvv дээ. Мєн устай харших химийн урвалууд ч бий. Энэ мэт энгийн ажилчид нь эрvvл мэнд амь насаа дээсэн дєрєєн дээр дэнжигнvvлж байхад тэнд дэмий сэлгvvцээд хэрэлдэж суух гэж.
                Vvгээр ч зогсохгvй vvрэгт ажлаа гvйцэтгэж байгаа цагдаагийнхан бас хєєрхийлєлтэй. Цаанаас нь тушаал ирчихсэн юм хойно цаг, тушаал хоёрыг биелvvлэхээс єєр аргагvй. Эцэст нь муу нэрийг цагдаа нар зvvж, муудсан тєрийг хараагаад л єнгєрдєг. Ноёд дээдсvvд та нєхєд єєрийнхєє хар толгойг хамгаалж хаацайлахын оронд єнєєдєр та гудамжинд гараад єрєєл бусдаа нэг анзаарчихвал яасан юм бэ.
                Хэзээ бид тvргэн дуудахад машин нь хvрэлцээтэй, тvймрийг унтраахад хамгаалалт хэрэгсэл нь хангалттай, тєрийн цагдааг тvмний цагдаа гэж цоллох цаг хэзээ ирэх вэ хэзээ...

No comments:

Post a Comment