2012-01-06

Эгчээс л боллоо...



-Өлгөц-
            Намайг бага байхад юм даа, сургуульд ороо ч vгvй vед эгч маань тетрис гэгч тоглоомыг єдєржин шєнєжин тоглодог байж билээ. Бvр унтаж амрахаа ч умартаж, хоол ундаа идэхээ хvртэл хойшлуулталаа улайран тоглодог байсансан. Намайг ямар тоглуулах биш хажуунаас нь тоглож байгааг нь харахад нэг л их гоё харагддаг байж дээ тэр үед. Эгч маань тэрийгээ єдєр бvр хийх ёстой ажил шиг л байнга тоглоно. Бvр хичээлдээ явахдаа хvртэл цvнхлээд явдаг байсныг нь яана.
Нэг удаа яарч санадарсан юм уу яасныг нь бvv мэд єнєєх тетрис гэгч тоглоомоо орон доороо мартаад явчихсан байдаг байгаа. Ингээд л надад анх удаа тетрис хэмээх тоглоомыг тоглох боломж олдож билээ. Тоглосон ч гэж дээ, єєрєє ч ойлгохгvй байж гарт дарагдсан товчлуур бvрийг нь чанга чанга дараад л байсан. Нэг мэдэхэд л урдаас нэг бичиг гараад л дахиад шинээр эхэлчихдэг байсан юм. Одоо бодоход ‘’Game over’’ гэж л бичиг гардаг байсан байх даа.
            Орой эгч хичээлээсээ ирээд ‘’миний тетрисээр хэн тоглосон бэ, би паус /pause/ авчихсан байсан юм. Шєнєжин тоглосон хамаг хvч хєдєлмєрийг маань балалчихлаа’’ гэж уурлангуй єнгєєр гэрээр нэг vглэж гарна. Би ч бага байсан болохоор яалаа гэж єєрийгєє илчлэх билээ дээ. Гэм хийгээгvй харцаар, чив чимээгvй л суугаад байснаа одоо ч тод санадаг юм.
Тэр цагаас хойш олон жил єнгєрч, олон ч тоглоомууд бий болж. Эгчийн тетрисийн дараа ах маань мега гэдэг зурагтан дээр гардаг тоглоомоор тоглодог байлаа. Дараа нь сега болсон. Удалгvй Плей Стешн, РС тоглоомууд гээд цаг хугацаа улиран одож, улс орон хєгжихийн хэрээр тоглоомууд улам л гоё болж, ёстой л залуусын хэлдгээр ‘’лайтай’’ болсон гэмээр.
Би яаж зvгээр байхав эдгээр тоглоомуудаар бvгдэнгээр нь цухас оролдож vзсэн толгой. Одоо харин ямар ч сонирхолгvй байдаг нэгэн дээ. Ахтай хамт мега, сега хоёрыг ч элэгдэж, эвдэртэл нь тоглосон доо хєєрхий. Одоо ч эдгээр тоглоомуудыг тоглодог хvн байхыг ч vгvйсгэхгvй юм. Дараагаар нь Плей Стешн гэх тоглоомууд түрж орж ирж байсан санагдаж байна.  
Харин одоо РС гэж байна. Үүнээр ч нэг их тоглодоггvй ч ганц нэг тоглоомыг нь оролддог байсанаа нуух юун. Намайг дунд ангид байх vед л анх РС гэгч тоглоом vvсч байсан. Тухайн vед ангийн нєхдvvд маань РС тоглоомонд их дуртай. Хичээл тараад л хоёр зуун тєгрєг тас атгачихаад гэрлvvгээ биш РС тоглоомын газар луу бєєнєєрєє яаран явцгаадаг байлаа. Тэр болгонд нь дагаж явсаар байгаад ‘’Коонтор’’ гэдэг байлдаантай тоглоомыг анх тоглож сурсан юм.
Єглєє бvр гэрээсээ гарахдаа ээжээсээ нэг зуу, хоёр зуун тєгрєг аваад л гарна. Уг нь завсарлагааныхаа цагаар юм авч идээрэй л гэж өгч байгаа юм л даа. Тэр мєнгєєрєє ганц гєєхий аваад идэхээ мэдэхгүй өнєєх л коонтороо тоглох гээд л хадгалдаг байлаа даа. Удалгүй гэрйинхэндээ баригдлаа. Мэдээжийн хэрэг тоглохоо боль л гэж хэллээ. Аргагүй шүү дээ, хичээл тараад мөд харихгүй өдөр бүр өглөө гараад л орой ирээд байхаар чинь хүүдээ санаа нь зовоо байлгүй. Дээр нь тэр тоглоомны харгайгаар сурлагын дүн маань ч буурсан.
