2011-02-24

Сонгуулийн системийн гарт гуравдагчдийн хувь заяа

               Улс тєрийн намууд хєдєлгєєнд орж, ирэх 2012 оныхоо УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажилдаа ханцуй шамлав. Ялангуяа УИХ-д гуравдагч болохын тєлєє ширvvхэн єрсєлдєхєєр таамаглагдаж буй МАХН /Монгол Ардын Хувьсгалт нам/, ИЗНН /Иргэний Зориг Ногоон нам/ гэсэн хоёр намын ирээдvйг эртнээс тодорхойлж эхэллээ.
Н.Энхбаяраар ахлуулсан МАХН-ынхан эхний ээлжинд гуравдагч болохын тулд юу ч хийхэд бэлэн байгаа. Vvнд саад болсон хэнийг ч болов нугачин дарахад бэлэн гэсэн vг. Хэрэв Иргэний Зориг Ногоон нам гуравдагч болох юм бол Энхбаярын намын ирээдvй цаашдаа бvрхэг болох юм. Тиймээс эдгээр намууд одоогоор хэн хэнийхээ нэр хvндэд чимх чимхээр халдаж, мэр сэр нууцаар компанит ажиллагаа явуулж байгаа талаар эх сурвалжууд єгvvлж байна.
Магадгvй Ногоон намын одоогийн хагарлыг МАХН-аас зохион байгуулж, эргээд МАХН-ын эсрэг Ногоон намынхан янз бvрийн сєрєг мэдээлэл, vйлдлийг хийхгvй байгаа гэсэн баталгаа байхгvй. Учир нь эдгээр намууд хоёрдугаар зиндаанд одоохондоо мєнхийн єрсєлдєгч нар юм. Энэ зиндаандаа ялалт байгуулж чадвал нэгдvгээр зиндаа руу дэвшихэд болохгvй зvйл vгvй. Мэдээжийн хэрэг нэгдvгээр зиндаанд одоогоор Монгол Ардын нам, Ардчилсан намыг нэрлэх биз ээ.
Хєндєж єгvvлбэл, Иргэний зориг намын С.Оюун гишvvн, Ногоон намын Д.Энхбаттай цаанаа хэрхэн тохиролцсоныг мэдэхгvй ч, ямартаа ч нэгдэн нийлж нэг нам болох гэж байгаа нь нэгэнт тодорхой болж байх шиг. Нэг ёсондоо Д.Энхбатын нам тарж Иргэний зориг намтай нэгдэж байгаа юм байх. Харин намаа таран бутаргасны ачаар нэгдсэн намын даргаар Д.Энхбат томилогдох гэнэ. Vгvй яахав байж болох л юм. Гэхдээ ингэлээ гээд хоёр намын нэгдэл болох ИЗНН ирэх 2012 оны сонгуульд гуравдагч болохуйц хvчтэй єрсєлдєгч байж чадах болов уу.
Єрнvvлж єгvvлбэл, Харин одоо МАХН-ын талаар зухас дурьдая. Хуучин нэрээ авна гэж тас гvрийж буй Н.Энхбаярын намын тухайд ирэх сонгуульд шинэ нам бус улс тєрд хvчтэй єрсєлдєгч байхыг эрмэлзэж байгаа. Бvр тодруулбал Монгол Ардын нам, Ардчилсан намын хvчтэй єрсєлдєгч байна гэсэн vг. Vvний тулд Д.Энхбат, С.Оюун нарын шийдвэр тvvнд гай болж мэднэ. Иймээс энэ хоёрын нэгдмэл намыг эхний ээлжинд ардаа хаях хэрэг гарчээ. Тэгэхийн тулд ч Энхбаяр Иргэний зориг Ногоон намын нэгдлийг эсэргvvцсэн vйлдлийг ‘’модон хvvхэлдэйнvvд’’-ээрээ vйлдvvлж, сєрєг мэдээллээр бємбєгдєж байна.
