2011-03-07

Эхийн санаа vрдээ, харин vрийн санаа РС-нд


                Намайг бага байхад юм даа, сургуульд ороо ч vгvй vед эгч маань тетрис гэгч тоглоомыг єдєржин шєнєжин тоглодог байж билээ. Бvр унтаж амрахаа ч умартаж, хоол ундаа идэхээ хvртэл хойшлуулталаа улайран тоглодог байсансан. Намайг ямар тоглуулах биш хажуунаас нь тоглож байгааг нь харахад нэг л их гоё харагддаг байж дээ. Эгч маань тэрийгээ єдєр бvр хийх ёстой ажил шиг л байнга тоглоно. Бvр хичээлдээ явахдаа хvртэл цvнхлээд явдаг байсныг нь яана. Нэг удаа яарч санадарсан юм уу яасныг нь бvv мэд єнєєх тетрис гэгч тоглоомоо орон доороо мартаад явчихсан байдаг байгаа. Ингээд л надад анх удаа тетрис хэмээх тоглоомыг тоглох боломж олдсон юм даа. Тоглосон ч гэж дээ, єєрєє ч ойлгохгvй байж гарт дарагдсан товчлуур бvрийг нь чанга чанга дараад л байсансан. Нэг мэдэхэд л урдаас нэг бичиг гараад л дахиад шинээр эхэлчихдэг байсан юм. Одоо бодоход ‘’Game over’’ гэж л гардаг байсан байх даа.
                Орой эгч хичээлээсээ ирээд ‘’миний тетрисээр хэн тоглосон бэ, би паус /pause/ авчихсан байсан юм. Шєнєжин тоглосон хамаг хvч хєдєлмєрийг маань баллачихлаа’’ гэж уурлангуй єнгєєр гэрээр нэг vглэж байсансан. Би ч бага байсан болохоор яалаа гэж єєрийгєє илчлэх билээ дээ. Гэм хийгээгvй харцаар, чив чимээгvй л суугаад байснаа одоо ч тод санадаг юм.
Тэр цагаас хойш олон жил ч єнгєрч, олон ч тоглоомууд бий болж. Эгчийн тетрисийн дараа ах мега гэдэг зурагтан дээр гардаг тоглоомоор тоглодог байсан. Дараа нь сега болсон. Удалгvй Плей Стешн, РС тоглоомууд гээд цаг хугацаа улиран одож, улс орон хєгжихийн хэрээр тоглоомууд улам л гоё болж, ёстой л ‘’лайтай’’ болсон гэмээр.
Би яаж зvгээр байхав эдгээр тоглоомуудаас бvгдэнгээр нь цухас оролдож vзсэн толгой. Одоо харин ёстой ямар ч сонирхолгvй байдаг нэгэн дээ. Ахтай хамт мега, сега хоёрыг ч элэгдтэл нь, эвдэртэл нь тоглосон доо хєєрхий. Ялангуяа Марио, Танк, Мортал, Теккен гээд эргээд санахад бас сайхан сонсогдож байна шvv. Одоо ч эдгээр тоглоомуудыг тоглодог хvн байхыг ч vгvйсгэхгvй юм. Дараагаар нь Плей Стешн тоглоомноос хєл бємбєг, сагсан бємбєг хоёрыг шимтэн тоглодог байж билээ.
Харин тэр РС гэгчээр ч нэг их тоглодоггvй байлаа. Намайг дунд ангид байх vед л анх РС гэгч тоглоом vvсч байсан санагдаж байна. Ангийн нєхдvvд маань харин РС тоглоомонд их дуртай. Хичээл тараад л хоёр зуун тєгрєг тас атгачихаад гэрлvvгээ биш РС тоглоомын газар луу бєєнєєрєє явцгаадаг байлаа. Тэр болгонд нь дагаж явсаар байгаад ‘’Коонтор’’ гэдэг байлдаантай тоглоомыг сурсан юм даа.
Єглєє бvр гэрээсээ гарахдаа ээжээсээ нэг зуу, хоёр зуун тєгрєг аваад л гарна. Тэр мєнгєєрєє ганц гєєхий биш єнєєх л коонтороо тоглох гээд л хадгалдаг байлаа даа. Гэхдээ удаа ч vгvй жил гаруйн дараа ижий минь намайг тоглохоо боль гэж, би ч єєрийгєє энэ тоглоомноос татаж авсан юм даа. Єлсєн єлсєн байж єдєржин дайтаж байлдах бага насанд сонирхолтой, гоё л байсан байх. Тэгэхдээ л би тэр тоглоомыг тоглосноос болж, хичээл номондоо ч муудаж, гэртээ vзэгдэж харагдах нь ч багасч, аав ээждээ загнуулах нь ихэссэнээс єєр надад хэрэгтэй, ач тустай юу ч єгєєгvй л юм даа.
Одоо цагт миний энэ замыг туулж ирсэн хvмvvс тухайн vедээ татгалзаж чадаагvйгээс компьютер тоглоомонд донтогч болсон гээд хэлчихэд нэг их хатуудахгvй болов уу. Зарим нэг компьютер тоглоомын газарт баахан бага насны хvvхдvvдтэй хамт єрхийн тэргvvн, эцэг хvн хvртэл тоглож суух нь энгийн vзэгдэл болсон. Ажлаа тараад гэртээ ирэхийн оронд найз нєхдvvдтэйгээ нийлээд компьютер тоглоом тоглоод алга болчих нь. Амралтын єдєр гэртээ амрахын оронд компьютераас мєн л салахгvй єнждєг хvмvvс их биш ч бас цєєнгvй бий.
