2011-03-03

Дєжирсєн улс тєр, залхсан ард тvмэн


                Хаана ямар муу муухай зvйл болно тvvнд нь улс тєрийг холбож ард тvмэн буруутгана. Харин хэн сайн зvйл хийж, сайн сайхан зvйлийг бvтээж єрнvvлнэ тvvнд улс тєр єєрийгєє дєвийлгєж єєд татна. Улс тєрийн амьдрал ийм л байдаг гэлтэй.
                Одоо ч бvр ард тvмэн нь улс тєрийг муулах юм бол улс тєр нь тоохоо байчихсан цаг. Бvр дєжирсєн гэх vv дээ. Улс тєр ч гэж дээ, энэ хэдэн 76-г л хэлээд байна л даа. Сайн сайхан бvхэн 76-тай холбоотой, муу муухай ч энэ 76-г дагаастай. 76-гийн хэлж буйгаар бол єнєєдрийн энэ Оюутолгой, Тавантолгой гэх мэт олон уурхайнуудыг ашиглаж, эргэлтэнд оруулж, єнєє жилийн тєсєв хэдэн их наядаар хэмжигдэх болсон нь тэдний гавъяа юм гэсэн. Харин ард тvмэн эдийн засгийн єсєлт, инфляцийн хєєрєгдєл, ядуурал, ажилгvйдлийг бvгдийг нь тэд vvсгэсэн мэтээр тодорхойлдог. 
                Аливаа юм сайнтай муутай гэлцдэг ч арай дэндэж байна аа энэ улс тєр. Vнэхээр муу байгаа болоод л улс тєрийг муулаад байгаа юм уу гэхээр бас биш юм шиг. Хамаг ажил нь буруу замаар орж, харийн оронд бvхий л баялагаа худалдаж, єєрсдийн эрх ашгийн тєлєє улсаа худалдаж байна гэж єдєр шєнєгvй телевиз радиогоор чалчиж, єнгєтэй єнгєгvй сонин хэвлэлээр нийтлээд байхаар чинь vнэхээр л муу 76 юм даа гэж бодох юм. Хэдийгээр аливаа юм шvvмжлvvлэх нь энгийн vзэгдэл ч хийж бvтээсэн болгоныг бусад нь шvvмжлээд байхаар чинь итгэхийг хvсэхгvй ч эргэлздэг болчих юм байна шvv дээ.
                Арай хийн учрыг нь олж, хужрыг нь тунгаалаа гээд хэдэн улс тєрчиддєє хамаг бурууг нь тохож суутал єнєєх 76 нь шаааал эсрэг юм яриад эхэлчихнэ гээч. Ёстой л хийж бvтээгээгvй зvйлгvй, хэлж яриагvй сургаалгvй болоод туучихна даа. Ер нь бодоод байх нь ээ, 76-г хэн ч муулсан тэд ямхын тєдий анзаарахгvй байсаар єдийг хvрчихсэн. Бvр дєжирнє дєжирнє гэхэд таг дєжирчихсєн. Єчигдєрхєн ард тvмэн тvvнийг муулж байсан ч, єнєєдєр магтуулчихсан юм шиг л хэнэггvйтдэг болсон. Зарим vед шvvмжлvvлсэнийгээ магтуулсан мэтээр ярьж, бараг л шvvмжлэлгvй бол бид чинь яаж байхсан билээ гэх юм яриад л сууж байдаг хэд дээ энэ 76 ч. Шvvмжлvvлэх тусам л сайн юм байх аа. Ингээд эхлэхээр эцэс сvvлдээ ард тvмэн нь улс тєрчдєє дагаад бас дєжрєєд эхэлчихсэн гэлтэй. Энд тэнд очоод улс тєрийн талаар ярилцая, санал солилцоё гэхээр жигтэйхэн уурладаг, дургvйцдэг хvмvvс бий болжээ.
                Саяхан амралтын єдрєєрєє нэг найз дээрээ очиж хамт жаал хєєрєлдєе гэж бодоод тэднийхийг зорилоо. Уг нь улс тєрийн чиглэлээр овоо дажгvй асуудал хєндсєн нийтлэлvvд бичдэг сэтгvvлч байгаа юм. Тэгээд гэрт нь очоод яриан дундаа гэнэт улс тєрийн талаар хальт дурьдав уу vгvй юу, єєдєєс бараг загнах нь холгvй ам таг хаасан юм даа. Тэгсэн мань эр энэ чиглэлээр бvр бичихээ байсан юм гэнэ. Ярихаас ч дургvй хvрдэг болсон гэдгээ надаас нуусангvй. Одоо тэрээр зvгээр л мэдээ, мэдээллийн сэтгvvлч хийж байгаа аж. Цаашид ч энэ завхарсан улс тєрийн талаар бичихгvй гэж тэр vеэр надад хэлж байсан. Тухайн vед би ямар учраас ийн шийд гаргах болсоныг гvйцэт ойлгоогvй ч одоо л ойлгож байна. Ямар сайндаа л дєжирсєн улс тєр, залхсан ард тvмэн гэж гарчиглаж байгаад л бичихэв дээ.
                Одоо ч би гэж толгой бvр дєжирчихсєн. Хэн нь хэнийгээ муулж байна бvр тоохоо ч байсан. Нэг сонин дээр нь 76-г ямаа тэмээ болгоод л, нєгєє дээр нь хулгайч луйварчин болгоод биччихсэн байсан ч уншмааргvй санагддаг болчихжээ. Телевиз радиогоор єнєєх 76-гаа яриад унавал унтраачихна. Vгvй бол сувгаа солиод л хєгжєєн цэнгээнт нэвтрvvлэг, эсвэл кино vзээд л суучихна даа. Энэ нь ч амар юм. Элдэв бусын vнэн худал нь мэдэгдэхгvй эерэг сєрєг мэдээллvvдийг уншиж, сонсож байсан дор єєрєє єєрєєрєє сууж байсан нь сэтгэлд амар, биед жаргалтай юм. Мэддэг чаддаг хvмvvс нь хэрэлдэцгээж л байг. Мэдэхгvй чадахгvй би ч эр эмийн хооронд гэдэг шиг илvv юманд хушуу дvрээд яалтай ч билээ дээ.

No comments:

Post a Comment