Тєрийн ордноор хэдэн тvшээд нэг нэгнийхээ єрєєгєєр сэлгvvцэж эхэллээ. Харин томилолтоор гадаад явсан, эсвэл тойрогтоо ажиллаж байгаа гишvvд хоорондоо сэм сэмхэн цаг товлон уулзаж яваа сурагтай. Гишvvдийн ийнхvv уулзах болсон шалтгаан нь єнєєх яруу алдарт сонгуулийн хууль маань аж. Ирэх хаврын чуулганаар яаж ч байсан батлана гэж ам алдсан 76 одооноос далдуур хэлэлцэж, эхнээс нь тохирч, эвтэйхнээр тордоод эхэлжээ.
Парламент эхлэнгvvт л аппаратны ємнє айлгvйтэж, камерын ємнє ‘’клип’’-дэж, сэтгvvлчдийн ємнє популизм хийж байгаад л тордсон тєслєє, тохирсон хуулиа батлачих санаатай шаргуу зvтгэж байгаа гэнэ шvv.
Єдийг болтол хvлээгдээд байсан гол шалтгаан нь єнєєх Н.Энхбаярын МАХН, Иргэний Зориг болон Ногоон намуудын нэгдэл зэрэг улс тєрд єрнєсєн шинэ vйл явдлуудыг цааш хэрхэн єрнєхийг ажин байж, сонгуулийн хуулиа намрын чуулганаар хэлэлцэхгvй гvрийжээ. Одоо нэгэнт хэрхэх нь тодорхой болсон хойно эрх баригч намууд чухам ямар сонгуулийн систем нь байвал тохиромжтой болон єєрсдєд нь ашигтай байх талаар нарийн хэлэлцэж яваа нь энэ биз ээ.
Магадгvй сурсан занг сураар боож болохгvй гэгчээр єєрчилсєн, єєрчлєєгvй хоёрын дундуур єнєєх л бєєн булхиа, луйврын системтэйгээ ирэх жил дахиад зууралдаж ч байхыг vгvйсгэхгvй. Хэрэв тэгвэл гардаг намууд нь гарч, гомдолдог намууд нь гомдолсоор л байх болно.
Одоогийн парламентын гишvvд ирэх 2012 оны сонгуулиар дахин зєєлєн суудалдаа залрахыг зvтгэх нь мэдээж. Олон гарах тусам зєєлєрдєг парламентын гишvvний суудалд хатуугаас нь эхлээд зєєлєртєл нь зvтгэсэн гишvvд одоо цагт УИХ дотроо нэр нєлєєтэй, зарим нь бvр УИХ-ыг атгах чадалтай гишvvдийн тоонд тооцогддог. Тэгэхээр тэд ч гарах нь баараагvй биз. Ямар ч сонгуулийн систем баталсан ногоон гэрлээр гэж бодож суугаа. Харин парламентад тєдийлєн удаагvй шинэковууд сонгуулийн системэнд ихээхэн ач холбогдол єгч, тус тусын намын архагууд, удирдлагуудтайгаа хэлэлцэж, тохиролцож явна. Тvvнд нь ч намын архагууд, удирдлагууд санаа тавьж, нэг ч гэсэн гишvvний суудлыг єєрийн намынх болгохоор нухацтай хандаж байгаа аж.
Хэдийгээр улс тєрд олон сонирхолтой vйл явц єрнєж, шинэ хvчтэй намууд бий болж байгаа мэт боловч эцсийн эцэст сонгуулийн гол дvрд Монгол Ардын нам, Ардчилсан нам хоёр тоглох нь ойлгомжтой. Наанаа хоёр єрсєлдєгч хэдий ч цаанаа хамсаатан гэмээр тус хоёр намын цаашдын зорилго нь тодорхой. Єєрсдийн эрх мэдлийг парламент хэмээх ган цайзанд удаан ноёрхуулах хvсэлтэй.
Ер нь манай парламент гэж хуулийг хэлэлцэж биш тохиролцож батладаг болоод байгаа нь хаана ч худал гэхгvй цорын ганц vнэн болоод байгаа. Хэн нь юу гэх нь хамаагvй, эхний ээлжинд эрх ашгаа урдаа тавих гишvvд парламентын ордноор ‘’пиг’’ дvvрэн байна. Тэдний нєлєє гэж парламентад агуу. Товчхондоо тоотой хэдхэн гишvvний л vгээр парламент хєдлєдєг гэхэд болно. Зааварчилгаа, зєвлєгєє энэ тэрийг бvгдийг нь л єнєєх парламентыг атгадаг гэх хэдэн гишvvнээсээ ‘’дагалдан баясагчид’’ нь авдаг. Дагалдан баясагчид єєрсдєє хууль санаачлах батлах болбол архаг гишvvдийн саналыг л авч чадахгvй бол єнгєрєє л гэсэн vг.