30 нас хvрчихээд РС тоглоод явж байгаа хvнийг компьютер тоглоом тоглодоггvй хvн бол буруутгана, тоглодог хvмvvс нь зєвтгєх л байх. Гэхдээ тэр хvнд РС тоглолоо гээд ашиг юу байна вэ. Хоёр цагийн ч ємнє болов гэртээ очоод хань ижилтэйгээ, vр хvvхэдтэйгээ єнгєрvvлэх нь тvvний хувьд аз жаргал нь байх бус уу. Хань ижил vр хvvхэдгvй бол ажил тєрлєє тєлєвлєєд эртхэн унтаж амарч байвал єєрт нь тустай санагдах юм. Яахав дэлхийн хєгжингvй улс орнуудад бол РС тоглоомчин гэж мэргэжил шахуу vнэлдэг ч манай улсад бол тийм биш ээ. Бусад хєгжингvй оронд РС тоглоомоор мєнгє олж, цалинжиж байхад манай улсад зєвхєн алтан цагаа vрж, халаасандах мєнгєє нимгэлж л байна шvv дээ.
Эх орны минь цогцлоох залуус маань тэнд компьютер дээр тоглож суухад бага насны хvvхдvvд бас арай ч гэмээр РС-г шимтэх болсон байх юм. Хоёр гурван цаг тоглох бол тэдэнд юу ч биш. Хонуут єнжvvтээр л тогловол нэг юм нойрондоо дийлдээд маргааш нь єнжих байх. Тэдгээр хvvхдvvд єєрсдєє ямар мєнгє олох биш ижий ааваа л зулгаах нь тодорхой. Ижий аав нь аргаа бараад мєнгє єгєхгvй гэж зvтгэсэн ч, найз нєхдєєсєє зээлээд, бvр болохгvй бол ном дэвтэрээ худалдаад ч болов тоглоомныхоо мєнгийг олно. Зарим vед худлаа хэлээд ч болов мєнгийг яаж ийгээд л олчихно доо.
Компьютер тоглоомчдын тоглодог тоглоомыг нь ажаад байхад нэг ч дайн байлдаангvй тоглоом гэж vгvй. Бvгд л нэг нэгнээ ялахын тєлєє алах зорилготой тоглоно. Энэ нь эргээд хvvхдvvдийн сэтгэхvйд сєрєгєєр нєлєєлж, эцэстээ амьдралыг тоглоомтойгоо зvйрлэх нь ч бий.
Компьютер тоглоомын газарт ороод хэсэгхэн зуур ажин зогсоход л бага насны хvvхдvvдийн амнаас ‘’чамайг хутгална, гар бууны мишок болгоно, тархидна, тэсэлж, дэлбэлнэ’’ гэх мэт харгис хэрцгий vгнvvд амны уншлага мэт дуулдана. Зарим нэгнээс нь хараалын vг урсах нь энvvхэнд. Нэг удаа vхсэн бол эргvvлээд ‘’би чамайг ална даа’’ гэдэг vг амнаас нь хариу болж гарна. Хэдийгээр тоглоомон дотроо ална хядна гэж байгаа ч хєндлєнгєєс сонсож байгаа хvнд эмзэглэм дуулдахыг яана. 
Энэ мэт улс орны минь ирээдvй хойч маань компьютер тоглоомонд хэт их уусаж байна. Энэ талаар арга хэмжээ авч нарийн зохицуулалт хийхгvй бол болохгvй санагдана. Хонуут єнжvvтээр тоглодог газруудыг бvр мєсєн хориглочихож яагаад болохгvй гэж. Эрvvл ахуйн vvднээс орчин нєхцєл хангаагvй газруудыг ч гэсэн хаах л хэрэгтэй. Тэнд бага насны хvvхдvvд єсєн хvмvvжиж байгаа шvv дээ. Тийм газарт тамхины утаа ч, архины vнэр ч байх учиргvй. Гэтэл тийм газар тэд байгаа нарийн тоог хэлэхгvй ч тодорхой хэмжээнд байгааг та бид мэднэ. Мєн бага насны гэх насанд хvрээгvй хvvхдvvдийн компьютер тоглоом тоглох цагт хязгаар тавьж яагаад болохгvй гэж. Заавал тав арван цагаар нь, зарим vед хонуулж єнжvvлэх алба байхгvй. Хонуулж єнжvvлэх эрх нь ч тоглуулагчид байхгvй шvv дээ. Хамгийн ихдээ л насанд хvрээгvй хvvхдийг 3-аас дээш цаг тоглуулахгvй байх нь зvйтэй. Мєн энэ олон компьютер тоглоомын газруудыг цэгцэлж, ямагт хяналтан дор vйл ажиллагааг нь явуулахгvй бол єнєєдєр манай улсад энд тэндхийн хашааны буланд, байрны подвальд, байшингийн мухарт vйл ажиллагаа эрхэлж буй єчнєєн олон газрууд байна. Тусгай зєвшєєрєл энэ тэрийг нь тусгайлан олгодог юм бол зохих газарт нь, шаардлага хангасанд нь єгєх нь зvйтэй шvv гэдгийг сануулмаар байна.

No comments:

Post a Comment