2011-03-15

Тансагласан засаглалыг танаж засварлах уу, тасдаж єєрчлєх vv


Тєрєєс тєрсєн тэрбумтан гэдэг vгийг сонсоогvй, уншаагvй, дуулаагvй хvн гэж vгvй биз ээ. Тєрийн аль нэг сэнтийд залрахаараа л хєрєнгєжиж, баяждаг тэрхvv аятайхан суудалд нь ганцхан жил ч болов заларч vзэх юмсан гэж хааяа нэг боддог юм. Хэсэгхэн зуурч болов сууж аваад албан тушаалаараа далайлгаж, айлгаж байгаад улсын мєнгєнєєс завшиж, бандгар том тємєр хєсєг хєлєглєж, хувийн компани, хаустай болчихвол ч... гэх сэрvvн бодол намайг эзэмдэж, сэвэлзэх наргиа найз нєхдийн дунд єрнєх сайхаан. Сайхан ч гэж дээ, дараа нь ард тvмэн эргvvлээд жаахан тиймхэн vгнvvдээр дайрч давшилна гэж бодохоос бас айдас тєрvvлэм сэнтий гэлтэй. Ялангуяа тэр луйварчид, хужаанууд, ямаанууд, тєрєєс тєрсєн тэрбумтнууд, тvмний татвараар цэнгэгч хувалзнууд гэх мэтээр харин ч нэг муу vг газар гээхгvй булайгаар нь дуудахыг нь яана. Гэхдээ сонссон ч сонсоогvй юм шиг, мэдсэн ч мэдээгvй юм шиг, харсан ч хараагvй юм шиг нvд нь балай, чих нь дvлий байгаад байвал болчихдог юм шиг ээ.
Ард тvмэн хажууд нь авраарай туслаарай гэхэд сонсоогvй юм шиг єнгєрєєж, авлига хээл хахууль нvднийх нь ємнvvр нvvдлээд тараад байхад хараагvй юм шиг мэлзэж, улсын хєрєнгє мєнгє хий хоосон урсаад багасаад байхад мэдээгvй юм шиг таг дуугvй хав дарах энэ тєрийн сэнтий гээч тийм их мундаг бас муухай сэнтий юу.
Єнєєдєр улс тєр гээч хэн хєрєнгєтэйг нь улам хєрєнгєжvvлэх санхvvгийн байгууллага болчихсон гэмээр. Санхvvжилт хэрэгтэй л бол улс тєр лvv шуурдаг болсоор багагvй хугацааг ардаа орхижээ бид бас тэд. Хэнд мєнгє байна, хэн сайн худал ярьж байна, хvмvvсийн толгойг хэн сайн эргvvтvvлж чадсан нь vvнийхээ vрээр улс тєрд амжилт олж тєдий чинээгээрээ хєрєнгєждєг болсон цаг.
Эргээд дурсахад парламентад засаглал анх манай улсад vvссэн цагт мєн ч сайхан байж билээ. Бvгдээрээ хэлэлцвэл буруугvй, бvлээн усаар угаавал хиргvй гээд л амтай болгон сайшаагаад л байсан цаг 20-иодхон жилийн тэртээ байсансан. Харин єнєєдєр бvгдээрээ хэлэлцсэн ч эцэс дvнд нь баахан бохир, нян, хирээр дvvрсэн гартай хvмvvс л тєрийн сэнтийгээр дvvрэн заларч байна. Хэн ийм гартай нєхцєнє нян цааш тархсаар л байна. Адгаа барсан ард тvмэн арай єєр засаглалыг хvсч эхэллээ. Тєрд гараад баяждаг тєрийн тэрбумтангуудаас хаширхаараа нэг хаширчээ. Ингээд парламентад засаглалыг халж, ерєнхийлєгчийн засаглалыг тогтоох чин эрмэлзэлтэй хvмvvс жил ирэх тусам л олшрох болов. Иргэд, олон нийтийн хvсч буй тэрхvv засаглал нь єнєєгийн нийгмийг зєв гольдрол руу оруулна гэдэгт итгэж байна.
Мэдээжийн хэрэг Ерєнхийлєгчийн засаглалтай боллоо гээд парламент ор мєргvй алга болно гэж байхгvй. Хийх ёстой ажил болох Засгийн газарт хяналт тавьж, хууль санаачилж, боловсруулах, шинэ санал санаачилгууд гаргах, хэлэлцэх гэх мэт шат дараалсан vйл хэргээ бvгдийг нь хийж л таараа. Харин хэлэлцэх асуудал, санаачлах хууль, саналуудын эцсийн цэгийг Ерєнхийлєгч баталгаажуулах л засаглалыг ард тvмэн хvсч байна. УИХ-ын гишvvдийн санаачлан боловсруулсан, хэлэлцсэн хуулийн эцсийн хувилбар Ерєнхийлєгчийн эрх мэдлээр батлагдах эсэх нь шийдвэрлэгдэх нь єнєєгийн манай нийгэмд нэн шаардлагатай байгаа эрvvл тогтолцоо гэж vзэх иргэн хvмvvс нийгэмд багагvй байр суурийг эзлэх боллоо.
Мєн хєндлєнгийн байгууллагын улс тєрийн судалгааны дvнгээс vзэхэд УИХ-ын гишvvдийн рейтенг унасан, дараагийн сонгуульд одоогийн гишvvдэд саналаа єгєхгvй, мєн бие даагч нарыг дэмжиж, нам бус байна гэх дvгнэлтvvд олноор гарах болсон нь парламентын засаглалыг хvмvvс буруушааж байгааг шууд илтгэж байгаа юм. Гэхдээ шууд тулган шаардаж засаглалаа нураахыг, улс орноо, тєр засгаа vймvvлэхийг хэн ч хvсэхгvй. Тиймээс засаглалд нухацтай хандах хэрэгтэй. Гэхдээ лав яг одоогийн парламентын засаглал лав цааш хєгжил авчирна гэхэд эргэлзээтэй. Тиймээс одоогийн засаглалаа хэвээр vлдээж харин vvндээ эрс шинэчлэлтийг хийх, эсвэл засаглалаа бvр мєсєн єєрчлєн шинэ зохион байгуулалтыг бий болгох гэсэн хоёр арга зам л улс орныг, тєр засгийг, ард иргэдийг зєв замд нь хєтлєх болов уу. Харин та юу гэж бодож байна вэ...

No comments:

Post a Comment