2011-01-19

Хугацаанд санаа тавих бус хуулиа боловсронгуй болгоход анхааръя


Одоо л нэг УИХ-ын зарим гишvvд зєв зvйтэй зvйлийг санаачилж эхэлж байх шиг. Учир нь саяхан УИХ-ын нэр бvхий гишvvд Yндсэн хуульд єєрчлєлт оруулах тухай тєслийг санаачилан Ерєнхийлєгч, УИХ-ын даргад хvргvvлээд байна. Уг тєсєлд УИХ-ын гишvvн Засгийн газрын гишvvн байх эсэх талаар тусгажээ. Ер нь бол олон улсын жишгийг дагасан ч, одоогийн тєр засгийн байдалтай уялдуулсан ч УИХ-ын гишvvн, Засгийн газрын гишvvний албыг давхар хаших нь зохимжгvй бєгєєд зайлшгvй хэдхэн салбарын сайдыг УИХ-ын гишvvдээс томилж болох талаар мэргэжилтнvvд, нийтлэлчид єгvvлж, сэтгvvлч миний бие дэмжиж байсан. Харин дээрх салбарууд нь Сангийн яам, Хууль зvй Дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам байх нь зvйтэй. Ингэснээр УИХ болон Засгийн газрын vйл ажиллагаа хоорондоо илvv уян хатан, уялдаатай ажиллахад дєхєм болох талтай.
Мєн дээрх салбарын сайд нараас гадна Ерєнхий сайдыг УИХ-аас томилох талаар тєсєлдєє тусгажээ. Магадгvй ингэснээр УИХ шийдвэрийг Засгийн газар хэрэгжvvлэхэд бvр ч сайн тал vvсгэж болох л юм. Одоогийн тєр нь урвуугаа харсан энэ vед нэг талаас оновчтой шийдэл байж болохыг vгvйсгэхгvй. Ингэхийн тулд эрх барьж буй намын дарга заавал Ерєнхий сайд болдог тєрийн уламжлалаа эвдэх шаардлагатай. Хэн Засгийн газрыг тэргvvлээд, УИХ-ыг тєлєєлєєд ажиллаж чадна тvvнийг л Ерєнхий сайдын албанд томилох нь нэн тэргvvний тулгамдсан асуудал болно. Гэхдээ УИХ-аас Ерєнхий сайдыг томилно гэсэн ганцхан єгvvлбэрийг хуулийн тєсєлд эсвэл нэмэлт єєрчлєлтєєр тусгаад л шийдвэрлэгдчих асуудал биш юм. Yvнээс гадна Засгийн газрын тэргvvнийг ажил vvргээ биелvvлэхэд нь тулгарах vйл явцыг, бэрхшээлийг тооцоолж, адаглаад УИХ-ын гишvvний бvрэн эрх мєн vйлчилнэ гэж vзвэл аль аль талыг харж, ажиллах нєхцєл боломжийг бодолцох хэрэгтэй. Энэ бvхнийг хэрэгжvvлэхийн тулд илvv боловсронгуй хуулийг боловсруулсан байх нь зєв болов уу. Тэрнээс биш УИХ-аас Ерєнхий сайд сонгогдлоо гээд юу ч єєрчлєгдєхгvй. Харин тvvнийг ажиллах хууль эрх зvйн vvдийг нээж єгєх нь зvйтэй байх.
Єнєєгийн Засгийн газар нь УИХ-ын дээр гарсан урвуу тогтолцоог єєрчлєхєд нэг биш нэлээн хэдэн єєрчлєлт шинэчлэлт шаардлагатайг эх сурвалжууд хэлж байгаа.
Хэрэв уг тєсєл батлагдах юм бол ирэх оны наймдугаар сараас хэрэгжиж эхлэхээр тєсєлдєє тусгажээ. Хугацаа бол  тєдийлєн чухаг бус. Магадгvй энэ санал санаачилга дараагийн парламентын vед ч яригдаж байхыг хэлж мэдэхгvй юм. Хугацаанд санаагаа тавих бус харин хуулиа боловсронгуй болгоход анхаарлаа хандуулья.

