2011-03-31

Дээд парламентаа хянадаг доод парламентыг бий болгоё


                Парламентын хоёр танхимтай болох талаар улс тєрийн намууд єнгєрєгч долоо хоног цухасхан хэлэлцээд авлаа. Ер нь бол парламентын хоёр танхимтай байх талаар анх удаа санаачилж, хэлэлцэж байгаа юм биш ээ. Манай улс анх Yндсэн хууль батлагдахаас ємнє vед vндсэндээ хоёр танхимтай байж vзсэн гэхэд болно. Тэр нь Ардын их хурал, Улсын бага хурал хэмээх хоёр танхим юм. Ардын их хурлын 430 депутат, Улсын бага хурлын 50 гишvvн гээд нийт 480 хvний бvрэлдэхvvн бvхий парламентын хоёр танхим байсан цаг тэртээ 20 жилийн ємнєхєн. Харин сvvлийн vед эрхэм УИХ-ын гишvvд, тєрийн тэргvvнvvд маань энэ vеэ эргэн дурссан бололтой дахин хоёр танхимтай байх талаар яриаг єдєєж эхлэв.
Vvнийг нь дэмжих хvн ч цєєнгvй байна. Ялангуяа улс тєрийн намууд энэ саналыг их нааштайгаар хvлээж авч байх юм. Тєр засаг хямралын байдалд орсоны нэг шалтгааныг ч энэ хяналтгvй ганц танхимтай байснаас хэмээн vзэх хvн ч олон байна. Тиймээс дээд танхимынхаа vйл ажиллагаанд доод танхим нь хяналт тавьж ажиллах нь одоогийн парламентад, тєр засагт нvvрлээд буй ‘’хямрал’’ гээчээс ангижрах нэг том алхамуудын нэг байх болно гэж vзэж байгаа нь энэ аж.
Vнэхээр манай тєр засаг, парламент, цаашлаад Засгийн газар гэх зэрэг бvхий л шат шатанд хяналт vгvйлэгдэж байгаа. Магадгvй єнєєдєр тєр хямрах хамгийн том шалтгаан нь нэг танхимтай болсоноос байсан байж ч болох талтай. Иймээс єнєєдєр эхний ээлжинд хоёр танхимтай байх саналыг дэмжээд vзэж яагаад болохгvй гэж. Бид єнгєрєгч Ардчиллын гэгдэх хорь гаруй жилийн хугацаанд дєрвєн ч Засгийн газрыг хугацаанаасаа ємнє татан буугдахыг, огцорхыг харлаа.
Гэхдээ тэр цаг ард хоцорсон. Одоо бол огцорно бvv хэл энэ талаар дуугарах ч тєрийн тvшээ ховор. Тєрийн дээд эрх мэдлийг тєр єєрийнхєє гарт атгуулсан хорин жил улиран одсон шvv дээ. УИХ-д, Засгийн газар єєрєє єєрийгєє шvvж байхаас єєрцгvй л болоод байна. Хамгийн энгийн нэгэн жишээг дурьдахад л УИХ тарах талаар Yндсэн хуульд ийн заасан байх юм ‘’УИХ бvрэн эрхээ хэрэгжvvлэх боломжгvй гэж нийт гишvvдийн /76 гишvvн/ гуравны хоёроос дээш нь vзсэнээр єєрєє тарах шийдвэрийг гаргана’’ гэжээ. Эсхvл ‘’Yндсэн хуульд єєрєєр заагаагvй бол Монгол Улсын Ерєнхий сайдыг томилох саналыг УИХ-д єргєн мэдvvлснээс хойш 45 хоногийн дотор УИХ хэлэлцэн шийдвэрлэж чадаагvй бол єєрєє тарах буюу эсхvл Ерєнхийлєгч УИХ-ыг тараах шийдвэр гаргана” гэж заажээ’’.
