2011-02-24

Лав л би нам бус, харин та...


                Нам аа гэж. Толгой хєл нь ч мэдэгдэхгvй жvжиглэсэн тоглолтын амьгvй талбар л юм даа. Энэ талбар дээр vе vе сонирхол татахуйц зvйл єрнєчихнє гээч. Бусдаар бол огтоос сонирхоод байх зvйлгvй эд дээ.
Гэхдээ яалт ч vгvй сонирхлыг минь татаад байгаа нэг зvйл бол єнєєгийн манай улс тєрийн намуудын vнэн дvр тєрх нь илрээгvй, мєн жинхэнэ Лидерvvд нь хэн юм гэдэгт л байгаа юм. Нэр нь тодорхой, vзэл суртал, бодлогоо тєлєвлєгєєгєє нэг бvрчлэн батладаг ч яг vнэндээ цаанаа ямар зорилготой нь мэдэгдэхгvй, хэн нь удирдаад байгаа нь ойлгогдохгvй хэлэхэд хэцvvхэн намууд манай улсад дvvрэн байх юм аа. Vvнийг нь хэдэн улс тєрийн сэтгvvлчид, судлаачид янз бvрээр тайлах гэж оролдсоор л байгаа. Vр дvн нь хэдэн таамаглал тєдийхєн.
Намайг бага байхад л МАХН гээчийг тахин шvтдэг, чухам л энэ нам байгаагvй бол монголчууд хонох газаргvй, идэх хоолгvй, ємсєх хувцасгvй байх байсан гэж ээж аав, євєє эмээ маань сургадаг байлаа. Гэтэл удалгvй єнєєх МАХН-ыг чинь байхгvй vгээр доромжилж, Монгол Улсын хєгжлийн зам єєд гацаагчид, луйварчид хэмээн элдэв бусаар хэлсэн ерээд он гэнэт хvмvvсийг тєєрєгдvvлчихсэн. Улмаар улс тєрд МАХН-аас гадна Ардчилсан нам хэмээх шvvмжлэгч нам бий болов. Ардчилсан намтай бас болоогvй баахан жижиг шажиг намууд нэгдэн нийлж улс тєрийн талбарт шинэ хvчтэй хvчинг бий болгож чадлаа. Ардчилсан хувьсгал нэрийн дор болж єнгєрсєн 1990-ээд оны дараачаас эхлэн улс тєрийн намууд байгуулагдаж эхлэх нь тэр. Тэдгээрээс єнєєдєр улс тєрд бага ч гэсэн байр сууриа олсон нь гэвэл Монголын Ногоон нам, Иргэний зориг нам, Бvгд найрамдах нам гэх мэт бий. Харамсалтай нь МАХН-ыг шvvмжлэн гарч ирсэн Ардчилсан намыг бас шvvмжлэхээр эдгээр жижиг намууд тєрєн бий болсон гэж хэлэхэд болно.
Єнєєх МАХН-ын муу муухайг Ардчилсан нам гээч нь илчлэх гэж байгаад єєрсдєє орооцолдон єнєєдєр хам хэрэгтэн болчихсон овоглогдож явна. Одоо бол Ардчилсан нам ч, Монгол Ардын Хувьсгалт нам ч адилхан шvvмжлvvлж байгаа. Бас болоогvй ээ, удаа ч vгvй улс тєрд орооцолдсоноосоо хойш дээрх МНН, ИЗН, БНН-ууд бvгд л шvvмжлэлд єртдєг болсон. Нэг ёсондоо цэвэр цэмцгэр улс тєрийн нам байхгvй болчихсон гэх vv дээ. Ер нь энэ улс тєр гээч чинь урвуулаад байдаг эд vv, угаасаа намууд улс тєрд орохоороо хам хэрэгтэн болчихоод байдаг юм уу ёстой бvv мэд ээ.
Манай улсад нэг тийм жишиг тогтчихсон гэлтэй. Том зvйлийг шvvмжилсэн нь дээш ахиж, томчуудын хажууд очино. Харин томчуудын хажууд очсон хойноо єєрєє шvvмжлэлт єртєгч болчихдог батлагдаагvй балай дvрэмтэй болчихжээ.
                Бодоод байх нь ээ, ерээд оны хувьсгал шал дэмий байсан юм гээд хэлэх гэхээр тэр vеийн МАХН одоо буруугаа хvлээж, тухайн vеийн хувьсгалыг зєв зvйтэй гэж хvлээн зєвшєєрєєд байхаар бас зєв гэчихмээр ч юм шиг. Yгvй бол Ардчилсан нам нь анх МАХН-аас vvсэлтэй байж таарлаа. Харин Ардчилсан намаас МНН, ИЗН, БНН-ууд vvссэн ч байж болох юм. Явж явж нам дотроосоо зохион байгуулалттайгаар сєрєг хvчингээ vvсгэн байгуулж, єнєєх нь шvvмжилж байгаа нэртэй нэг далбаан дор єрсєлдєєд байдаг юм биш vv эдгээр улс тєрийн намууд чинь. Аль ч нам ч улс тєрд эрх мэдлийг олж авсан ялгаагvй. Яг угтаа бол МАХН-ын л vр тєлvvд, vндэс угсаанууд. Сєрєг хvчин энэ тэр гэж та бид л нэрлээд байгаа болохоос єнєєдрийн байдлаар сєрєєд, шvvмжилсний хэрээр тэгтлээ их бодит vр дvн харагдсан уу гэвэл vгvй л гэж хэлнэ.
                Нам нэртэй л болохоос нэг тєвтэй улс тєрийн талбар л байгаа байхгvй юу. Та харж л байгаарай. Дараагийн 2012 оны УИХ-ын сонгуулиар аль ч нам нь гарсан, бvр цоо шинэ нам улс тєрд гарч ирсэн ч байдал бахь байдгаараа, ард тvмэн арван мянгадаа хуурагдаад л, ард нь авлигачид алт эрдэнэсээр єєр дээрээсээ бороо оруулаад л сууж байна.
                Эцэст нь энэ олон жижиг том бvх намуудын аль нь ч бидэнд хэрэггvй. Намыг сонгох ч шаардлагагvй юм биш vv. Заавал парламенттай байх гээд байгаа юм бол бие даагч нараа сонгоё л доо. Vгvй бол парламентын засаглалаа халж, єєр засаглалыг сонгож яагаад болохгvй гэж. Лав л би нам бус. Харин та...


               

No comments:

Post a Comment