/Ардчилсан намд хаяглах нь/
Энэ Ардчилсан нам амид л байдаг байгаа даа. Сvvлийн хэдэн сарын хугацаанд ‘’Аа’’ ч гэж амаа ангайсангvй шvv. Аливаа хурцадсан асуудалд єєрийн байр суурь болон, улс тєрийн талаас нь vнэлэлт дvгнэлт єгєх дуртай єнєєх Ардчилсан нам чинь таг чиг байх чинь ээ. Гайхаж орхилоо байна. Ардчилсан намын амьдрал бvv хэл хувь заяатай нь ч холбоотой байж мэдэх нэг ч биш нэлээн хэдэн асуудал улс тєрийн хvрээнд єрнєчихєєд байхад амаа жимийсээр л...
Толгой дээр нь заларсан Монгол Ардын намын дотоод асуудал нь хальж гадагшаа гарчихаад байхад Ардчилсан нам таг чиг. Ар хормойноос нь vргэлж татаж чангааж байдаг Иргэний Зориг, Ногоон нам нэгдэн нийлж, хvчээ зузаатгах гэж байхад ч Ардчилсан нам таг чиг. УИХ-ын сонгууль болоход ганцхан жилийн хугацаа vлдээд байхад ч Ардчилсан нам таг чиг. Амихандаа амь оруулах гэж Ардчилсан намынхаа даргаа огцруулах гэсэн ч бас л таг чиг. Бvр болохгvй болохоор нь намынхаа Ерєнхий нарийн бичгийн даргыг солих гэсэн ч Ардчилсан нам мєн л таг дуугvй байсаар єнєєдєр бахь байдгаараа 2008 оны Ардчилсан нам тэр хэвээрээ байж л байна.
Ардын намыг бvдэрвэл тvvн дээр нь дєрєєлж босдог єнєєх Ардчилсан нам чинь хааччихав аа. Араас нь жижиг намууд элдэв бусаар дараад байвал хариу цохилт vзvvлдэг Ардчилсан нам хаана байна аа. Эрс єєрчлєлт шинэчлэлтийг хийх дуртай Ардчилсан нам яав аа. Хонхны дугаар сэрдэг, сэрээдэг хvчирхэг нам маань бvр мєсєн унтаа байдалд орчихов уу, яав.
Хаяанд чинь сонгууль ирлээ, хажууд чинь Иргэний зориг-Ногоон нам зэрэгцлээ, хойноос чинь ‘’Хувьсгалт’’ намынхан нэхэж байна. Байр сууриа алдах нь байна шvv Ардчилсан нам минь ээ. Алс хэтээ бодохгvй бол Ардын нам хэзээ нэг єдєр чамайг жийж л таараа. Жийгдэхээсээ урьдаар хоёрдугаарт байхаа бодсон нь дээргvй юу. Vгvй бол удахгvй хоёр бvv хэл гуравт ч байж чадахааргvй болох нь байна.
Тэгэхдээ тэргvй Монгол Ардын намыг гvйцэхээсээ нэгэнт єнгєрсєн хойно хоёрдугаарт байх аа бодсон нь дээр бус уу. Ардын намын євєрт єнгєрvvлсэн он жилvvдээ дурсаж явна биз. Одоо харин єрх тусгаарлаж, гvн нойрноосоо сэрж єєрийгєє бодооч ээ. Єрєєлийн ємнєєс гvйсээр байгаагаа ухаараач. Ардын намтай нэг євєрт байлаа гээд амжилт олох нь юу л бол.
Ардчилсан нам чамайг дэмждэг гэж vvнийг хэлсэнгvй. Эрvvл улс тєрийг эрэлхийлж байгаа тул, шударга єрсєлдєєнийг хvссэн учраас, тєр улсад минь нам шиг нам тєвхєнєхийг мєрєєддєг болохоор тvмний ємнєєс чамаас асууж байна би. Амьд уу, Ардчилсан нам аа...
No comments:
Post a Comment