‘’Ард тvмэн’’ гэсэн vг нэг ч байхгvй байгаа биз. Уг нь бол ард тvмнээс сонгогдож бидэнд л ажлаа дvгнvvлэх учиртайсан. Харамсалтай нь тэд УИХ-д гарлаа л бол таг гvрийгээд ч хамаагvй дєрвєн жилийг тєрийн сэнтийд заларч, тєсвийн толгойд суух л болж байна гэсэн vг дээ. Та бидний татварын мєнгєєр ч тансаглаж тарвалзаж, таргалаж аваад л дараагийн УИХ-д нэрээ дэвшvvлсэн ч яахав, байсан ч яахав гэсэн янзтай гэдсээ илээд л хэвтэж байх улс тєр єнєєдєр манайд цогцолжээ. Энэ бvхнийг нь хянадаггvй, шvvдэггvй юм хойно ингэхээс ч яах билээ. Иймээс л єнєєдєр УИХ-ыг шvvдэг, хянадаг байгууллага гэж нэрлэж болохуйц хоёрдогч танхимыг байгуулахыг дэмжиж байна. Хоёрдогч танхим нь УИХ-ын vйл ажиллагаанд хяналт тавихаас гадна, баталсан хууль, тогтоол журмыг ямар нэгэн зєрчилтэй эсэхийг шалгаж, хэрэв хяналт шалгалтын явцад онц ноцтой зvйл илэрвэл хуулийг буцаах, хэрэгсэхгvй болгох хvртэл арга хэмжээг авах бvрэн эрхтэй баймаар. Мєн аливаа нэг гишvvний бvрэн эрхэд хоёрдогч танхимынхаа гишvvдийн олонхийн саналаар халдах эрхийг ч олгож яагаад болохгvй гэж.
Одоогийн парламентын гишvvд ‘’халдашгvй эрх’’ гэгч хуулийн нэрээр, vгэн бамбайгаар хvмvvсийг сvрдvvлэх, хуулийнхныг дарамтлах явдал их байдаг. Энэ vгээрээ, хуулиараа халхлан чуулганы хуралдааны vеэр, байнгын хорооны хуралдаан дээр ч эрх хvvхэд шиг зандчих нь бий. Хэлсэн vгийг нь баримт болгож, хийсэн vйлдлийг нотолгоо болгож болно шvv дээ. Тэгэхгvй бол єнєєх улсын хуралдаанууд дээр маань тєрийн тvшээд хэн дуртайгаа элдэв янзаар дайрч давшлан, баримттай баримтгvй нь мэдэгдэхгvй хурц vгээр хэн нэг гишvvний нэр тєрд халдаж, улмаар улс тєрийн популизм хийх явдал гаарсаар байна. Хэрэв хуралдааны vеэр хэлсэн vг vйлдэл бvр нь баримт нотолгоо байна гээд хуулиар заачих юм бол єнєєх улс тєрийн популизм гээч чинь эрс багасах бус уу.
Хоёрдогч парламент гэгдээд буй доод танхимыг 76-аас хоёр дахин, бvр тvvнээс ч олон гишvvнтэй байлгах нь зvйтэй. Учир нь хэт бага гишvvн байх тусам улс тєрчдийн, УИХ-ын гишvvдийн хараат болох аюултай тул аль болох олон гишvvнтэй байлгаж, улс тєр болон vзэл санааны хувьд бие даасан хvмvvсээр доод танхимаа бvрдvvлэх нь хамгийн зvйтэй арга байх болов уу. Мэргэшсэн хуульчид, олонд нэртэй эдийн засагчид, тvмэнд танигдсан улс тєрчид гээд салбар бvрээс доод танхимыг бvрдvvлэх хэрэгтэй. Сэтгvvлч ч байж болно шvv дээ.
Одоогийн парламент баян айлын ганц хvvхэд шиг дэндvv эрх дураараа байна. Vvнийг л таслан зогсоож, амьдрал мэдрvvлэх vvднээс эхний алхам энэ байж болох юм. Иймээс л парламентыг хянадаг парламентыг бий болгоё хэмээн уриалж байна.