Хэрэв тус хоёр намын нэгдэн нийлэх нь бvтэлгvйтэх юм бол гуравдагчийн байр суурин дээр  МАХН ганцаараа тунаж vлдэнэ. Гэвч бvтэлгvйтэх нь юу л бол. УИХ-аар батлуулна гэж байгаа юм хойно Иргэний Зориг Ногоон намын нэгдлийг парламент ч уухайн тас зєвшєєрчих нь биз. Аргагvй шvv дээ. Энхбаяртай том намууд нь /МАН, Ардчилсан нам/ зууралдаж байсан дор жижиг нам /Иргэний Зориг Ногоон нам/-ыг урдаас нь тавьчих хэрэгтэй гэж бодогдож суугаа нь ойлгомжтой. Энэ хойгуураа юу эсийг амжуулах бодлыг том намууд тээж байлтай.
Барагдуулж єгvvлбэл, баахан юмаар тєєрvvлж байсан дор бас нэг аргаар асуудлыг шийдвэрлэж болох юм. Энэ бол гуравдагчдийн хувь заяаг тал тийш нь дайвалзуулах чадалтай Сонгуулийн систем байх болно. Магадгvй сонгуулийн систем одоогийн хэвээр, эсвэл бvр олон тойрог болох аваас Иргэний Зориг Ногоон намд ашигтай байж болох. Энэ нь нэр дэвшсэн тойрог бvртээ илт илvvрхдэг С.Оюун, Д.Энхбат нарт дараагийн сонгууль нь гэрэл гэгээтэй харагдаж байж мэднэ.
Харин томсгосон тойргоор буюу УИХ-ын нэгэн ажлын хэсгийн санаачлаад буй нэг том тойрог, эсвэл цєєхєн том тойргуудад хувааж, намын нэр, нэр дэвшигчийн нэрийг хамтад нь санал авах аваас Намбарын хvvд давуу тал бий болно.
Дан ганц Н.Энхбаяр бол олон тойргоор сонгууль явагдсан ч, цєєн тойргоор сонгууль явагдсан ч аль алинд нь илvvрхэж чадна. Хэрэв томсгосон нэг, эсвэл цєєн тойрог байх юм бол тvvний нэрнээс гадна намынх нь нэр дагаж санал авах тул ийм хувилбар тvvнд болон тvvний намд ашигтай. Н.Энхбаяр бол нийслэлдээ єєрийнхєє нэр нєлєєгєєр МАН, Ардчилсан намаас дутахааргvй санал авчих чадалтай нэгэн. Мєн хєдєє орон нутагт тvvний ‘’Улаан фен’’-vvд ёоз ёозоороо бий. Иймээс намын нэр болон, нэр дэвшигчдийн нэр хоёр хамт санал авах, цєєхєн тойрогтой байх сонгуулийн систем тvvний талд байгаа. Магадгvй УИХ-д бvлэг байгуулах хэмжээнд ч хvрэхийг vгvйсгэхгvй. Харамсалтай нь ганц том тойрог болох, эсвэл цєєхєн тойрогт хувааж, намын нэр, нэр дэвшигчийн саналыг хамтад авч vзэх хувилбарыг УИХ ирэх хаврын чуулганаар батлах нь юу л бол доо.
Харин олон тойргоор сонгууль явагдвал Иргэний Зориг Ногоон намд доод тал нь хоёр суудал байгаа. Олон жижиг тойргоор сонгууль явагдвал ИЗНН дахиад ч олон хvмvvсийг зvтгvvлэх нь тодорхой. Мэдээжийн хэрэг хєдєє орон нутагт С.Оюун, Д.Энхбат нар Н.Энхбаярын хаана нь ч хvрэхгvй тул олон тойрог байх тусам тэдний намын олон хvнийг єрсєлдvvлэх бvрэн боломжтой болно.
Yvгээр сонгуулийн систем улс тєрийн намуудын томоохон бєглєєс болж хувирлаа. Засагт даналзсан Монгол Ардын нам, Ардчилсан нам хоёр ямар системийг батлахаас ирэх 2012 оны сонгуулийн єнгє тодрох нь ээ. Харин сонгуулийн систем нь ямар байхаас гуравдагчдийн хувь заяа шийдэгдэх нь.

No comments:

Post a Comment