2011-02-25

Авъя авъя гэчихээд єгєхєєр нь болъё гэдэг ‘’монголын зан’’


               
                УИХ-ын сонгуулийн амлалтаа гэж. Нэг хэсэг та бид доод тал нь нэг сая тєгрєгтэй болно гэж хєєрцєглєж байсан vе санаанд орчихлоо байна. Яагаав дээ, нєгєє Эх орны хишиг, Эрдэнийн хувь гээд л амлаад байсан мєнгєнvvд. Яг угтаа бол тухайн vеийн сонгуулиар бvгд л хэн нь илvv найдвартай тvvнд л саналаа єгье гэсэн бодлоор л сонгуулиа єгсєн шvv дээ.
Гэтэл найдвараа тээн байж єгсєн санал нь єнєєдєр аль ч vгvй хоцорч байх шиг. Тухайн vед сонгуулиа єгчихєєд л ард иргэд бараг сая тєгрєгєєрєє юу хийхээ тєлєвлєж суух нь холгvй байсан. Олон бvлтэй айл бол бvр мєнгєє нийлvvлж байгаад л бизнес эрхлэх, зарим нь гадаадад гарах гээд их л зvйлийг тєлєвлєж байсан нь нууц биш.
                Их санасан газар есєн шєнє хоосон гэгчийн vлгэрээр єнєєдєр ард тvмэн хэдэн банкин дээр Эх орны минь хишиг, Эрдэнийн хувь минь гээд хорь гаруйхан мянган тєгрєгєє авах гээд хоёр єдєр дугаарлах нь энvvхэнд байна. Юун нєгєє сая таван зуун мянга, нэг сая тєгрєг. Хорин нэгхэн мянган тєгрєг шvv дээ. Ёстой аманд ч vгvй хамарт ч vгvй хоцрох нь энэ дээ.
                Ємнє нь далан мянгаар нэг, тавин мянгаар дахин нэг єгсєн. Одоо хорин нэгэн мянган тєгрєг єгч байна. Бvгд нийлээд vндсэндээ эх орны минь хишиг гээд яг одоогоор нэг зуун дєчин нэгэн мянган тєгрєгийн хувь хишгийг эх орноосоо та бид хvртээд байна. Єнєєх амлаад байсан хоёр сая таван зуун мянган тєгрєгний хажууд бол єчvvхэн ч, нэг нь амлалтаа биелvvлсэн нэртэй, нєгєєх нь амласныг нь хvртэж байгаа ухаантай. Явсаар явсаар дундаа хийгээд 50:50 гэдэг чинь л болж таарч байгаа биз.
                Гомдлын мєр гээд ард тvмэн авахгvй гээд ч яах билээ. Олдсон багаханыг нь ч гэсэн авч л байя гэж бодож суугаа. Авахынхаа хажуугаар бас зvгээргvй тєр засгаа муулаад л аваад байдаг нь монгол хvний зан гэлтэй. Авмаар байна, єгєєд аль гээд байсан хэрнээ єгч эхлэхээр нь яах гэж єгєєд байгаа юм, vvнээс чинь болоод vнэ хєєрєгдлєє, хvмvvс ядуурч байна, хvvхэд хуурч байгаа юм шиг хачин юм хийлээ гээд шvvмжилж байгаа хэрнээ л банкинд дугаарлаад байдаг нь бас л монгол хvний зан.
                Ер нь нэг нь амласан баандаа єгсєн болж, нєгєє нь нэхсэн нэрэндээ авсан болж хоёрын хооронд, гурвын дунд эргэлдэж байсан дор нэг нь амлахаа больж, нєгєєх нь ч нэхэхээ байчихвал яасан юм бэ монголчууд аа.               
               
                 

No comments:

Post a Comment