Хэдийгээр өлсєн єлсєн байж єдєржин дайтаж байлдах бага насанд сонирхолтой бас гоё ч ирээдүй энэ тоглоомонд байхгүй гэж ээж маань надад оройжин үглэж гардаг байв. Гэрийн хорионд орж, ээжийн сурны хажууд хичээлээ хийхээс өөр аргагүйд хүрч, намайг хүчээр шахуу л энэ компьютер тоглоомноос холдуулж билээ. Хэрэв яг энэ үед л намайг хүчээр хорьж цагдаж байж зогсоогоогүй бол би ямар ч хүн байх байсан юм билээ гэж хааяа боддог шүү.
Одоо цагт миний энэ замыг туулж ирсэн хvмvvс тухайн vедээ татгалзаж чадаагvйгээс компьютер тоглоомонд ‘’донтогч’’ болсон гээд хэлчихэд нэг их хатуудахгvй болов уу. Зарим нэг компьютер тоглоомын газарт баахан бага насны хvvхдvvдтэй хамт єрхийн тэргvvн, эцэг хvн хvртэл тоглож суух нь энгийн vзэгдэл болсон. Ажлаа тараад гэртээ ирэхийн оронд найз нєхдvvдтэйгээ нийлээд компьютер тоглоом тоглоод алга болчих нь. Амралтын єдєр гэртээ амрахын оронд компьютераас мєн л салахгvй єнждєг хvмvvс их биш ч бас цєєнгvй бий. Аргаа барсан хүмүүс эцэстээ гэртээ тэр тоглоомнуудаа авчирчихаад өдөржин тоглоод ч сууж байж мэднэ.
30 хvрчихээд РС тоглоод явж байгаа хvнийг компьютер тоглоом тоглодоггvй хvн бол буруутгана, тоглодог хvмvvс нь зєвтгєх л байх. Гэхдээ тэр хvнд РС тоглолоо гээд ашиг юу байна вэ. Хоёр цагийн ч ємнє болов гэртээ очоод хань ижилтэйгээ, vр хvvхэдтэйгээ єнгєрvvлэх нь тvvний хувьд аз жаргал нь байх бус уу. Хань ижил vр хvvхэдгvй бол ажил тєрлєє тєлєвлєєд эртхэн унтаж амарч байвал єєрт нь тустай санагдах юм. Яахав дэлхийн хєгжингvй улс орнуудад бол РС тоглоомчин гэж мэргэжил шахуу vнэлдэг ч манай улсад бол тийм биш ээ. Бусад хєгжингvй оронд РС тоглоомоор мєнгє олж, цалинжиж байхад манай улсад зєвхєн алтан цагаа vрж, халаасандах мєнгєє нимгэлж л байна шvv дээ.
Бага насны хүүхдүүд ирээдүйд тэр нь амьдрал нь болох юм шиг улайрч байна. Гэвч тэдэнд PC тоглоом биш, хичээл ном нь л ирээдүйн амьдралынх нь баталгаа болно шүү дээ. Дээр дурьдсан миний ишлэл бол үнэндээ ганц минийх биш олон хүний санаа бодолтой нийлэх ишлэл байх гэж бодож байна. Эцэст нь тоглоом нь Game over биш та өөрөө, аль эсвэл чиний амьдралд ийм үг зурайж байх вий.
Эх орноо цогцлоох залуус маань компьютер дээр тоглож суухад бага насны хvvхдvvд бас арай ч гэмээр РС-г шимтэх болсон нь үнэхээр харамсалтай байна.  Хоёр гурван цаг тоглох бол тэдэнд юу ч биш. Хонуут єнжvvтээр л тогловол нэг юм нойрондоо дийлдээд маргааш нь єнжих байх. Тэдгээр хvvхдvvдэд єєрсдєд нь мєнгє ямар барагтаа байх биш ижий ааваа л зулгаах нь тодорхой. Ижий аав нь аргаа бараад мєнгє єгєхгvй гэж зvтгэсэн ч, найз нєхдєєсєє зээлээд, бvр болохгvй бол ном дэвтэрээ худалдаад ч болов тоглоомныхоо мєнгийг олчихно. Зарим vед худлаа хэлээд ч болов мєнгийг яаж ийгээд л олчихно доо. Хэрэв ийм байдалд хүрсэн бол таны хүүхэд, эсвэл чи донтож эхэлж байна.
