2011-03-17

Энхбаярын ээлжит алхмууд хэрэгжсээр л...

Н.Энхбаярын гэгдэх МАХН улс тєрд нэгэн шинэ уур амьсгалыг бий болгож, гуравдагчийн орон зай гэж байдгийг нийтэд болон нийгэмд сануулж байна. Ганц нэгхэн суудлын тєлєє бус гайгvй хэдэн суудлын эрхийг олж аван улмаар парламентад бvлэг байгуулах чин хvслийг євєртлєн буй. Тvvний энэхvv чин хvсэлд мєр зэрэгцэн зvтгэхээр таамаглаагvй хэрнээ байж болох хvмvvс нэгдэн нийлэх болсон нь улс тєрийн тавцанг ганхуулж, УИХ-ын ноёдуудыг тэвдvvлж эхлэх нь тэр ээ. Ганц Энхбаяр гэж нєхєр ноён нам /Монгол Ардын нам/-ын эсрэг босоод газар авахгvй гэж саяхан л элэг доог хийж байсан хvмvvс єнєєдєр гэнэтхэн даралт нь ихэсч, зvрх нь савлаж, толгой нь эргээд хариугvй ухаан алдан унахаас наагуур болоод байна.
Н.Энхбаяр гэгч нєхєр бас тийм ч ‘’жулдрай’’ биш гэдгээ єдий олон жил улс тєрийн тогоонд тvvхий ч бай, тvлэгдсэн ч бай чанагдсаныхаа хvчээр багагvй хvмvvсийг баттай араанд нь хийгээд намынхаа дор нэгдvvлэхээр тохиролцжээ. Тvvнд нь цагтаа цалгиж, УИХ-д ажиллаж байсан гишvvд болох Буянгийн Жаргалсайхан, Yндэсний Шинэ намын М.Энхсайхан нарын хvмvvс албан ёсоор нэгдэнэ, нийлнэ гээгvй ч vзэл бодол нэгтэй гэдгээ дєрєв дэх засаглалаар дvvрэн тунхаглаад байгаа.
Засаглавал засаглаж, тансаглавал тансаглачихдаг Буянгийн Жагаагийн хувьд єєрєє биш юм аа гэхэд намаа МАХН-тай нэгдvvлэх нь ойлгомжтой. Тvvний нам МАХН-тай нэгдэж, нэгэн мєрийн хєтєлбєр дор ирэх сонгуульд хvчээ vзэх магадлал бараг л 99.9 хувьтай байна. Харин Yндэсний Шинэ намын М.Энхсайхан намаараа нэгдэх бус ганцаарчилсан тоглолт хийж МАХН-ын гишvvн болох магадлал тун єндєр байгаа. Yндэсний Шинэ намаас гарч МАХН-д элсэхэд тvvнд татгалзах, саад болох зvйл vнэндээ єчvvхэн ч байхгvй гэмээр.
Яахав Yндэсний Шинэ намынхаа дарга байсан бол намаа татан буулгах, эсвэл шинэ даргаа сонгох, хуралдах зєвлєлдєх гэх мэт асуудлууд ундрах ч аз болж тэрээр Yндэсний шинэ намын Удирдах зєвлєлийн гишvvнээс цаашгvй гэхэд болно. Иймээс л тэрээр цагтаа санаа зорилго нийлэн, хамтран зvтгэж байсан журмын нєхрєє хєсєр гээхгvй нь ойлгомжтой. Улмаар Н.Энхбаяр, М.Энхсайхан гэгч хоёр Энх маань улс тєрд эрс шинэчлэлтийг хийх анхны алхмын эхлэлийг тавьж байгаа нь тэр болох буй за.
Энхvvдтэй хамт Буянгийн Жагаа, Шинэбаяр, Удвал, Молор-Эрдэнэ гэх мэт зургаан хvчирхэг улс тєрчдийн бvрэлдэхvvн vvсчээ. Цаашид хичнээн хvн нэмж нэгдэхийг ч хэлж мэдэхгvй. Энхvvд нийлэхээрээ ээлжит алхам нь тааварлашгvй байдаг юм хойно аягvй бол парламентаас ч зарим нэгнийг нь суга татаад гаргаад ирж чадах л гарууд. Энхvvдийн шинэчлэлт энэ хvрээд єндєрлєхгvй нь мэдээж. Ирэх сонгууль хvртэл тэд асар их ажлыг тєлєвлєсєн байгаа. Тєлєвлєгєє ёсоор болбол тэд хvчтэй єрсєлдєгч байж чадахаас гадна УИХ-ын шийдвэрт нєлєєлєхvйц намын бvлгийг ч парламентад байгуулахыг vгvйсгэхгvй шvv. Харж л байя.
Ер нь энэ Энхбаяр гээч нєхрийн цаашдын алхмыг тааварлахад улам л бэрх болоод байх юм гээч. Магадгvй маргааш ч єєр нэг намыг, тааварлаагvй нэг улс тєрчийг, тэс хєндлєн УИХ-ын гишvvнийг, цаашлаад Ерєнхийлєгчийг єєрийнхєє талд урвуулчихвал лав гайхах зvйлгvй болох нь ээ.

No comments:

Post a Comment