МАХН гээч нам байгаа ч юм шиг, тэгснээ шинээр тєрєх гээд ч байгаа юм шиг, эсвэл бvр байхгvй болох гээд байгаа ч юм шиг улс тєр гэж утга учиргvй холион бантан болж хувирсан сvvлийн хэдэн сар ард тvмнийг тєєрєгдvvлж, тэнэгтvvлж, талцуулж орхилоо.
Yvгээр ч зогсохгvй ‘’Иргэний зориг’’-ийн С.Оюун, Ногоон намын Д.Энхбат нар эвсэх гэрээнд гарын vсгээ зуралцсан байгаа. Мэдээж энэ эвсэл бол улс тєрд Н.Энхбаярын нам гуравдагч болохоор шинээр гарч ирж буйг анзаарч, єрсєлдєхєєр уг шийдвэрийг гаргасан байж болох талтай. Харамсалтай нь хашир Н.Энхбаяр vvнийг нь мэдэж тvvний эсрэг дайралтуудыг хийж Монгол Ардын нам болон Ардчилсан намын араас дангаараа нэхэх атгаг санаагаа хэрэгжvvлэхийг зорьжээ. Тvvний замд одоогоор жижиг ч болов саад тотгор хэрэггvй. Тэр бижигхээн саад тотгор нь Иргэний зориг Ногоон намын эвсэл. Тиймдээ ч тэрээр Д.Энхбатын даргалж байсан Ногоон намын хэсэг бvлэг гишvvдийг тvvний єєдєєс босгож нэгдэн нийлсэн хоёр намын ар хормойноос нь татаж чангаан, нэр хvнд, хvч хєдєлмєрийг нь vнэлэмжгvй болгох, улмаар гуравдагч болох санааг нь ул мєргvй арилгахаар улс тєрийн хашир хvv Энхбаяр тооцоолжээ.

Аргагvй улс тєрийн карьер гэж ондоо юм аа. Энхбаярыг ганц дохиход л Энхбатыг эсэргvvцэгч нар олноор бий болж, С.Оюунтай нь хамт ирэх сонгуульд гарах гарцгvй болгох гэж байна шvv. Дахиад нэг дохивол ч Иргэний зориг-Ногоон намын ирээдvй ч бvрхэг болох нь дээ.
No comments:
Post a Comment