2011-03-24

‘’Нийтийн хаус’’-ны зээлийн хvvг нийтэд нь бууруулъя

Засгийн газрын шийдвэрvvдээс нvдэнд тусч, сэтгэлд буух ганц зvйл нь яахын аргагvй орон сууцны урт хугацааны зээлийн хvvг зургаан хувь болгож бууруулах байлаа.
Би баярлууштай ч бас дахин нэг нэмэлт зvйлийг шийдвэрлэхгvй бол бусдад болохгvй юм шиг ээ.
Орон сууцанд амьдардаг, эсвэл амьдрах гэж байгаа, зарим нэг нь бvр амьдрахыг мєрєєдєж байгаа тэрхvv гайхамшигт ‘’нийтийн хаус’’ гэгчид би ч гэсэн амьдрах гэж зvтгэж яваа хvмvvсийн л нэг. Ямар сайндаа л Засгийн газрын дээрх шийдвэрийг сонсоод єнєєх ‘’нийтийн хаус’’-ндаа бараг л нvvгээд орчихсон юм шиг баярласныг минь яана. Би ганцаараа ч баярлаагvй байх аа. Олон ч хvмvvс энэ шийдвэрийг нааштайгаар хvлээн авч, Засгийн газарт нэг удаа ч болов ‘’Онц’’ дvн тавьсан биз. Гэхдээ бас цєєнгvй нэг нь муу дvн тавихаас наагуур гомдолтой, бас бухимдалтай байна.
Амьдрах гэж зvтгэн байж арай хийн орон сууцанд 10-18 хувийн хvvг тєлєх олон жилийн ‘’ял’’ євєрлєн байж ‘’нийтийн хаус’’-даа ороод удаа ч vгvй байхад удалгvй засаг тєр нь зангаа хувиргачихлаа гэх гомдол олон хvмvvсийн сэтгэлд буглаад байна.
Цагийн хэцvvд зовон зvтгэн байж, цалин мєнгєє зээлэн, цуглуулан байж олсон мєнгєєрєє орон сууцанд орж, урт хугацааны зээлийн хvvнд єдєр бvр мєнгєє тєлсєєр єдийг хvрчихээд байтал гэнэт єнєєдєр ємнє нь тєлж байсан мєнгє vнэ цэнэгvй болчих нь тэр. Даанч яав даа, дахиад хэдхэн сар, хэдхэн жил хvлээсэн бол бага хvvтэй байртай болох байж дээ гэж уулга алдан, санаа хямарч, сэтгэл гундаж яваа хvмvvс хотын гудамжаар урамгvйхэн алхална.
Урт хугацааны зээл, тэр дундаа орон сууцны зээлийн хvv гэдэг нэг хувиар ч байсан зєрvv нь асар их бий гэлцдэг. Тиймээс энэ шийдвэрийг сайшаах нэгэн байхад бас буруушаах хvмvvн тєрєх нь аргагvй. Аавын хvvхдийг алаг vзэлгvй харж vзээсэй гэсэн гомдлын харцыг тээсээр буй зээлээр орон сууцанд амьдрагсадын сэтгэл гэгэлзэнхэн Засгийн газарт горьдлого илгээсээр л байна. Харин vvнийг хэрхэн шийдвэрлэхийг Засгийн газар энэ долоо хоногт багтахгvй юм аа гэхэд ирэх долоо хоногт багтаан шийдвэрлэх нь дамжиггvй. Ямартаа ч шинээр орон сууцны урт хугацааны зээлэнд хамрагдах хvмvvст тэд боломжийг олгосон. Харин одоо орон сууцны урт хугацааны зээлэнд аль хэдийнэ хамрагдчихсан байсан хvмvvстээ боломжийг олгохыг хvсч байна. Тэд ганцхан хоногийн ємнє ч бай, нэг жилийн ч ємнє бай орон сууцны зээлэнд хамрагдсан нь огт чухал биш. Гагцхvv тэдэнд зургаан хувийн хvv л хэрэгтэй.
Мэдээжийн хэрэг тийм амар шийдвэрлэгдэхгvй нь тодорхой. Тогтоол шийдвэрийн дагуу гvйцэтгэсэн хуучин гэрээ хэлцэлийг буцаах, шинэчлэхээс эхлээд орон сууцны компаниудтай дахин ярилцах, тохиролцох гээд асуудлууд урган гарна. Тvvгээр ч барахгvй тєсвєєс багагvй хэмжээний мєнгє зєвхєн энэ салбарт зарцуулагдах болно. Мєн 100 мянган айлын орон сууц хєтєлбєрийг 2016 оныг дуустал хэрэгжvvлэх зорилтын хvрээнд одоогийн засаг тєрийн шийдвэр онцгой чухал vvрэгтэй байх нь ойлгомжтой. Иймээс л ул суурьтай хандаж, ухаалаг шийдвэрлэх нь зvйтэй. Хуучин зээлдэгч нараа ч, шинээр зээлэгч нараа ч бодсон тал талыг баримталсан шийд гаргахыг уриалж байна.
Vvнээс гадна шинээр орон сууцны зээлд хамрагдах хvмvvст зээлийн хvvнээс гадна урьдчилгаа тєлбєрийн асуудал мєн л тулгарч таараа. Энэ бvхнийг уялдуулж, уян хатан бодлогоор зохицуулах шаардлагатай байх болов уу.
Зєвхєн та бидний идэвхи чармайлтаас гадна тєрийн тvшээдийн тэр дундаа Ерєнхий сайд, холбогдох ажлын хэсгийнхний, салбарын сайдын, хотын даргын vvрэг маш чухал. Эдгээр хvмvvсээр ахлуулсан тєрийн тvшээд л зєв санаачлагыг дэвшvvлж, зєв бодлогыг хэрэгжvvлж чадвал та бид удахгvй бага хvvтэй ‘’нийтийн хаус’’-ндаа амьдрах цаг ойрхон байна.

No comments:

Post a Comment