2011-03-23

Тєрийн дансыг сэгсэрч, тvмний тамирыг барах нь уу

 Ухаалаг гэсэн тодотголтой улсын иргэн мєн гэдгийг батлах vнэмлэх гээчийг шинэчилж єєрчлєхєєр болсон гэх сонин хачин дууллаа. Сонин хачин ч гэж дээ солиорол юм уу даа. Утаанаасаа ч салж чадахгvй байж улсын мєнгєєр тоглохдоо энэ хэдэн улс тєрч сайн юм гээч. Халаас, тvрийвчинд элэгдэж хуучирсаар байх нэг муу иргэний vнэмлэхийг сольсон ч яалаа, байсан ч яалаа даа. Бvр 10 тэрбум тєгрєг зарлагадан байж, гадаад дотоодын шилдгvvдийг шалгаруулан уралдуулан байж, багагvй хугацаанд бvтэх чамгvй ажил юм гэсэн шvv.
Яасан ч их сольдог юм. Улсаас нэг сольж шинэчилнэ. Тэр бvртээ л бид мєнгєєр авна. Бас болоогvй ээ, єєрсдєє хаяж vрэгдvvлнэ. Тэгэхэд бас л мєнгє тєлж авна. Гэтэл одоо дахиад улсаас шинэчилнэ гэж  сонсчих юм. Овог нэр, тєрсєн он, амьдарч буй газрынх нь хаяг гэх зэрэг хэрэгтэй мэдээллvvд одоогийн иргэний vнэмлэхэн дээр байсаар байхад бас юун дахин шинэчлэх вэ.
Бас болоогvй ээ, єндєр єртгєєр бvтэх тэр ухаалаг vнэмлэхийг нь хаяж гээгдvvлэх, хулгайд алдах, гэмтээх юм бол багагvй мєнгєн дvнгийн торгуультай гэж дуулдсан. Бодвол амь наснаасаа илvv хайрлаж явах ёстой юм байх аа. Тэгэхгvй бол та амьд байлаа ч ухаалаг vнэмлэхгvй л бол улсын иргэн биш юм гэсэн. Харъяалалгvй тэнvvлчин гэх vv дээ...
За яахав гэж бодоход, мэдээжийн хэрэг ард тvмнийхээ тєлєє гэсэн алдартай уриагаа дуудсаар эхний ээлжинд хєєрхий бидэндээ vнэгvй хийж, тарааж єгєх л байх. Тэрнээс цааш харин юу болохыг хэлж мэдэхгvй. Хаях, гээх, vрэгдvvлэх, хулгайд алдах, гэмтээх болгонд нь улсаас лав зvгээр ‘’май’’ гээд дахиад єгчихгvй нь лав. Улсаас єгсєн юмыг хариуцлагагvй байсны улмаас алдлаа, хохчино гээд баахан тєлбєрийн мєнгє нэхнэ биз. Хэрэв авахгvй гэж зvтгэвэл бид єєрсдєє л хохирно. Ёстой хохчино болно доо. Одоо цагт хаа ч иргэний vнэмлэхээр ажлаа бvтээдэг болчихсон. Тэгэхээр авахгvй л бол амьдралгvй боллоо л гэсэн vг биз дээ. Авахаас єєр сонголтгvй хоцрох нь дээ.
Vvнээс гадна єнєєх ухаалаг vнэмлэхтэй болгоё гэж уриалаад байгаа нєхдvvдийн хуйвалдаан гэж тоймгvй. Тєсєл санаачлахаас нь эхлээд, тендер шалгаруулалт, гvйцэтгэл гэх мэт бvхий л шатанд хор найруулж, хєрєнгєнєєс нь хэрхэн унагахаа л бодож суугаа. Болж єгвєл арван тэрбум биш, таван тэрбуманд багтаагаад гvйцэтгэчихийг эрх мэдэлтнvvд нь бодож суухад, тендер шалгаруулалтанд нь арын хаалгадаж, ахиад талыг нь тарамдуулахыг єєр нэг нь тєлєвлєж суугаа.  
Уг нь ард тvмэн энэ ажилд нь тєдийлєн таатай биш хандаж байгаа шvv дээ. Зарим нэгнийх нь амнаас бvр ‘’Ухаалаг ч гэж дээ аягvй бол арван тэрбумаасаа хэдийг нь зарлагадаж, хэдийг нь халаасандаа хийх вэ л гэж тооны машин дээр багтахааргvй тоог хувааж, vржvvлээд сууж байгаа биз’’ гэх хvмvvс ганц биш олноороо тааралдаж байна. 
Ядаж байхад сонгууль дєхєж байгаа ийм vеэр УИХ-ын гишvvдийн, мєн тєрийн эрх мэдэлтнvvдийн шинэ санал санаачлагууд, хуулийн тєслvvд тоогоо алддаг тал бий. Сvжиггvй хардахад сэмхэн сонгуулийнхаа сурталчилгааны мєнгийг босгох гээд ч уралдаж байгаа юм бил vv хэн мэдлээ. Гэнэтхэн л сонгууль болохын ємнєх жил хєл хєдєлгєєнд орж, улс тєрийн амьдрал идэвхждэгийг нь хэн ч хэлэх биз.
Сонгуулийнхаа сурталчилгааны мєнгийг улсын мєнгєнєєс яаж ийгээд л гаргуулчихдаг энэ хэдэн тєрийн тvшээд бас дээр нь ашиглах нэмэлт хєрєнгєє яаж гаргахаа ч сайн мэднэ. Батлагдаагvй л гэхээс парламентын чуулганы болон байнгын хорооны хуралдааны vеэр гишvvд бие биенийхээ булхиа булчинг нэг бvрчлэн л дэлгэж хэрэлддэг шvv дээ. Олон ч ийм vзэгдэл болсныг та бид мэднэ. Харамсалтай нь парламентын болон байнгын хорооны хуралдааны vеэр гишvvний хэлсэн vг баримт болдоггvй л гэхээс...
Энэ мэт ноцтой бєгєєд нотой зvйлvvд их л байгаа. Энэ бvхний хажуугаар нь ухаалаг vнэмлэх гээч утгагvй зvйлээ хэрэгжvvлэх гэж улайрч байгаа нь бас л vvнтэй холбоотой. Тєрийн дансыг сэгсэрч, тvмний тамирыг барах аргуудын л нэг нь энэ.
Явж явж энэ хэдэн тєрийн тvшээд, эрх мэдэлтэнгvvд л бvр оодроод байх шинжтэй. Жил жилийн улсын тєсєв нэмэгдэж, хэдэн их наядаар тоологдох тусам тєсвийн хэдэн тєгрєгєє vрэн таран хийх аргаа олж ядах боллоо. Мань хэдийгээ ухаалаг vнэмлэхтэй болгох гэж ‘’хуурамч’’ сэтгэл зvрхээ зарлагадаж байхын оронд єєрсдийгєє шvvж, хотынхоо утаанаас салж, улсынхаа хєгжил дэвшилд санаа тавьж, УИХ, Засгийн газрынхаа ‘’ноён нуруу’’-нд vнэлэлт дvгнэлт єгвєл дээр байхсан.

No comments:

Post a Comment