Та нар бужигнаад байхад бид яаж зvгээр байхав гэсэн шиг Ардчилсан намын суудал сандлын сэлгээ халааны яриа чих дэлсэх боллоо. Саяхан л намын даргаа унагах гэж намын дотоод бvлэг тvрэмгийлж байсан ширvvн гал унтраа ч vгvй байхад дээр нь шvдэнз зурж намынхаа Ерєнхий нарийн бичгийн даргыг унагах талаар бор шувуу тєрийн ордноор ч, тvмний ємнvvр ч эргэлдээд эхэллээ.
Уг нь овоо гайгvй тохитой томоотой байсаар байгаад ирэх 2012 оны УИХ-ын сонгуулийг хvргэчих болов уу гэж бодож байсан юмсан. Даанч тэгсэнгvй. Бусад намууд бууриа сэлгээд, намаа шинэчлээд, наагуур цаагуур эргэлдээд байхаар нь Ардчилсан нам ч дагаад намирчихав бололтой. Ороо бусгаа Монгол Ардын нам, овоог нураасан МАХН, одоо нэгдэх гээд байгаа МНН-ИЗН-ын сиймхийгээр нь даруухан байж байгаад дээр нь гарчих боломжийг алдлаа хэмээн зарим нэгэн нь єгvvлээд л байгаа. Тийм ч байж болох л юм.
Бусдууд нь бужигнаж байх зуур єєрийн намын рейтенгийг єсгєх алтан боломж гарч байхад алдчихлаа гэж харамсах нэгэн байхад vvнийг нь сайшаах нэгэн бас байх юм аа. Тэр нь би. Яахав энэ удаагийнх алтан боломж байж болох ч зуурдынх байвал яана. Харин дараагийн алтан боломжийг хvлээж энэ удаагийн боломжийг хойш тавьсан нь нэг бодлын зєв байж болох талтай. Нэгэнт намын даргын рейтенг олны ємнє тодорхой хэмжээгээр уначихаад байгаа єнєє vед намын Ерєнхий нарийн бичгийн даргын рейтенг єндєр байж гэмээнэ намын даргаа чирээд л явчихдаг тал бий. Тиймээс тэдний дунд эргэлдээд байгаа халаа сэлгээний яриа ортой байх магадлал маш єндєр. Харин халаа сэлгээг хэнээр хийх вэ гэдэг нь нууц байна. Зарим нэг нь Эрдэнийн Бат-Yvлийг Ерєнхий нарийн бичгийн дарга болно ч гэх шиг бор шувуу нисгээд л байгаа. Мань эр єєрєє болохоор vгvйсгээд л байгаа. Ер нь явж явж, ард тvмнийг тєєрєгдvvлж тєєрєгдvvлж тэс єєр хvн томилогдохыг ч vгvйсгэхгvй юм шvv.

No comments:
Post a Comment