2011-03-29

Улс тєрийн ‘’сээтэгнэл’’ ба ‘’биеэ vнэлэлт’’


                Сvvлийн vед улс тєрийн намууд нууц болон ил аргаар ‘’биеэ vнэлэх’’ нь ихэслээ. Ялангуяа ардчилсан хувьсгалын гэх 1990-ээд оноос эхэлсэн энэ vзэгдэл єнєєдєр шал єєр зорилгоор хєврєх болж. Тэртээ 1990-ээд оны Ардчилсан хувьсгалын дараачаас олон намууд нэгдэн Ардчилсан гэх намыг нэгтгэж байсан vе vнэхээр тvvхэн vе байсан гэдэгтэй хэн ч маргахгvй. Харамсалтай нь тэрхvv тvvхэн vеэ єнєє vеийнхэн маань устгаж эхэлж байх шиг. Уг нь бол анх Ардчилсан нам тєрийн эрхийг тvрэмгийлэгчдээс аврая гэж Засгийн эрхэнд гарч байсан бол єнєєдєр тєрийг дарангуйлагчдаас тvмнээ аврая хэмээн одоогийн Монгол Ардын нам, Ардчилсан намын эсрэг бусад жижиг намууд хєл гуйвах боллоо.
                Тэдгээрт Энхбаярын гэгдэх МАХН, Энхсайханы Yндэсний Шинэ нам, Энхбатын Ногоон нам, Жаргалсайханы Бvгд найрамдах нам, Оюуны Иргэний зориг зэрэг улс тєрийн гуравдагч жижиг намууд зvй ёсоор хэрнээ албан бусаар бичигдэж байна. Бас бус дурьдагдаагvй жижгийн жижиг намууд єєрєєр хэлбэл улс тєрийн туршлага бага гэж нэрлэхvйц намууд бий. Дээр дурьдсан намууд бол улс тєрд єєрийн гэсэн байр суурийг бага ч болов эзэлж чадсан. Товчхондоо УИХ, Засгийн газарт ажиллаж байсан туршлагатай гэж хэлж болно.
Магадгvй тэртээ хорин жилийн ємнєх Ардчилсан хувьсгалаар жижиг намууд нэгдэн одоогийн хvчирхэг Ардчилсан намыг бий болгоогvй байсан бол єнєєдєр улс тєрийн намуудын тоо замбараагаа алдах байсан биз. Ер нь одоо байгаа улс тєрийн намуудын тоог ч зарим судлаачид, мэргэжлийн хvмvvс шvvмжлэх нь бий. Vнэхээр хоёр сая гаруйхан хvн амтай манай улсад хорь гаруй улс тєрийн нам идэвхитэй vйл ажиллагаагаа явуулж байгаа гэж бодохоор их тоо байхаас ч яах билээ.
Дуртай нэг нь нам байгуулж, дургvйгээ хvрэхээрээ бусадтайгаа нэгдэнэ, нийлнэ гэх улс тєрийн намуудын ‘’энгэр сул’’, цаашлаад ‘’биеэ vнэлэх’’ гаж vзэгдэл манай нийгэмд, улс тєрийн тавцанд толбо болтлоо тодоос тодоор хар суулгажээ гэмээр. Хамгийн энгийн жишээ л гэхэд яг одоо цагт єрнєж л байна. Тухайлбал Энхбаярын энгэр султай нам бусад намуудад сээтэн хаяж хамгийн эхэнд Энхсайханы намыг урхиндаа оруулж чадсан. Дараагаар нь даруухан жижиг намуудаас ганц нэгээр нь ‘’чих’’-дэж эхэлсэн. Одоо ч чихдсээр л байгаа. Хамгийн сvvлд л гэхэд урьд ємнє Оюуны Иргэний Зориг намтай ‘’амраглаж’’ явсан Жаргалсайханы Бvгд найрамдах намыг Энхбаяр єєрийн намдаа хамсаатан болгож чадсан. Жаргалсайханы нам нь ч яасан дуртай юм єєрєє бараг гvйгээд очих нь холгvй Энхбаярын намтай амраглачихсаныг нь яана. Хєєрхий Жаргалсайханы намд эрх мэдэл л олдож байвал ер нь хэнтэй ч амраглахаас буцахаа байжээ. Энхсайхан ч яахав угаас цайрсан толгой. Олон ч нам дамжиж, олон ч намыг нэгдvvлж, салгуулж сурсан толгой.
Энхбаярын энгэр султай нам эвтэйхэн хvчирхэгжиж байх зуур бас єєр хоёр нам єєр хоорондоо нэг хєнжилд шургалчихлаа. Тэр нь Энхбатын ногоон нам, Оюуны Иргэний зориг нам хоёр. Энхбат ч яахав улс тєрд карьер хєєж, эрх мэдэл олж авахын тєлєє Оюуны намтай нэгдээ л биз.
Харин Оюуны нам ямар зорилгоор Энхбатын намтай нэгдэх болов. Єнєєг хvртэл олон намтай ‘’явалдсан’’-ы эцэст Иргэний зориг намд хожсон юу байна вэ. Юу ч байхгvй шvv дээ. Аргагvй ‘’архагшсан’’ нам тул хэдийд ч, хэнтэй ч нэгдэхээс ичихээ байсан нь энэ vv. Бараг холбогдоогvй нам, явалдаагvй улс тєрч гэж Иргэний зориг намд vгvй биз. Нэг намтай нийллээ л гэж байдаг, удахгvй саллаа л гэж дуулддаг. Бvр улиг болчихсон гэх vv дээ.
Ер нь манай улсад эрvvл улс тєр гэж байна уу. Эсвэл бvгд ‘’Улс тєрийн замын халдварт євчин’’ тусчихсан уу. Нам л гэхээрээ нэгэндээ сээтэгнэж, биеэ vнэлж бусадтай нийлдэг зуршлаасаа хэзээ салах юм бэ.

