Ер нь бол нам гэхээсээ илvv дайсагнал манай улсад газар авчээ. Тэр дундаа улс тєрийн амьдрал бvр ч их дайсагнал, єс хонзон, атаа хорсолоор тэжээгддэг болж. Гэхдээ магадгvй энэ бvхэн байхгvй байсан бол улс тєр гээч манай улсад ингэтлээ мандан бадрахгvй л байсан даа. Yгvй яахав зарим нэг улс орны улс тєрчид заамдаж авахаас эхлээд зандрах, хоорондоо занчилдаж байгааг бодвол манай улс бас ч vгvй даруухан юм шиг ээ. Даруухан гэхээр бас биш юмаа, далдуур араас нь цусгvй хутгалдаг улс тєр гэж бодохоор дайн тулааны шинжтэй болоод явчихаж байгаа биз. Ингэж vзвэл эмнэлгээр бол сэхээн амьдруулахад л манай улсын улс тєр эмчлэгдэх нэртэй ирлэгдэж байх шиг.

Монгол Ардын нам єєрсдєєсєє єндєглvvлсэн vр хvvхдээ хайрлан энэрэх ёстой атал харин ч эсрэгээрээ МАХН-ыг гудамжинд тєєрvvлэх, хєсєр гээх хуншгvй зангаа тавихгvй нь бололтой. Тэдэнд бvр эцсийн нэг хувилбар байж болох юм. Хєєрхий МАХН-ыг гудамжинд нь гаргачих. Гудамжиндаа гараад гуйлгаа гуйна уу, галзуурч дэмийрнэ vv огтоос тоохгvй орхичих л хэрэгтэй байгаа юм. Харин тvvнд Монгол Улсын иргэн байх эрхийг нь єгчих л дєє. Юу нь болохгvй байгаа юм бэ. Хайртай дуртай МАХН нэрийг нь битгий хааж боогоод хашилга хаалтаар саад хийгээд байл даа Монгол Ардын намаа. Тэгэх тусам чинь тэрсэлдээд байна шvv дээ МАХН гээч чинь.
МАХН гэдэг нэрийг та нар ашиглахгvйгээс хойш ганц Х vсэгний тєлєє цусгvй тулаанаар яанам бэ. Ганц vсэгнээс болоод та нарт гай бартаа тарьчихав л гэж. Сvр хvчээрээ сvрдvvлээд ч болов Засгийн эрхэнд гарч чадна гэж бардам дугардаг байж ганц муу Х vсгэн дээр ингэтлээ унжих хэрэг байна уу даа vгvй юу.
Харин хэн нь жинхэнэ, хэн нь хуурамч тvvхтэй байх вэ гэдгээ л цаг хугацаагаараа, ард тvмнээрээ л шалгаруулчихгvй юу. Магадгvй тэр шалгаруулалт чинь 2012 оны сонгууль ч байх юм бил vv. Хуурамч гэж Н.Энхбаяр тэргvvтэй хэсэг нєхдийг дуудмаар л байгаа юм бол хурдан тvvнийг нь батлаад єг л дєє харамч Монгол Ардын нам аа.
No comments:
Post a Comment