2011-02-24

Ирэх сонгуульд Н.Энхбаяр голлож, З.Энхболд тvрэх нь


                Дотроо хагаран бутарч, дороо дэвхцэх сахилгагvй ‘’жаалууд’’ улс тєрд мэндэлсээр байна. Тэдгээрийн нэг нь Намбарын Энхбаяр.
Єнгєрєгч 2010 онд Монгол Ардын Хувьсгалт нам XXVI  их хурлаараа нэрээ єєрчлєн Монгол Ардын нам болсон тэр цагаас улс тєрийн карьераа єсгєж яваа тус ‘’жаал’’ єнєєдєр Монгол Ардын нам бус хуучин Монгол Ардын Хувьсгалт намаа залгамжлан авч vлдэхээр хэсэг нєхдийг уриалан уухайлж, багагvй дэмжигчид гишvvдтэй болоод амжсан.
Одоо Энхбаярын эцсийн зогсоол 2012 оны сонгууль. Тэр vед Энхбаяр улс тєрчдийн болон ард тvмний анхаарлын тєвд байж сонгуулийн гол дvр байхыг эрмэлзэж байна. Магадгvй тэрээр vнэхээр гол дvр нь байж мэдэх юм. 2009 онд болж єнгєрсєн Ерєнхийлєгчийн сонгуулиас хойш ам нь хуурай байгаагvй тvvнийг одоо ч бараг танихгvй, мэдэхгvй хvн ч vгvй биз. Бас болоогvй багагvй хvнийг єєрийн vнэн, худал vгнvvддээ итгvvлж дєнгєсєн нь лавтай.
Ер нь Ерєнхийлєгч асан Н.Энхбаярыг vнэн ярьсан ч бай, худал ярьсан ч бай тvvний ємнєєс vхэх нь хаашаа юм vйл лайг нь бvгдийг нь нуруун дээрээ vvрээд явах vнэнч нєхєд тvvнийг хvрээлж байдаг нь Энхбаярын дахин нэг давуу тал. Иймээс л хот хєдєєд алинд ч ялгаагvй нэр хvндээрээ цойлж чадах Энхбаярыг яах аргагvй ирэх сонгуулийн гол дvр байна гэдэгт олон хvн итгэлтэй байна.
Мєн тvvний араас ирэх сонгуулийг Зандаахvvгийн Энхболд єнгєлж мэдэхээр байна. Бие нь бижигхэн ч бэлчээр том гэгддэг уг ‘’жаал’’ намын даргаасаа илvv нэр хvндтэй гэх цуу яриа батлагдаагvй ч vнэний ортой юм шvv. Ямар сайндаа л энд тэндхийн санал асуулгаар намын даргаасаа илvv санал авчихсан байхад нь бусад нь тvvний саналыг дарж, намын даргаа автоматаар дээгvvр нь залчихдаг гэх яриа чих дэлсэж байхав дээ.
Суудал нь ганхсан Алтанхуяг аргаа барахдаа ирэх 2012 сонгуулиар намаа ялалтанд хvргэнэ гэж хэл хальтирсан. Чадахгvй бол амлалтандаа хvрээгvй учир З.Энхболдын фракцынхан /Ардчилсан хvчний холбоо/ ч одоогийн намын даргаа барьж идэхгvй гээд хаачих вэ.
Эцэстээ Энхболдын зорилго нь ч бараг энэ байсан байж болох. Хэрэв ирэх сонгуулиар Алтанхуягийн ахалсан Ардчилсан нам ялалт байгуулж чадахгvй бол тэр vед одоонийхоосоо ширvvхэн намын даргаа буруушааж, суудалд нь залрахыг Энхболд санаархана. Санаархах ч юу байхав дээ бараг єрсєлдєгчгvйгээр намын дарга болохыг ч vгvйсгэхгvй. Vvний тулд харин ирэх 2012 оны сонгуульд ард тvмнээсээ онцын онц дvнг авах нь чухал. Ард тvмнээсээ ‘’кок’’ vнэлгээ авсан цагт Алтанхуягийг ‘’базари’’-дахад ядах зvйлгvй.
Ийнхvv МАХН-ын Н.Энхбаяр, Ардчилсан хvчний холбооны З.Энхболд нар сонгуулиар шуугиулах аяс ажиглагдаж байхад Монгол Ардын намынхан харин таг чиг байх нь ээ. Болдог юм болдогоороо л болно гэсэн янзтай УИХ-ын сонгуульд тєдийлєн идэвхитэй оролцохгvй хэмээн зарим эх сурвалжууд єгvvлж байна. Учир нь тэд хийх юм аа л хийнэ, авах ёстой саналаа авна гэсэн чин итгэл сэтгэлээр ирэх сонгуулийг хvлээж суугаа аж.

No comments:

Post a Comment