Ардын намын генсек ч байж суух газраа олж ядаж байгаа бололтой. Бухимдлаар дvvрч, уур уцаараар ундарч байгаа гэнэ шvv. Ингэх болсон гол буруутан нь Энхбаяр юм байх аа. Ганц тэр хvнээс болоод генсек маань дарж авах гэж эвээр vзээд дийлэхгvй болохоор нь хvчээр vзээд бараагvй. Харин сvvлийн vед хvчээр vзээд ч барахгvй болохоор нь хуулиар vзэх гэж байгаа бололтойдог шvv.
Саяхан улс тєрийн намуудын удирдлагуудын уулзалтын vеэр хуралд ирсэн зарим нэг хvмvvсийг залхтал нь нэг зvйлийг нуршжээ. Тэр нь тєрийн тэргvvнээр ажилласан хvнийг эргээд улс тєрд орохыг хуулиар хориглох аж. Бvр хориглох хориглохдоо Yндсэн хуулиар зvйл заалчлан хориглохыг нийт улс тєрийн намуудад уриалжээ. Мєн Ерєнхийлєгчид нэр дэвших хvнийг 45 наснаас дээш байхаар гэж хуулиар заасныг 55 наснаас дээш байлгах нь зvйтэй хэмээн хувийн зvгээс vзэж байгаа аж. Ингэснээр найман жил Ерєнхийлєгчєєр ажилласан хvн суудлаасаа буух vед 60 насыг хол давсан байх тул эргэн улс тєрд орохгvй гэж vзэж л дээ.
Хэрэв ингэхгvй бол одоогийн хуулийн дагуу 45 настайдаа Ерєнхийлєгч болчихоод дєрвєн жилийн дараа 50 нас ч хvрээгvй байж суудлаасаа буудаг тул эргээд улс тєрд орох магадлал єндєртэй байдаг юм байх аа. Энэ нь зарим нэг хvмvvс /Ардын намын Ерєнхий нарийн бичгийн дарга У.Хvрэлсvх/-т ‘’шавар хаагаад’’ гай тариад салахгvй байна гэнэ дээ. Ер нь Ерєнхийлєгчєєр ажиллаж байсан ч бай, vгvй ч бай тэр хvн дахин улс тєрд орох эсэх нь єєрийн эрх юм байгаа биз дээ эрхэм Генсек минь. ‘’Чадахгvй хvн далдаганана’’ гэгчээр ард тvмэн тийм хvнийг нь ялгахтайгаа л болсон байх. Тэрэнд та нэг их санаа зовоод байх хэрэггvйсэн уг нь. Чадалтай бол та ч бай, єєр хэн нэг євгєн ч бай гараад ирэг л дээ. Бас юу билээ. 55 наснаас Ерєнхийлєгчийг сонгодог байя гэл vv. Хэрэв таныхаар болдог бол хєгшин євгєнийг ‘’энэ бол Монгол Улсын Ерєнхийлєгч’’ гээд сэнтийд залчихаад ард нь ард тvмэн чинь нvvрээ хаашаа хийх болж байна аа. Бид л сонгосон болж таарна биз дээ. Баахан 60 дєхсєн, эсвэл 70 шахсан євгєчvvлээс бид Ерєнхийлєгчєє сонгох болж байна уу таныхаар бол тэгээд.
Магадгvй энэ бvх санаанууд, уриалгууд бvгд Энхбаяр луу чиглэсэн нь тодорхой байна. Гэхдээ нэг зvйлийг хэлэхэд тєрийн эрх баригч том намын Ерєнхий нарийн бичгийн дарга хvн гэхэд ийм єчvvхэн, бvр дэндvv жаахан хvvхдийнх шиг зvйл яриад, ухуулаад явж байна гэхээр бас эмгэнэл гэмээр. Улс орны эрх ашиг, ард тvмний сайн сайхны тєлєє дуугарах ёстой атал, улс тєрийн уралдаанд морио сойчихсон юм шиг л атаатай байх нь зvйд нийцэх юм гэж vv. Таны ганц Энхбаярыг дарах гэж хэлсэн vг, хийсэн vйлдэл чинь цаашид юу болохыг нэг анхаарч vзээрэй.
Vгvй яахав, улс тєрєєс нэгнээ зайлуулж болно л доо. Гэхдээ эхлээд улс орныхоо ажлыг урдаа тавих атал уур уцаараа тvрvvндээ бодох нь яавч эрvvл хvн, эрvvл улс тєрч, эрvvл нийгэм биш шvv. Энхбаяр та хоёр улс тєрийн зорилго ондоо байж болно, бvр нэгэндээ єс санасан ч байж болно. Гэвч улс орны амьдралд та хоёрын хэрvvл тэмцлийн єчvvхэн ч vнэр орох ёсгvй шvv гэдгийг сануулмаар байна. Улс тєрийнхєє зорилго дор Yндсэн хууль болон бусад хууль дvрмэнд минь ноцтой єєрчлєлтийг хийх гэж байгаа бол би л хувьдаа эсэргvvцсээр л байх болно. Парламентын ордонд нь ороод эсэргvvцэж чадахгvй ч байдаг чадлаараа нийтэлсээр л байх болно.
No comments:
Post a Comment