2011-03-25

Хvрэлсvхэд хаягласан миний vг


Ардын намын генсек ч байж суух газраа олж ядаж байгаа бололтой. Бухимдлаар дvvрч, уур уцаараар ундарч байгаа гэнэ шvv. Ингэх болсон гол буруутан нь Энхбаяр юм байх аа. Ганц тэр хvнээс болоод генсек маань дарж авах гэж эвээр vзээд дийлэхгvй болохоор нь хvчээр vзээд бараагvй. Харин сvvлийн vед хvчээр vзээд ч барахгvй болохоор нь хуулиар vзэх гэж байгаа бололтойдог шvv.
Саяхан улс тєрийн намуудын удирдлагуудын уулзалтын vеэр хуралд ирсэн зарим нэг хvмvvсийг залхтал нь нэг зvйлийг нуршжээ. Тэр нь тєрийн тэргvvнээр ажилласан хvнийг эргээд улс тєрд орохыг хуулиар хориглох аж. Бvр хориглох хориглохдоо Yндсэн хуулиар зvйл заалчлан хориглохыг нийт улс тєрийн намуудад уриалжээ. Мєн Ерєнхийлєгчид нэр дэвших хvнийг 45 наснаас дээш байхаар гэж хуулиар заасныг 55 наснаас дээш байлгах нь зvйтэй хэмээн хувийн зvгээс vзэж байгаа аж. Ингэснээр найман жил Ерєнхийлєгчєєр ажилласан хvн суудлаасаа буух vед 60 насыг хол давсан байх тул эргэн улс тєрд орохгvй гэж vзэж л дээ.
Хэрэв ингэхгvй бол одоогийн хуулийн дагуу 45 настайдаа Ерєнхийлєгч болчихоод дєрвєн жилийн дараа 50 нас ч хvрээгvй байж суудлаасаа буудаг тул эргээд улс тєрд орох магадлал єндєртэй байдаг юм байх аа. Энэ нь зарим нэг хvмvvс /Ардын намын Ерєнхий нарийн бичгийн дарга У.Хvрэлсvх/-т ‘’шавар хаагаад’’ гай тариад салахгvй байна гэнэ дээ. Ер нь Ерєнхийлєгчєєр ажиллаж байсан ч бай, vгvй ч бай тэр хvн дахин улс тєрд орох эсэх нь єєрийн эрх юм байгаа биз дээ эрхэм Генсек минь. ‘’Чадахгvй хvн далдаганана’’ гэгчээр ард тvмэн тийм хvнийг нь ялгахтайгаа л болсон байх. Тэрэнд та нэг их санаа зовоод байх хэрэггvйсэн уг нь. Чадалтай бол та ч бай, єєр хэн нэг євгєн ч бай гараад ирэг л дээ. Бас юу билээ. 55 наснаас Ерєнхийлєгчийг сонгодог байя гэл vv. Хэрэв таныхаар болдог бол хєгшин євгєнийг ‘’энэ бол Монгол Улсын Ерєнхийлєгч’’ гээд сэнтийд залчихаад ард нь ард тvмэн чинь нvvрээ хаашаа хийх болж байна аа. Бид л сонгосон болж таарна биз дээ. Баахан 60 дєхсєн, эсвэл 70 шахсан євгєчvvлээс бид Ерєнхийлєгчєє сонгох болж байна уу таныхаар бол тэгээд.
Магадгvй энэ бvх санаанууд, уриалгууд бvгд Энхбаяр луу чиглэсэн нь тодорхой байна. Гэхдээ нэг зvйлийг хэлэхэд тєрийн эрх баригч том намын Ерєнхий нарийн бичгийн дарга хvн гэхэд ийм єчvvхэн, бvр дэндvv жаахан хvvхдийнх шиг зvйл яриад, ухуулаад явж байна гэхээр бас эмгэнэл гэмээр. Улс орны эрх ашиг, ард тvмний сайн сайхны тєлєє дуугарах ёстой атал, улс тєрийн уралдаанд морио сойчихсон юм шиг л атаатай байх нь зvйд нийцэх юм гэж vv. Таны ганц Энхбаярыг дарах гэж хэлсэн vг, хийсэн vйлдэл чинь цаашид юу болохыг нэг анхаарч vзээрэй.
Vгvй яахав, улс тєрєєс нэгнээ зайлуулж болно л доо. Гэхдээ эхлээд улс орныхоо ажлыг урдаа тавих атал уур уцаараа тvрvvндээ бодох нь яавч эрvvл хvн, эрvvл улс тєрч, эрvvл нийгэм биш шvv. Энхбаяр та хоёр улс тєрийн зорилго ондоо байж болно, бvр нэгэндээ єс санасан ч байж болно. Гэвч улс орны амьдралд та хоёрын хэрvvл тэмцлийн  єчvvхэн ч vнэр орох ёсгvй шvv гэдгийг сануулмаар байна. Улс тєрийнхєє зорилго дор Yндсэн хууль болон бусад хууль дvрмэнд минь ноцтой єєрчлєлтийг хийх гэж байгаа бол би л хувьдаа эсэргvvцсээр л байх болно. Парламентын ордонд нь ороод эсэргvvцэж чадахгvй ч байдаг чадлаараа нийтэлсээр л байх болно.

