2011-03-24

Сангарагчаагаар сор залжээ дээ янз нь


Улайран зvтгэсэн Дорлигжавын зорилго бvтэж, уйгагvй гvрийсэн Сангарагчаа шvvхээс ял сонслоо. Бvр хоёр жил дєрвєн сарын ялыг жирийн дэглэмтэй хорих ангид барагдуулахыг анхан шатны шvvх шийдвэрлэв. Хоёр жил дєрвєн сар гэдэг тийм их хугацаа биш ч ялын хугацаа гэдэг талаас нь харвал бас ч vгvй бага биш ээ. Хэдий Сангаа хоёр жил дєрвєн сар хорих ангид гvрийгээд гарч ирлээ гэхэд биеийн яс бvтэн байх ч нэр нь хугарсан байх нь ойлгомжтой. Ял эдэлсэн хvн ямар л олигтой байв гэж...
Гэвч нэг асуултын хариулт их сонин байна. Єнгєрсєн жилийн хаврын чуулганаар л шуугиж байсан Сангаа даргын асуудлыг хvчээр vзээд ч, эвээр аргадаад ч барахгvй байсан Дорлигжав тэргvvтэнгvvдийн хvслийг гэнэт гvйцэлдvvлэх болсон шvvхийн шийдвэрийн цаана юу байна вэ. Байдгаараа хамгаалж, байнгын хорооноос хvртэл хаацайлаад байсан Монгол Ардын намынхан яагаад зангаа хувиргах болов. Ганц ч vг газар унагалгvй, гар хуруугаараа бусдыг чичлэх шахуу л улс тєрийн хэмжээнд авч хэлэлцээд байсан єнєєх Сангарагчаа даргын нvсэр асуудал чинь ийм єчvvхэн тєгсгєлтэй байсан юм гэж vv. Эсвэл Монгол Ардын намынханд одоо Сангаа євгєн хэрэггvй болоо юм болов уу. Эдгээр асуултуудын хариултууд хаана байна вэ.
Єнгєрсєн жилийнхээ хамгийн сенсаацитай асуудлын тэргvvн байруудад л тогтмол цойлж явсан МАН-ын гишvvн Ч.Сангарагчаагийн хууль бус vйлдлvvдийг ийн тєгсєх юм гэж би л хувьдаа тааварлаагvй байлаа. Бодвол энэ хэргийг Монгол Ардын нам сvр хvчээрээ, vгvй бол сvрдvvлээд ч болов хамгаалаад, хаацайлаад, хаачихаж дєнгєх биз гэж санаж явсанаа нуух юун. Харин тэгтэл миний таамаг зєрчихєв бололтой. Шударга шvvх нэрийн дор анхан шатны шvvхээс л Сангаа євгєнийг яллав.
Vvнийг єєртэй нь биш єрєєлтэй холбож болох л юм. Магадгvй энэ бvхэн Энхбаяртай холбоотой юм болов уу гэх хар бас тєрєєд л байгаа. Учир нь Сангаа дарга Энхбаярын улс тєрийн карьерын оргил vед нь єндєр албан тушаалд томилогдож, хамтран зvтгэж явсан хvмvvсийн нэг. Авлигатай тэмцэх газрын даргаар ч Энхбаяр томилсон гэх. Иймдээ ч Энхбаярын эгнээний эхний хvнийг Ардын нам агнасан байж болох нэг хувилбар байна.
Улс тєрд нэр нєлєє нь улам ихэссээр л байгаа МАХН-ын даргын агуу зорилгод бага ч болов тушаа болох vvднээс Монгол Ардын нам Энхбаярын гэгдэх Сангаа євгєнийг зайлуулсан байж болох хувилбар баримтгvй ч бас vгvйсгэхэд хэцvv. Гэхдээ цаг хугацаа vйл явдлын хувьд Энхбаяр, Сангарагчаа, МАН гурвын зохицол яалт ч vгvй яг цав таараад л байгаа юм даа.
Єнгєрсєн жил яагаад Ардын нам тэгтлээ Сангаа даргыг ємєєрч, хаацайлж байсан юм. Тодруулбал хаврын чуулган хаагдахаас эхлээд намрын чуулганы эхэн vед энэ асуудал одоогийн МАН яагаад тэгтлээ их ач холбогдол єгч, ємєєрч хамгаалж байсан юм бэ. Намынх нь гишvvн, аль эсвэл Авлигатай тэмцэх газрын дарга болохоор нь тэр vv... Гэтэл тухайн vед яасан ч албан тушаалаас нь тvдгэлзvvлэхгvй гэж гvрийгээд байсан Монгол Ардын нам яагаад гэнэт єнєєдєр нvд нь балай чих нь дvлий болчихсон юм бэ.
Ялангуяа МАХН-ын XXVI их хурлын дараачаас эхлээд энэ талаар сєхєх ч хvн гараагvй. Удалгvй намын их хурлын дараачаас Энхбаяр тэргvvтэнгvvд амь орж улс тєрийн уур амьсгалыг єєрчилж эхэлсэн. Яг энэ vеэр Сангарагчаагийн хэрэг нам жим л байсан. Гэтэл Энхбаярын нам улс тєрд идээшиж эхлэнгvvт Монгол Ардын нам эмээж, элдэв бахир аргаар тэмцэж, тэмцэлдэж эхэлсэн. Vvнийг нь Энхбаярын нам даван туулж, улам хvчирхэгжиж 2011 онтой золгов. Бас л Монгол Ардын нам Энхбаярын нам руу vгэн чулуу нvvлгэсээр л байлаа. Чулуу нvvлгэх тусам хvчирхэгжиж буйг нь мэдсэн Монгол Ардын нам аргаа єєрчлєн арай єєр аргаар Энхбаярыг эсрэг хєдлєж эхлэх нь тэр. Уг арга нь бэлдэгдэж бэлдэгдэж гэнэт Сангаа євгєнєєр эхлэж байгаа нь энэ аж. Одоо ардын нам аргаа олж Энхбаярын тойрон хvрээлэгчдийг нэг нэгээр нь агнаж, Энхбаярыг тvшиггvй болгож, ганцаардуулах тактикыг баримтлах гэж байна. Сангаа даргын дараачийн ‘’золиос’’ хэн байхыг хэлж мэдэхгvй юм. Магадгvй Энхбаярын улс тєрийн карьерын оргил vед албан тушаалд томилогдсон, эсвэл байсан хvмvvсийг Монгол Ардын нам судалж, шинжилж, хараандаа авсан байгаа биз.
Хэрэв энэ таамаг vнэн байж таарвал Энхбаяр эртхэн хvмvvсээ татаж, ил гаргах цаг нь болжээ. Намаа хvчирхэгжvvлж Ардын намын эсрэг дуугарах хvчээ цуглуулахгvй бол Ардын намынханд нэг нэгээр нь намнуулсаар байтал хамтрах ханьгvй, тvших тvшиггvй болох нь байна аа. Улс тєрєє гэж...
Хэн нэгнийг аврах дураа хvрвэл аварчихна, ая тал таарахгvй бол алчихаж ч мэдэх хатуу талбар юм даа. Мань мэтийн толгойны ухаан ч гvйцэхгvй, уралдаад мєнгє ч хvрэлцэхгvйдэг ээ.

No comments:

Post a Comment