2011-03-18

Зєнєг болтлоо зvтгэх зєрvvд ''євгєн''-vvдийг яая даа


Монголын улс төрийн талбайд одоогоор хоёр намыг зүй ёсоор нэрлэдэг. Энэ нь Ардчилсан нам, МАН. Цаашид ч энэ хоёр намын ноёрхол ойрын хугацаанд лав байсаар байна. Харин хэтдээ хэн нь яах бол?
Улс төрийн нам алс ирээдүйгээ бодвол залуучууддаа халаагаа өгч залгамжлуулдаг батлагдаагүй хууль. Намын үзэл баримтлалыг тууштай дагах, мэдлэг боловсролтой, үнэнч залуучуудаар намаа шинэчлэх нь улс төрийн намын хэвийн үзэгдэл. Энэ жишгээр МАН залуучуудаа ихэд дэмжин, залгамж халаагаа тэднээр сэлгэх болсон. Үүний нэг тод жишээ нь Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны Ерєнхийлєгч, мєн Нийгмийн ардчилал Монголын Оюутны холбооны Ерєнхийлєгч гэх мэт албан тушаалуудад шинээр залуучуудаа тохойн томилж, хариуцлагатай vvргийг намын удирдлагуудын зvгээс залуучууддаа хvлээлгэсэн. Бусад туслах болон, салбар хороодын дарга нарын ихэнхи нь ч залуучууд бий. Ингэж бодохоор МАН их л итгэл найдварыг залгамж халаанууддаа хvлээлгэжээ.
Мєн Зүүний хүчний холбоо гэгч нь голдуу улс төр, мөнгө хөөсөн ихэвчлэн залуучууд нэгдэн нийлсэн бvлэг байна. Энэ мэт намын дотоод бүтцэд залуучуудын эрх мэдэл намд хүндтэй болсон нь илт мэдрэгдэж байгаа.
Харин Ардчилсан нам залуучууддаа юу залгамжлуулав. Залгамжлуулах бус харин эхнээс нь “зайлуулах” ажиллагаагаа хийгээд явна уу. Хєєрхий залуучуудаа бор зvрхээрээ гvйж бvрэн гvйцэт боловсорч чаддаг л юм бол дээшээ ахина биз гэсэн хатуухан шалгуураар зvтгvvлж байна. Ардчилсан намын залуучууд нь харанхуй хонгилын vзvvрт гэрэл бий гэсэн найдлагаар зvтгээд л явна. Намаас тэдэнд юу ч залгамжлуулаагvй, юу ч амлаагvй. Чадвартай л бол єєрєє залгамжил гэсэн зарчмыг л баримталдаг.
Энэ хvндхэн замыг туулж ирсэн Ардчилсан намын залуус бол одоогийн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр нарыг нэрлэж болно. Тэд дараагийн сонгуулиар ч нэр хvндтэй байж, дахин сонгогдох магадлал єндєр байгаа. Гэтэл дараагийн сонгуулиар Ардчилсан намын зарим нэг нєхдvvд тэдгээрийг унагах төлөвлөгөөг “хууччуул” гэгдэх нєхдvvдтэй хамсан хийж байгаа сурагтай.
Ардчилсан намын дотоод бүтцэд Алтангадас, Ардчилсан хүчний холбоо гээч хоёр хүчтэй бүлэглэл байдаг. Өөр бас Зүүн хойд ази гэдэг бүлэглэл ч бий. Эдгээр бүлэглэлүүд єнєєдєр Ардчилсан намыг гартаа атгасан байгаа. Тэд юун дээр санаа нийлж чадна тэрхvv саналыг, шийдвэрийг, тогтоолыг єєрчлєх хvч, чадал, гишvvд бусад жижиг бvлгvvдэд харамсалтай нь байхгvй. Ардчилсан гэх зарчмынхаа дагуу олонхиороо шийдвэрлэдэг Ардчилсан намын хувьд дээрх хоёр том бvлэглэлийн дээр гишгэх хувь тавилан бусад бvлгvvдэд бараг байхгvй гэмээр.
Сэм сэмхэн фракцилж, хэсэг залуусыг нэгтгэж буй сураг дуулдаад байсан Х.Тэмvvжин, Л.Гантємєр нарын хувьд сvvлийн vед нам жим болчихлоо. Бодвол намынхаа томчуулд ‘’навс’’ даруулчихав уу яав. Уг нь залуусаас бvрдсэн чадвартай бол чадвартай, хvчтэй бол хvчтэй бvлгийг байгуулах сураг дуулдаад байсан юмсан.
Дээрх залуухан хоёр улс төрч, намынхаа хүчтэй бүлэглэл гэгддэг Алтангадас, Ардчилсан хүчний холбооны алинд нь ч багтдаггүй тул ийнхvv сєрж гvйж байгаад сvр сvлдээ даруулчихсан уу гэлтэй. Жижиг бvлэглэлvvдийн хэцvv даваа нь Алтангадас, Ардчилсан хvчний холбоо болчихжээ дээ янз нь.
Яана даа Ардчилсан нам минь. Залуусаа зайлуулаад байхаар чинь цаашид хэрхэх болж байна аа. Євгєн болтлоо зvтгэчихээд, євєє нар гэж дуудуулчихаад зєнєх гэж байгаа юм уу. Залгамжаа бэлдээч ээ, залуусдаа итгээч ээ.
Энэ чигээрээ байгаад байх юм бол их л зүйлийг золиослосон, хүнд хэцүү даваа ардчилсан намын залуучуудын өмнө байна шvv. Даравч далдайж л таараа тэр залуус чинь. Зєнєг болтлоо зvтгэх зєрvvд євгєчvvл гэж л хочлуулмааргvй байгаа юм бол залуусаа дараад булаад байлгvй татаад зулгаагаад аваач ээ Ардчилсан нам аа...

No comments:

Post a Comment