2011-03-24

Сангарагчаагаар сор залжээ дээ янз нь


Улайран зvтгэсэн Дорлигжавын зорилго бvтэж, уйгагvй гvрийсэн Сангарагчаа шvvхээс ял сонслоо. Бvр хоёр жил дєрвєн сарын ялыг жирийн дэглэмтэй хорих ангид барагдуулахыг анхан шатны шvvх шийдвэрлэв. Хоёр жил дєрвєн сар гэдэг тийм их хугацаа биш ч ялын хугацаа гэдэг талаас нь харвал бас ч vгvй бага биш ээ. Хэдий Сангаа хоёр жил дєрвєн сар хорих ангид гvрийгээд гарч ирлээ гэхэд биеийн яс бvтэн байх ч нэр нь хугарсан байх нь ойлгомжтой. Ял эдэлсэн хvн ямар л олигтой байв гэж...
Гэвч нэг асуултын хариулт их сонин байна. Єнгєрсєн жилийн хаврын чуулганаар л шуугиж байсан Сангаа даргын асуудлыг хvчээр vзээд ч, эвээр аргадаад ч барахгvй байсан Дорлигжав тэргvvтэнгvvдийн хvслийг гэнэт гvйцэлдvvлэх болсон шvvхийн шийдвэрийн цаана юу байна вэ. Байдгаараа хамгаалж, байнгын хорооноос хvртэл хаацайлаад байсан Монгол Ардын намынхан яагаад зангаа хувиргах болов. Ганц ч vг газар унагалгvй, гар хуруугаараа бусдыг чичлэх шахуу л улс тєрийн хэмжээнд авч хэлэлцээд байсан єнєєх Сангарагчаа даргын нvсэр асуудал чинь ийм єчvvхэн тєгсгєлтэй байсан юм гэж vv. Эсвэл Монгол Ардын намынханд одоо Сангаа євгєн хэрэггvй болоо юм болов уу. Эдгээр асуултуудын хариултууд хаана байна вэ.
Єнгєрсєн жилийнхээ хамгийн сенсаацитай асуудлын тэргvvн байруудад л тогтмол цойлж явсан МАН-ын гишvvн Ч.Сангарагчаагийн хууль бус vйлдлvvдийг ийн тєгсєх юм гэж би л хувьдаа тааварлаагvй байлаа. Бодвол энэ хэргийг Монгол Ардын нам сvр хvчээрээ, vгvй бол сvрдvvлээд ч болов хамгаалаад, хаацайлаад, хаачихаж дєнгєх биз гэж санаж явсанаа нуух юун. Харин тэгтэл миний таамаг зєрчихєв бололтой. Шударга шvvх нэрийн дор анхан шатны шvvхээс л Сангаа євгєнийг яллав.
Vvнийг єєртэй нь биш єрєєлтэй холбож болох л юм. Магадгvй энэ бvхэн Энхбаяртай холбоотой юм болов уу гэх хар бас тєрєєд л байгаа. Учир нь Сангаа дарга Энхбаярын улс тєрийн карьерын оргил vед нь єндєр албан тушаалд томилогдож, хамтран зvтгэж явсан хvмvvсийн нэг. Авлигатай тэмцэх газрын даргаар ч Энхбаяр томилсон гэх. Иймдээ ч Энхбаярын эгнээний эхний хvнийг Ардын нам агнасан байж болох нэг хувилбар байна.