Тэр атгаад байгаа гишvvд нь ихэвчлэн парламентын суудлыг зєєлєртєл нь суусан ‘’гарууд’’ бий. Яг vнэндээ бол 76-уулаа гэж тоо байхаас цаашгvй юм шvv дээ. Далыг 76-уулаа гэж байгаад л vр шимтэйг архагууд нь хvртчихээд, vлдсэн мєлжvvрийг нь ‘’дагалдан баясагч” нар зооглочихно. Дагалдан баясагч нарын шавхруун дээр ард тvмэн найрлана.
Архагууд гэж хэн бэ... Єнєєдєр єєрсдийгєє парламентын хvнд хэцvv тогоонд чанагдсан гэж магтаад ч байгаа юм шиг, гайхуулаад ч байгаа юм шиг vгийг хэлж байгаа хvмvvс архагууд уу. Аль эсвэл Ардчиллын Алтан хараацайнууд архагууд юм уу. Ардын намын айхтар толгойнууд уу. Удаа дараа УИХ-д гарч чадсан сул гишvvд, тэнvvлчин гишvvд гэж vv. Энэ хувилбаруудаас алт нэгийг нь сонго гэвэл би ‘’бvгдийг нь’’ гэж хэлнэ.
Хєєрхий єнгєрсєн сонгуулиар, эсвэл тэрний ємнєх сонгуулиар парламентад анх удаа гарсан гишvvд аль хэдийнэ дээрх ‘’гарууд’’-д атгуулчихсан нь тодорхой. Гэхдээ тэд ч удалгvй парламентын суудлыг элээнэ. Тэгээд архагуудын авдрыг хамт сахилцах хvндэт харуул нь болно. Тэр авдранд алт эрдэнэс ч бий, архагуудад аюул тарьж ч мэдэх нотлох баримт сэлтvvд ч байж л таараа. Vvнээ олуулаа байсан цагт тэд баттай хамгаалж, євлєж чадна. Харин цєєхvvлээ болсон цагт хэзээ нэг єдєр илэрч магадгvй л юм. Хэн мэдлээ. Илрэхгvй бол энэ нийтлэл шиг нотолчихсон юм шиг бичээд л, нєгєє хэд нь гvтгvvлчихсэн юм шиг гvрийгээд л байна.
Єнєєдєр єнєєх дагалдан баясагчид гээд байгаа архагуудын гар хєл болсон гишvvд парламентын суудлыг зєвхєн бєглєх тєдийхєн л vvрэгтэй. Хэрэв тэд архагуудыг зєрвєл амьдралгvй боллоо л гэсэн vг. Архагуудын єєдєєс шинэковууд сєрєєд амжилт олохгvй нь мэдээж тул мань эрvvд амьдралаа бодож, аясаар нь дагах л болдог. Vvнийгээ бvр парламентын далд хууль гэж нэрийддэг гээч. Хєєрхий ганц хоёр хvн архагуудын сєрж vзсэн тvvх бий. Хамгийн сvvлд л гэхэд одоо парламентад байгаагаас эхнээсээ хандаа хага даруулсан С.Оюун, Д.Энхбат гээд байж л байна. Анх ямар сvрхий залуус, парламентыг шvvн шvvмжилдэг байлаа. Гэтэл парламент гэгч ган хэрэмд орсоноос хойш амьдралаа л бодсон доо хєєрхий. Архагуудад бууж єгч, хувь тавилантайгаа эвлэрсэн тул С.Оюун, Д.Энхбат нар дараагийн сонгуулиар дахин гарч єєрийн суудлаа элээх боломж бага зэрэг харагдаж байгаа. Хайран ч залуус. Хоёрын хооронд нам гэж явахын оронд бараг тэр МАНАН гэгчтэйгээ нэгдчихсэн нь дээр юм доо.
Єєр хичнээн ч залуус ингэж даруулахыг бид хэлж мэдэхгvй. Нам бус там болсон парламентын ордны ханыг цєм нэвтэлж, хvч тvрэн орохгvй л юм бол єнєєдєр энэ ордонд ганц нэгхэн нарийхан хоолой дуугараад сєєхийн л нэмэр.
Vргэлжлэл бий...
No comments:
Post a Comment