2011-02-24

‘’Эрийн гурван наадам’’-аа алдаршуулъя


Эрийн гурван наадмаараа омогших дуртай монгол тvмэн єнєєдєр vvгээрээ бахархах бус vндэстэн даяараа гутрах болжээ. Ёстой л эрийн гурав биш эвий дээ гурав болж хувирах нь байна. Vндэсний уламжлалт ноцолдоон болох ‘’Монгол бєх’’ нь найраа, хуйвалдааны уул уурхай болж, хотол олноо луйвардаад, шандаст хурдан хvлгvvд нь шороо тоосон дунд дарагдаж, цус vйлдэр нь эрлийз болоод, сур харваач ончуудыг нь сонирхох ч хvнгvй болох нь ээ. Гэтэл єнєєх бєх, морин уралдаан, сур харваачдын холбоод байгууллагууд нь юу хийгээд, хаагуур яваад байгаа нь ч мэдэгдэх юм алга.
Бєх нь булингартаад байхад тоосон шинжгvй, хvлэг нь бузартаад байхад авсан арга хэмжээгvй, сонирхолгvй сур харваагаа санагалзахгvй байсаар байх уу. Энэ янзаараа байх юм бол эрийн гурван наадам биш эвий гурван гутамшиг гэж хэлмээр л болох байх шvv.
Бусад орныг улстайгаа жишиж нэг харъя л даа. Бусад орнууд vндэснийхээ урлаг, спортыг дэлхийн тавцанд гаргахын тєлєє юу эсийг хийж, яаж зvтгэж байна. Тухайн улс орон бvрт Yндэснийх нь спорт ямаршуу нэр хvндтэй байгаа билээ. Энэ бvхнийг надаар хэлvvлэлтгvй л та бvхэн мэдэж байгаа биз. Зарим нэг нь Yндэснийхээ уламжлалт спортыг Олимп хэмээх дэлхийн тавцанд алдаршуулахыг ч хvсч байна. Хамгийн сvvлийн жишээ гэхэд л Япон улс байна. Yндэсний сумо бєхийнх нь талаар ганц таагvй зvйл сонсогдонгуут даруй шалгаж, тэр дор нь арга хэмжээ авч, агуу их спортынхоо нэр хvндийг унагалгvй авч vлдсээр л байна. Саяхан Японы мэргэжлийн сумо бєхийн талаар дэлхий нийтийн сонин хэвлэлээр, телевиз радиогоор тэр дундаа манай улсын хэвлэлvvдээр vнэхээр шуугилаа. Сумочид нь даваа наймаалцсан гэх хэрэгт нь эцэстээ Монголчуудыг ч холбоод амжсан. Бодвол монголчууд л давааны найраа, энэ тэрээ хуйвалдадгаараа  Японы мэргэжлийн сумод vvнээ vйлдсэн байж болох талтай юм гэнэ
Дэлхийн олон улсад гайхуулах ёстой манай vндэсний бєх маань нэг иймэрхvv л vнэлэгддэг бололтой. Арга ч vгvй биз дээ дэлхий байтугай монгол улсдаа нэр хvнд нь унаад байгаа шvv дээ энэ бєх гээч маань. Яахав сvvлийн vед давааны найраа, хуйвалдаан энэ тэр нь ємнєх жилvvдээ бодвол багасч байгаа сураг дуулдсан. Гэхдээ хэний ч санаанд оромгvй хvмvvс энэ найраа, хуйвалдаанд оролцоод найрагдаад л, эсвэл найраад л байгаа талаар бєхчvvдийн ярианаас дуулдах юм.
Нэг хэсэг Улсын ахмад аваргууд маань начингийн найрааг ч гаргууд хийдэг байсныг эс тооцвол одоо харьцангуй багассан ч, залуу бєхчvvд нь єєр хоорондоо даваа бvрээ наймаалцдаг болсон гэх. Yндэсний бєх маань нэг иймэрхvv байхад шандаст хvлгvvдийн уралдаан бас утгаа алдаж дууслаа.
Шандаст хурдан хvлгvvдийн хийморь сэргэм давхиаг шимтэх гэсэн биш шороо, шарилжан дунд ‘’лунагар’’ жийпнvvдийн тоосонд булуулсаар олон жилийг ардаа орхижээ.
Бөхөг, Түргэний гол, Айцын даваа, Авдар толгой, Яармагийн морь уралддаг бүс одоо бол улаан шороо босдог, шарилж шавхайгаар л дvvрсэн талууд болсон. Арга ч vгvй шvv дээ морь нэртэй жийпнvvдийн уралдааныг, монгол нэртэй эрлийз хvлэгнvvдийн туурайнд тал сайхан нутгууд минь там ч гайхам цєл болж хувирчихаад байна.
Бас болоогvй ээ Хvй долоон худгийг мартаж болохгvй. Бас л vгvйрч байгаа. Морьд минь монголоороо байж, машинууд нь зэрэгцэж давхилгvй байж яагаад болохгvй байна вэ. Жилийн жилд энэ талаар арга хэмжээ авна л гэх юм. Авсан нь хаана байна аа.
Сvvлийн vед орон орны хурдан хvлгvvдийг монголдоо авчирч, эсвэл монголын нутгаас гадаад руу аваачиж, эрлийз болгох нь ихэссэн. Ингэснээр бодвол хурдан шандаст хvлэгтэй болно гэж ойлгосон юм байх. Ер нь тvрvvлж л байвал энэ морьдын эзэд, уяачид ч юу эсийг хийхэд бэлэн болжээ дээ чааваас
Єє бас тийм. Єнєєх сонирхолгvй сур харваагаа мартаж орхих нь. Жижигхэн хашлиганд явагддаг сур харваачдын тэмцээнийг шимтэх гэж ирэх наадамчин олон ховор гэдэгтэй хэн ч маргахгvй биз ээ. Бvгд л бєх, морь гээд л сур харвааг нэг их тоодоггvй. Начин найраатай бєхєє, машинтай уралддаг морьдоо vзэх гээд тоох ч завгvй байдаг юм шиг ээ.
Одоо больцгооё. Энэ талаар тэр мэддэг чаддаг хvмvvс нь зохих шатныхаа арга хэмжээг авчихвал яасан юм бэ. Бєхчvvдийн найрааг таслан зогсоож, сэргээшийг нь бvр мєсєн хатуухан хориглож, хvлэг морьдоо цус цэвэр байлгаж, зэрэгцэн давхих ‘’лунагар’’ машинуудаа цєєлж, тусад нь авто машины замыг зайтайхан шиг байгуулсан ч болно шvv дээ. Мєн сур харваагаа сурталчилан таниулж, vндэсний хэмжээнд хvртэл хєгжvvлэх хvртэл арга хэмжээгээ авахгvй бол гурав дахь наадаан маань гологдох гээд байна наана чинь. Ядаж байхад тэр шагайн харваа бас юув дээ. Эрийн дєрєв болгох гээгvй л юм бол цагаан сараар эсвэл тусад нь єєр єдрєєр шагайн харваагаа зохион байгуулчихаж байгаач. Энэ мэтчилэн хийх юм их л байгаа санагдах юм. Магадгvй энэ саналыг дэмжихгvй хvн байх ч, дэмжих хvн тvvнээс олон гэдэгт итгэж байна. 
Их Монгол Улсын баяр цэнгэл ‘’Эрийн гурван наадам’’-аа эвий гурван гутамшиг болохоос нь ємнє аварцгаая.

No comments:

Post a Comment