Компьютер тоглоомчдын тоглодог тоглоомыг нь ажаад байхад нэг ч дайн байлдаангvй тоглоом гэж vгvй. Бvгд л нэг нэгнээ ялахын тєлєє алах зорилготой тоглоно. Энэ нь эргээд хvvхдvvдийн сэтгэхvйд сєргєєр нєлєєлж, эцэстээ амьдралыг тоглоомтойгоо зvйрлэх нь ч бий.
Гашуун жишээг дурьдахад л саяхан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо буюу МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн урд байрлах 22 дугаар байранд байдаг PC тоглоомын газарт нэгийгээ буудаж, дараа нь өөрийнхөө амийг хөнөөсөн аймшигт хэрэг энэ сарын 8-ны өдөр гарсан. Энэ бол зүгээр нэг тохиолдол биш. Харин бид нарт дохио өгч байна. Гэмт хэргээс гадна сэтгэцийн хүнд зэргийн өвчин туссан хүмүүс эмнэлэгт хүргэгдсэн л байна.
Хэрэв та компьютер тоглоомын газарт ороод хэсэгхэн зуур ажин зогсоход л бага насны хvvхдvvдийн амнаас ‘’чамайг хутгална даа, гар бууны мишок болгоно, тархидна, тэсэлж, дэлбэлнэ’’ гэх мэт харгис хэрцгий vгнvvд амны уншлага мэт дуулдана. Зарим нэгнээс нь хараалын vг урсах нь энvvхэнд. Нэг удаа vхсэн бол эргvvлээд ‘’би чамайг ална даа’’ гэдэг vг амнаас нь хариу болж гарна. Хэдийгээр тоглоомон дотроо ална хядна гэж байгаа ч хєндлєнгєєс сонсож байгаа хvнд эмзэглэм дуулдахыг яана. 
Энэ мэт улс орны минь ирээдvй хойч маань компьютер тоглоомонд хэт их уусч байна. Энэ талаар арга хэмжээ авч нарийн зохицуулалт хийхгvй бол болохгvй санагдана. Хонуут єнжvvтээр тоглодог газруудыг бvр мєсєн хориглочихож яагаад болдоггvй юм бэ. Уг нь хориглосон гэж дуулсан. Тэгвэл яагаад хэрэгжихгүй байна вэ. Эрүүл ахуйн болоод орчин нөхцөл үнэхээр хүнд хэцүү газрууд цаана чинь хотоор дүүрэн хөглөрч байна. Тэнд чинь бага насны хvvхдvvд єсєн хvмvvжиж байгаа. Уг нь тийм газарт тамхины утаа ч, архины vнэр ч байх учиргvй. Гэтэл тийм газар яг тэд байна гээд нарийн тоог хэлэхгvй ч тодорхой хэмжээнд байгааг та бид мэднэ. Хянаж шалгаж, шаардлага шалгуураа тавьж байл даа мэргэжил хяналтынхаан. Мөн хүүхдийн эрхийг хамгаалах нөгөө олон байгууллагууд чинь хаана байна вэ.
Үүний дараагаар бас нэг зүйл байна. Бага насны гэх насанд хvрээгvй хvvхдvvдийн компьютер тоглоом тоглох цагт хязгаар тавих хэрэгтэй байна.  Заавал тав арван цагаар нь, зарим vед хонуулж єнжvvлэн тоглуулах алба байхгvй. Хонуулж єнжvvлэх эрх нь ч тоглуулагчид байхгvй шvv дээ. Ер нь бол насанд хүрээгүй л бол 2-оос дээш цаг тоглуулахгvй байх нь зvйтэй. Мєн энэ олон компьютер тоглоомын газруудыг цэгцэлж, ямагт хяналтан дор vйл ажиллагааг нь явуулахгvй бол єнєєдєр манай улсад энд тэндхийн хашааны буланд, байрны подвальд, байшингийн мухарт vйл ажиллагаа эрхэлж буй єчнєєн олон газрууд байна. Тусгай зєвшєєрєл энэ тэрийг нь тусгайлан олгодог юм бол зохих газарт нь, шаардлага хангасанд нь єгєх нь зvйтэй шvv гэдгийг сануулмаар байна.

No comments:

Post a Comment