2011-01-18

Yндсэн хуулиа vнсэнд булсан ‘’дордохын долоо’’

/Улс тєрийн нам ноёрхлоо тогтоосноор УИХ-д хямрал нvvрлэв/
Yндсэн хуульд 2000 онд оруулсан ‘’дордохын долоо’’-н єєрчлєлт гэж нэрийдээд буй тэдгээр єєрчлєлтvvдийг хураангуйлж нийтлэлээрээ дамжуулан танд хvргэж байгаа билээ. Ємнєх нийтлэлээ Ерєнхийлєгч, УИХ, Засгийн газар гэх тєрийн дээд шаттай шууд хамаарах єєрчлєлтийн талаар хvргэсэн. Харин энэ удаад УИХ-ын vйл ажиллагаа, бvтцэд хэрхэн єєрчлєлт оруулсан талаар 2000 оны єєрчлєлтийг эргэн сєхєе.
Та бид албаны дарга, тасгийн даргаа, харин сурагчид ангийн дарга, салааны даргаа нууц санал хураалтаар хурааж сонгодог гэдгийг хэн ч хэлнэ. Хэрэв та бид, эсвэл дунд сургуулийн сурагчид ил хэлбэрээр санал хураалт явуулбал яана гэж та гайхаж магад. Энгийнээр тайлбарлая л даа. Таны ажил дээр албаны даргаа сонгохоор болж л дээ. Тэгтэл ажлынхан дотроос чинь тантай маш ойр дотно нєхєрлєдєг хэн нэгэн нэрээ албаны даргад нэр дэвшvvлчихэв. Харин таны найзтай єрсєлдєхєєр мэдлэг чадвар, дадлага туршлагаараа илvv єєр хэн нэгэн нэр дэвшчихвэл та дээрх хоёр хvний хэнийг нь сонгох вэ гэсэн асуулт гарч ирэх болно. Магадгvй нєхєрлєл, журмаа бодвол эхнийх нь сонгочихож болох ч албаныхаа сайн сайхан, амжилт бvтээлийн тєлєє гэвэл сvvлийнхийг нь сонгочихмоор юм шиг.
Гэвч та алийг нь ч сонгосон шударга бус шийдвэр гарах гээд байгаа биз. Албаны ажил хэрэг явагдаж байхад анд нєхрєє гэх хэцvv. Анд нєхрийнхєє итгэл сэтгэл рvv ус цацаж ажлаа гэх бас хэцvv.
Энгийнээр тайлбарлахад яг энэ байдал єнєєдєр манай тєр засагт нvvрлээд, товчхондоо хямраагаад байна. Энэхvv хямралыг vvсгэсэн гол буруутан нь 2000 онд УИХ-аар баталсан Yндсэн хуульд оруулсан нэмэлт єєрчлєлтvvд гэж vзэж байгаа юм. Тухайн vед УИХ нэмэлт єєрчлєлт оруулахдаа 1992 онд батлагдсан Vндсэн хуулиар заасны дагуу ‘’УИХ-ын дэд даргыг УИХ-ын гишvvдийн дотроос нэр дэвшvvлэн саналаа ‘’нууц’’-аар гаргаж сонгоно’’ гэж заасан байсныг нэмэлт єєрчлєлт оруулж нууц гэдэг ганцхан vгийг илээр болгож єєрчилчихсєн.
Хэдийгээр ганцхан vгийг єєрчилсєн мэт харагдах боловч энэ нь дээр жишээ татсантай адил нєхцєл байдлыг vvсгэхэд шууд нєлєєлсєн байгаа юм. Нэрээ дэвшvvлсэн хvмvvсийн аль нэгийг сонгох ёстой УИХ-ын гишvvн хэнийх нь тєлєє саналаа єгєх вэ гэсэн асуулт дээр тулгарсан шиг тєрийн дээд шатанд ч гарч, єнєєх шударга бус сонголт хийхэд хvргэж буй.
Журамт нєхрєє /намынхаа нэр дэвшигч/ гэх vv, чадвартай удирдагчыг /єєр хєндлєнгийн хэн нэгэн/ сонгох уу.
Бас болоогvй ээ. Дээрх єєрчлєлтєєс гадна УИХ-ын дэд даргад парламентад суудалтай нам болон эвслийн бvлэг бvрээс гэж нэмэлт єєрчлєлтєєр тодотгосон байгаа. Ингэснээр УИХ-ын бvтэц нийт гишvvдийн гэсэн статусаа алдаж, намын эрхшээл давамгайлах vvдийг нээж єгсєн байгаа юм.
Уг нь ард тvмэн нэг ч бай, арав ч бай тєрийн эрх мэдлийг атгуулахаар тухайн парламентын гишvvнийг сонгон итгэл хvлээлгэсэн. Гэтэл тvvний тєрд ажил хийх замыг намын эрхшээлээр хааж боож, тvгжиж орхисон нь энэ.
Vvнээс гадна ‘’дордохын долоо’’-н єєрчлєлтийн бас нэг ноцтой бєгєєд ‘’но’’-той нэмэлт бол... Yргэлжлэл бий...

