2011-02-07

Уухай уухай уухай...


/Хийморийн овоог зорьсон тэмдэглэл/
                Хийморийн овоо гэж та дуулсан л байх. Зарим нэг нь очиж vзсэн биз. Харин би саяхныг хvртэл дуулсанаас цаашгvй, бараг мэдэх ч vгvй байлаа. Гэхдээ одоо бол мэддэг болсон шvv. Єнгєрсєн бямба гаригт хэсэг нєхдийнхєє хамтаар хийморийн овоо гээч Монголчуудын ихэд тахин шvтдэг єндєр оргилыг зорьсон юм.
Yvрийн 06 цагт бид хийморийн овооны зvг хvлэг хvлгийн жолоогоо залцгаав.  Овоо ойртох тусам машины цуваа уртсаж, тоо нь нэмэгдэнэ. Гэгээ ороогvй, бvрэнхий vеэр овооны ойр орчмын уулын бэлээр машинууд олноороо зогссон байв. Бид машинаа нэг газар байрлуулаад Хийморийн овоо єєд явганаар мацлаа. Хvмvvсийн ярьж буйгаар бол тус овоо єєд эмэгтэй хvн гарч болдоггvй гэсэн. Мєн Хийморийн овоо руу гарч байгаа хvн дундаа амарч болдоггvй аж. Овоон дээр очоод наран ургах зvгт харж, ургах нарыг харах нь бvр сайн байдаг гэнэ. Нар ургах vеэр овоон дээр байгаа хvмvvс нарыг уухайлан дуудаж идээ цагаалгаа єргєцгєєдєг байна.
Энэ бvх ёс жаягийг эхнээс нь дагах гэж овоо єєд амрахгvйгээр мацаж, арай хийн л гарлаа. Огцом єгсvvр уул тул хэр барагийн хvн амрахгvйгээр гарна гэдэг ч хэцvv даваа юм билээ. Бараг цаг шахуу єгсєн байж наран ургахаас урьтан овоон дээр гарч ирсэн байх. Тэр єдєр цас орж байсан тул наран мандах нь муухан харагдаж байсан юм. Наран мандахтай зэрэгцэн овоон дээр гарсан хvмvvс vе vе ‘’уухай уухай уухай‘’ хэмээн бултаараа нарыг омойтуулан дуудах аж. Удалгvй нар ч мандан хvмvvс идээ цагаалгаа наран ургах зvгтээ єргєн, овоо тахилдаа мєнгє, идээгээ барьж, арц хvж уугуулан тахин шvтнэ. Овоогоо гурвантаа тойрч єргєл барьцаа барагдуулах аж. Мєн гал тахиж, тvvдэг ноцооно.
Ер нь овооныхоо дээд хэсгээр л зогсохгvй бол доогуур нь зогсвол єргєлийн бай болох юм билээ. Дээгvvр зогссон хvмvvсийн єргєл нь доод хvмvvсийн толгой, хувцас хунар дээр унаж євлийн хvйтэнд хєлдєн, толбо тогтож, багахан бухимдуулаад авах бололтойдог оо. Дараа жил дахин гарахдаа vvнийг анхаарна. Дараа жил гэснээс Хийморийн овоог нэг л гарсан бол гурван жил дараалан гарах ёстой гэсэн. Тэгэхээр ирэх жил энэ жилийнхээ туршлагаас судалж байгаад бэлтгэлтэй гарах юм шvv.
Бас нэг зvйл байна. Хийморийн овоон дээр гарсан хvмvvс идээний дээд хэмээн архи авч гаран, овоон дээрээ хvртдэг гэлцэх юм. Намайг очиход хvртсэн хvн багагvй байлаа. Миний хувьд vvн нь дэмий зvйл мэт санагдаж энэ жаягийг дагасангvй. Дагая гэсэн ч архиа бэлдэж ирээгvй тул хvний архинаас хvртээд байлтай нь биш дээ.
Зарим нэг хvмvvст овоон дээрээ архи хvртэх нь ёс жаяг бус харин ч сайхан далим байх юм аа. Согтуу хєлчvv хvмvvс ч энэ тэрvvгээр багагvй л байгаа харагдсан. Хэтрvvлээд хэрэглэчихсэн нэгэн нь бvр овоон дээр бусадтай гар зєрvvлж байгаа харагдав. Тэдгээр хvмvvс нь хараал, ерєєлийн vгийг холиод овооны орой дээрээс чанга дуугаар дэвж байна билээ. Уухай гэх хэрнээ дунд хуруугаа гозойлгон урд урдаасаа ам зєрєх нь овоон дээр гарсан бусад хvмvvсийн дургvйг хvргэсэн нь лавтай.
Хийморийн овооны эгц хойд талд нь бєхчvvдийн овоо байх аж. Монголын маань тєрийн далбаа намирсан тус овоонд бєх хvмvvс л гардаг гэлцэнэ. Ихэд ойр байрлах хоёр овоог зорих хvмvvс жилийн жилд тасардаггvй гэж тэнд цугларсан хvмvvс єєр хоорондоо хуучлах юм. Yнэхээр ч тасардаггvй бололтой.
Ийм сайхан тахин шvтдэг овоонуудаа та бид дээдлэн сахиж, хvндэтгэн єргєж, vеийн vед vр хойчдоо захин уламжлуулж, сахин хамгаалахыг нийт монголчууддаа уриалж байна.

No comments:

Post a Comment