2011-03-02

Ихрvvддээ тvvхт ойн баярын мэнд дэвшvvлэхийн ялдамд...


                Энэ хорвоод хvмvvнийг л ихэр тєрдєг гэж бодохоос улс тєрийн нам ихэр болж мэндэлдэг гэдгийг мэдээгvй явжээ. Хэлж ярьж байгаа нь усны дусал шиг, хийж бvтээх нь тэнгэр газар шиг энэ ихрvvдийн алдрыг МАН, МАХН гэдэг. Тэртээ 1921 оны урин цагт мэндэлсэн тус хоёр нам єнєє жил хоёул 90 насыг зооглож байна. Нас сvvдэр єндєрч, намуудыг урдаа гишгvvлдэггvй муу зан эцэг євгєдєєс нь ихрvvдэд євлєгджээ. Бусад намуудаа урдаа гишгvvлэхгvй гэж хатуу vздэг тус хоёр нам єнєє жил харин нэг нэгэнтэйгээ арсалдаж эхлэх нь бvр хачирхалтай.
Уг нь бол урьд ємнє нь ихэр гэдгийг нь хэн ч мэдээгvй байсан юм. Гэвч єнгєрсєн онд эл нууц задарч ихэр гэдэг нь ил болсоныг та санаж байгаа байх. Одоо хэнээс ч асуусан ялгагдахааргvй адилхан гээч. Ямар сайндаа л телевизороор хоёр намын талаар ярьж байхад гэрийнхэн маань аль нь жинхэнэ Монгол Ардын Хувьсгалт нам юм бэ гэж улс тєрийн намуудыг арай илvv мэддэг гэх надаас асууж байхав. Гэтэл єнєєх асуултанд нь би ч хариулж мэдэхгvй байгаа юм даа. Vнэхээр ялгахааргvй адилхан юм билээ. Ялгахааргvй адилхан намуудыг нэрээр нь болон нэр хvндээр багахан л ялгах боломжтой. МАН гээч нь ард тvмэнд арай илvv танигдсанаараа МАХН-аасаа нэр хvндтэй, мєн давуу талтай.
Єнєє жилийн яг энэ єдєр хоёул 90 насныхаа тєрсєн єдрийг хийх гэж байна. Гэхдээ тvнжин хагарсан бололтой тус тусдаа бялуу хуваах юм гэнэ. Хvмvvний ихрvvдийн бялуу нэг байдаг ч, намын ихрvvдийн бялуу тусдаа байдаг бололтой.
                Бас нэг зvйл нь тvнжин хагарсан ихрvvд ирэх 2012 онд болох УИХ-ын сонгуулиар єрсєлдєгч нар болохоо олонд зарласан нь тєрийг болон тvмнийг цочирдуулаад авсан. Хамтраад зvтгэсэн бол уг нь гайгvй амжилтанд хvрэх байсан л байх. Одоо тэгээд єнєєх сонгуулиар нь хоёр ихрээ ялгаж танилгvйгээр иргэд жаахан тєєрєлдєх биз. Аягvй бол андуурчихлаа гээд саналаа буцаах иргэн гараад ирчихвэл лав л би гайхахгvй юм байна.
                Гэхдээ яахав олонд ил байснаараа Монгол Ардын нам гээч нь сvvлд ил гарч ирсэн ихэр болох МАХН гээчээсээ арай илvv саналыг авч дєнгєх нь тодорхой биз ээ. Харин сvvлд гарч ирсэн МАХН тvмнийг жаахан тэнэгтvvлж, тээнэгэлзvvлж чадвал нєгєє ихрийнхээ урдаас цор цор гэх чадалтай болно. Vгvй бол хэд мянга ‘’хуцаад ч’’ хэн ч МАХН-аас айхгvй. Хазсан ч соёо орохгvй, зуусан ч зулга урагдахгvй юм хойно намууд тvvнээс айхаа байж, ихрийн єрєєсєн маань ил байгаад ч амжилтанд хvрэхээ байж, амьдрал гэгч улс тєрийн тавцангаас халихаас єєр аргагvйд хvрнэ.   
                Ийм тvvхт 90 жилийн ой энэ жил тохиож байна. Гэхдээ ойн баярынх нь єдєр онцгvй зvйл єчєєд яахав дээ. Ихрvvддээ нэг мэндчилгээ дэвшvvлчихдэг юм уу.
Ингээд эцэст нь МАХН болон МАН-ын нийт гишvvд, дэмжигчид, зvтгэлтнvvддээ тvvхт 90-н жилийн ойн баярын мэндийг хvргэхийн ялдамд, нам намаараа тэмцэлгvй амгалан, намтар тvvхээрээ талцалгvй амгалан байж, ирэх 2012 оны сонгуульдаа санасан суудал нь сэтгэлчилэн бvтэхийн ерєєлийг цааш цааш нь дамнуулан дэвшvvлье.


No comments:

Post a Comment