2011-01-17

Vндсэн хуулиа vнсэнд булсан ‘’дордохын долоо’’


/Ерєнхийлєгч бол зvгээр л ‘’бэлгэ тэмдэг’’/
Yндсэн хуульдаа гар дvрч долоон томоохон єєрчлєлт оруулахаар УИХ 1999 онд шаваа тавьж 2000 онд гvйцэлдvvлж зvрхэлсэн байдгийг та санаж байгаа байх. Харин єнєєдєр тэдгээр долоон єєрчлєлтийг шvvмжлэх, буруушаах хvн олширсоор л байна. Тэдгээрийн нэг нь бас бий. Тэрхvv долоон єєрчлєлтийг єєрийнхєє зvгээс ойлгомжтой хэрнээ товчхон тодорхойлоход ‘’УИХ єєрийн эрх мэдлээ нэмэгдvvлж, гvйцэтгэх ёстой ажлаа багасгаж, vндсэн хуулийн дээр УИХ-ыг залсан’’ гээд хэлчихэд нэг их хатуудахгvй л болов уу.
Ер нь шулуухан хэлэхэд єнєєдрийн манай тєр засгийн хямралд єртсєн гол эх vндэс нь Yндсэн хуульд оруулсан долоон нэмэлт єєрчлєлт гэж хэлж болно. Уг нь ямарваа нэг хуулинд нэмэлт єєрчлєлт оруулсанаар тухайн хуулийг илvv боловсронгуй болгож, алдаа дутагдлаа засч залруулах ёстой атал энэ бvхэн эсрэгээрээ эргэчихэж л дээ. Санаатай эргvvлчихсэн ч юм уу, санаандгvй ч юм уу хэн мэдхэв.
Тодруулъя л даа. Уг нь Yндсэн хуульд нэмэлт єєрчлєлт орохоос ємнє УИХ тарах, тараах асуудлын талаар заахдаа ‘’УИХ єєрєє буюу Ерєнхийлєгч УИХ-ын даргатай зєвшилцсєний vндсэн дээр УИХ-ыг тараах асуудлыг санал болгох’’-оор заажээ. Дээрх саналыг УИХ-ын гишvvдийн гуравны хоёроос дээш гишvvний саналаар шийдвэрлэх ёстой. Гэвч 2000 онд оруулсан дордохын долоон нэмэлт єєрчлєлтєєр УИХ Ерєнхий сайдыг томилох асуудлыг шийдвэрлэж чадахгvй байгаа нєхцєлд єєрєє тарах эсвэл Ерєнхийлєгч УИХ-ыг тараах саналыг оруулахаар заачихсан байгаа юм.
Ганц Ерєнхий сайдын асуудал дээр л УИХ тарах эсэх талаар асуудал яригдана гэвэл хэт явцуу ойлголт бус уу. УИХ ажлаа хийж чадахгvй єєр олон нєхцєл vvсч болно. Vvсчихээд байгааг ч vгvйсгэхгvй. Гэтэл энэ талаар анхаараагvй юу анзаараагvй юу товчхондоо УИХ тарах ямар ч боломжгvй болгосноос єєрцгvй єєрчлєлтийг хийчихсэн. Энэ нь Yндсэн хууль нь УИХ-д нєлєєлєх, vйлчлэх чадамжгvйгээс єєрцгvй болсон гэсэн vг. Хэрэв дээрх зvйл заалтын дагуу Ерєнхийлєгч УИХ-ыг тараах саналыг УИХ-д гаргалаа ч дэмжигдэх магадлал ‘’00’’ хувь. Мэдээжийн хэрэг саналыг нийт гишvvдийн гуравны хоёрын саналаар л шийдвэрлэнэ.
Бас нэг зvйлийг дурьдах хэрэгтэй байх. Энэ нь Ерєнхийлєгч зєвхєн УИХ-ыг тараах асуудлыг оруулж ирэхээс Засгийн газрыг огцруулах санал УИХ-д оруулах эрхийг нэмэлт єєрчлєлтєєр хасчихсан шvv дээ. Дээрх хоёр єєрчлєлт хоорондоо ихэд харшсан нэмэлтvvд байгааг та анзаарав уу. Эхэнд vгvйлсэн єєрчлєлтийг харахаар Ерєнхийлєгчийн эрх мэдлийг нэмэгдvvлсэн юм шиг хэрнээ саяны саналтай харьцуулахаар Ерєнхийлєгчийг ямар ч эрх мэдэлгvй, тєрийн ‘’бэлгэ тэмдэг’’ тєдий болгож гадуурхаж орхижээ.
Дараагийн дордуулсан нэг єєрчлєлт бол... Yргэлжлэл бий...