Улс тєрд нэр нєлєє нь улам ихэссээр л байгаа МАХН-ын даргын агуу зорилгод бага ч болов тушаа болох vvднээс Монгол Ардын нам Энхбаярын гэгдэх Сангаа євгєнийг зайлуулсан байж болох хувилбар баримтгvй ч бас vгvйсгэхэд хэцvv. Гэхдээ цаг хугацаа vйл явдлын хувьд Энхбаяр, Сангарагчаа, МАН гурвын зохицол яалт ч vгvй яг цав таараад л байгаа юм даа.
Єнгєрсєн жил яагаад Ардын нам тэгтлээ Сангаа даргыг ємєєрч, хаацайлж байсан юм. Тодруулбал хаврын чуулган хаагдахаас эхлээд намрын чуулганы эхэн vед энэ асуудал одоогийн МАН яагаад тэгтлээ их ач холбогдол єгч, ємєєрч хамгаалж байсан юм бэ. Намынх нь гишvvн, аль эсвэл Авлигатай тэмцэх газрын дарга болохоор нь тэр vv... Гэтэл тухайн vед яасан ч албан тушаалаас нь тvдгэлзvvлэхгvй гэж гvрийгээд байсан Монгол Ардын нам яагаад гэнэт єнєєдєр нvд нь балай чих нь дvлий болчихсон юм бэ.
Ялангуяа МАХН-ын XXVI их хурлын дараачаас эхлээд энэ талаар сєхєх ч хvн гараагvй. Удалгvй намын их хурлын дараачаас Энхбаяр тэргvvтэнгvvд амь орж улс тєрийн уур амьсгалыг єєрчилж эхэлсэн. Яг энэ vеэр Сангарагчаагийн хэрэг нам жим л байсан. Гэтэл Энхбаярын нам улс тєрд идээшиж эхлэнгvvт Монгол Ардын нам эмээж, элдэв бахир аргаар тэмцэж, тэмцэлдэж эхэлсэн. Vvнийг нь Энхбаярын нам даван туулж, улам хvчирхэгжиж 2011 онтой золгов. Бас л Монгол Ардын нам Энхбаярын нам руу vгэн чулуу нvvлгэсээр л байлаа. Чулуу нvvлгэх тусам хvчирхэгжиж буйг нь мэдсэн Монгол Ардын нам аргаа єєрчлєн арай єєр аргаар Энхбаярыг эсрэг хєдлєж эхлэх нь тэр. Уг арга нь бэлдэгдэж бэлдэгдэж гэнэт Сангаа євгєнєєр эхлэж байгаа нь энэ аж. Одоо ардын нам аргаа олж Энхбаярын тойрон хvрээлэгчдийг нэг нэгээр нь агнаж, Энхбаярыг тvшиггvй болгож, ганцаардуулах тактикыг баримтлах гэж байна. Сангаа даргын дараачийн ‘’золиос’’ хэн байхыг хэлж мэдэхгvй юм. Магадгvй Энхбаярын улс тєрийн карьерын оргил vед албан тушаалд томилогдсон, эсвэл байсан хvмvvсийг Монгол Ардын нам судалж, шинжилж, хараандаа авсан байгаа биз.
Хэрэв энэ таамаг vнэн байж таарвал Энхбаяр эртхэн хvмvvсээ татаж, ил гаргах цаг нь болжээ. Намаа хvчирхэгжvvлж Ардын намын эсрэг дуугарах хvчээ цуглуулахгvй бол Ардын намынханд нэг нэгээр нь намнуулсаар байтал хамтрах ханьгvй, тvших тvшиггvй болох нь байна аа. Улс тєрєє гэж...
Хэн нэгнийг аврах дураа хvрвэл аварчихна, ая тал таарахгvй бол алчихаж ч мэдэх хатуу талбар юм даа. Мань мэтийн толгойны ухаан ч гvйцэхгvй, уралдаад мєнгє ч хvрэлцэхгvйдэг ээ.