2011-03-03

Банк хураамж аваад баяжих нь ч хаашаа юм. Гэхдээ л...


                Ядарсан хvнд бол зуун тєгрєг ч их мєнгє байдаг. Ядраагvй нэгэнд бол арван мянга ч мєнгє биш л байх. Хэтэрхий жижигхэн асуудал хєндєх юм гэж зарим нэг нь намайг шvvмжилж болох юм.
Єнєєдєр эх орны минь хишиг гээд 21000 тєгрєг єгч байхад тvvнээс нь банкууд хураамж нэрийдлээр 300 хvртэл тєгрєгийг суутгаж байхад дуугvй байж чадсангvй. Ер нь явж явж Засгийн газартай хамтран ажиллаж, иргэдэд хувь хишгийг тараах ажлыг ийм хэлбэрээр зохион байгуулахыг Хаан банкны зvгээс анх санаачилсан гэх. Тэр санал нь иргэдэд vнэгvй дансыг тухайн банк нээж, тухайн банкны дансанд Хvний хєгжил сангаас Эх орны хишиг, хувь гэх мєнгє нь шилжиж орсоноор банк єєрийн хэрэглэгчийнхээ дансан дахь мєнгийг иргэдэд олгож л байгаа хэрэг шvv дээ. Vvнээс тухайн банк хоёр зvйлийг хожиж байна. Нэгдvгээрт иргэдэд дансан дахь мєнгийг нь олгосны тєлєє хэдэн зуун сая тєгрєгийн орлого олох, мєн банкныхаа хэрэглэгчдийн тоог багагvй хэмжээгээр нэмэгдvvлэх гэсэн нэг сумаар хоёр туулай буудах аргаа амжилттай хэрэгжvvлсэн нь энэ. Та бидний хэлдэгчилэн тєрийн ажиллагааг єлгєн авч, дундаас цавчаа хийх нэг арга юм уу даа.
Далайд дусал нэмэр гэгчээр банк нэг иргэнээс 300 тєгрєг авна гэж бодохоор нийт дvнг нь бодвол их тоо гарна даа. Хэрэв Монгол Улс 2 сая 700 мянган иргэнтэй гэвэл 810 сая тєгрєг банкны халаасанд орж байна. Зvгээр л иргэдэд vнэгvй данс нээж, тэр дансаар эх орны хишиг гэх мєнгийг олгосны тєлєє банкинд єгч байгаа мєнгєн дvн.
Гэвч нэг банкинд бvгдээр очихгvй бололтой. Анх санал гаргасан банкнаас гадна Капитал, Хадгаламж гэх хоёр банк сvvлд нэмэгдэж одоогоор нийт гурван банк Эх орны хишиг хувь тараах ажлыг гvйцэтгэж эхэлсэн. Гэхдээ тус хоёр банк жаахан нэрэлхvv бололтой. Єнєєх эх орны хишиг гэх 21 мянган тєгрєгєєс маань Капитал банк 250 тєгрєг, Хадгаламж банк 50-хан тєгрєг л авч байх юм.
Адилхан ажил гvйцэтгэж байгаа хэрнээ нэг нь 50-хан тєгрєг аваад болоод байхад бусад нь vvнээс 5-6 дахин их мєнгє хурааж байгаа нь ашгийн тєлєєх гэж хардахгvй байж болно гэж vv. Хэдийгээр банк ашгийн тєлєє ажилладаг ч бас бvр яахаа алдсан жудаггvй байх нь утгагvй. Ядарсан ардынхаа талхны мєнгийг нь л зулгааж байгаагаас ялгаа юу байна аа. Угтаа бол Эх орны хишиг хувь гээд сvрхий нэрийдсэн болохоос биш яс юман дээрээ бол дунд болон дундаас доогуур ядуу айл єрхvvд л идэвхитэй авч байгааг хэн ч мэднэ шvv дээ.
Боломжийн амьдралтай нэг нь хоёрын хооронд хоёр, гурван зуухан тєгрєгнєєс юун сvртэй юм дээ гэж бодож байж магадгvй. Би ч тэгж бодож л байлаа. Гэвч амьдрал хэцvv хvмvvст гурван зуу бvv хэл гучин тєгрєг ч мєнгє байдаг юм гэж банкны теллерт гомдонгуй хэлэх нас єтєл буурайн vг намайг дэвтээсэн юм.
Нэг л хvнээс гурван зуухан гэж ярьж болох ч нэлээн хэдэн хvнээс єч тєчнєєн зуун сая тєгрєг болохыг та бид дээр бодож vзсэн. Магадгvй тэр их мєнгєєр монголын маань мянган айл монгол єргєє цагаан гэртэй болно, арван мянган ядуу зvдvv айл єрх євлийнхєє тvлшийг авахад хvрэлцэнэ, зуун мянган ээжvvдийг баярынх нь єдєр баярлуулж болно, мянга мянган хvvхдvvдэд буян vйлдэж болно гэдгийг бодож vзсэн vv.
Ер нь банкны талаар л энэ удаад хєндєж байгаа болохоос биш аливаа УИХ-ын vйл хэргийг гvйцэлдvvлэхийн тулд ямар ч тохиолдолд дундаас нь гvйцэлдvvлэгч компани байгууллага єнєєх цавчаагаа хийхгvй єнгєрєх нь ховор. Зарим гvйцэлдvvлэгч нь УИХ-ын гишvvний компани байх нь одоо бол хэвийн vзэгдэл. Энэ мэт улсын мєнгийг замаас нь их бага хэмжээгээр шамшигдуулах нь бvр гаарч байна. Ядаж энэ банкнуудаа нэг мєрєнд, ижил тєвшинд ажиллуулж болохгvй юм гэж vv. Том, нэр хvндтэй банк нь их мєнгє хурааж, жижиг нэр хvнд нь арай доогуур банк нь бага мєнгє хураах хуулийн зохицуулалт байдаг гэж би лав амьдралдаа дуулаа ч vгvй юм байна.
Vнэгvй юм гэж байхгvй гэдэг шиг vйлчилсэнийхээ хураамж тєлбєрийг авах гээд байгаа юм бол бvгд адилхан 50 тєгрєгєє авчихвал яасан юм бэ. Vгvй бол улсаас банкнуудын vйлчилгээний мєнгийг тогтоогоод єгчихєж болдоггvй юм уу.
Амлалт бол амлалт байдаг. Та хэдэн нєхдийн амласан 1.5 сая тєгрєг vvгээр гурван зуун тєгрєг нь дутаж байна шvv. Ємнє нь ч 70 мянга, 10 мянгуудаасаа бас хураамжны мєнгє гэж авч байсан. Тэгэхээр ямарч байсан 1.5 сая хvрэхгvй нь. Магадгvй тасдан, таслан байж єгєх энэ vхрийн баас шиг цувсан мєнгєнєєс чинь иргэдийн гар дээр ирэх мєнгє чинь эцэстээ нэг сая дєрвєн зуун мянга болчих вий дээ.
Хумсалсаар хумсалсаар хулгайч, хуурсаар хуурсаар худалч гэдэггvйсэн билvv...

No comments:

Post a Comment